Хятадын Олон Улсын Радио, Бээжин хотноос яриж байна, Улаанбаатарт 105, Дарханд 103.7. Пүрэв гариг болгоны энэ цагаар явагдадаг Спортын цэнхэр гариг нэвтрүүлэг маань Спорт дэлхий, Спортын мэдээлэл, Спортын амьдрал зэрэг гурван булантай. Нэвтрүүлгийн сүүлд бас сайхан ая дуу хүргэхээр байгаа юм. Та бүхнийг манай нэвтрүүлэгд урьж байна. Спорт дэлхий, Уртнасан та бүхэнтай хамт байх болно.
Энэ булангаар долоон хоног тутмын спортын мэдээллээс хүргъе.
Бүх Хятадын тариачдын биеийн тамир спортын 6 дахь наадам 10-р сарын 26-аас 11-р сарын 1-ний өдрүүдэд өмнөд нутгийн Фу Жянь мужийн Чуань жөү хотод болж байна. энэ удаагийн наадамд Хятадын 32 муж, район, хотуудаас ирсэн 3500 гаруй тамирчид 200 гаруй алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Дасгалжууч, хянагч, сэтгүүлч, зохион байгуулагч, наадам тэмцээнийг үзэж сонирхож байгаа олон салбарын хүмүүс нийт 50 мянгаас давсан байна. Бүх Хятадын Тариачдын Биеийн Тамир Спортын Наадмыг 1988 оноос эхлүүж, 4 жилд нэг удаа зохиосоор ирсэн юм, мөн ч Хятад орон бол тариачдын биеийн тамир спортын улсын хэмжээний наадмыг тогтмол хугацаатай зохион байгуулж байгаа дэлхийн цорын ганц орон юм. 1988 оны намар Бээжинд анх зохиодож байсан тариачдын биеийн тамир спортын наадамд 30 муж районы 1400 гаруй тамирчин спортын 7 төрөл болон У Шу гимнастик, бөхийн зэрэг төрлөөр оролцож байжээ.
Эмэгтэйн газрын теннисийн холбоо WTA-ын оны финал тэмцээнд оролцох 8 тамирчин хэн хэн болох нь тодорхой боллоо. WTA-ын веб сайтанд тун саяхан мэдээлснээр Оросын Vera Zvonareva болон Америкийн нэрт теннисч Venus Williams WTA-ын оны сүүлчийн финалд оролцох сүүлийн хоёр эрхийг тус тус авснаар тэд бусад 6 тамирчидтай цуг ирэх сард Катарын нийслэл Дохад хүч самбаагаа сөрхөөр байна. WTA-ын жилийн эцсийн финал 11-р сарын 4-9-ний өдрүүдэд Дохад болно. Дэлхийн хамгийн шилдэг гэсэн энэ 8 эмэгтэйн ганцаарчилсан теннисч болон 4 хосолсон багийнхан хамгийн шинэ тэмдэглэл болж багаа нийт 4сая 450 мянган америк долларын өндөр шагналын өмнөөс өрсөлдөх юм байна. Venus Williams өнгөрсөн долоон хоногт Zurich open-ний аврага болж WTA-ын оны финалын эрхийг авсны дараа Zvonareva болон Полшийн Radwanska ч шалгаруулалтын тэмцээндээ амжилттай оролцож Дохад очих эрхээ авсан. Өнөөгийн байдлаар Дэлхийн 1 номерийн теннисч Сербейн Янковик, Roland-Garros –ын аврага Ивановик, Америкийн теннисч Serena Williams, дэлхийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа Оросын Сафенна, Олимпийн наадмын алтан медальт Elena Dementieva болон Кузнезова нар бүр тэмцээний эрхээ авсан байгаа. Энэ жилийн олон тэмцээнд гарамгай оролцож, Australian Open –д аврагалж, нэг үе дэлхийн 1 номерт жагсаагдаж байсан Шарапова мөрний бэртэлтэйгээс болж Бээжингийн Олимп болон Америкийн газрын теннисийн тэмцээнд оролцож чадсангүй. Энэ ээлжээнд болох тэмцээнээс тэр цухарсан болохоор WTA-ын оны финалд Шарапова оролцож чадагхүй болжээ.
2012 оны Лондоны Олимпийн наадам хүрч иртэл бас 4 жилийн хугацаа байгаа, гэтэл дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал нь Лондоны Олимпийн наамадын бэлтгэл ажилуудад нөлөө болж эхэллээ. Зарим хүн бас ирэх Лондоны Олимпийг 1948 оны тэр жилийн олимптой зэрэгцүүлэн яриж байна, учир нь 1948 онд болсон Олимпий наадам дайны хөлийн уршигаар маш дөхөмхөн нэг удаагийн Олимп болсон гэлцдэг. Ирэх Лондоны Олимп 1948 оны тэр үеийнх хэмжээнд арай хүрэхгүй л байх гэсэн ч дараагийн Олимпийн тэмцээнд оролцох тамирчид сэтгэл санааны бэлтгэл байвал нэн сайн, Ирэх Лондоны Олимпийн наадам Бээжингийнхэйтэй илэрхий зөрүүтэй болох болно гэж Их Британы зарим мэрэгжилтэд үзжээ. Сүүлийн өдрүүдэд Лондоны Олимпийн ордон талбайн барилга байгуулалтын ажилд хоёр зүйлийн зарчим хэрэгжиж эхэллээ. Нэг нь, уран оновчтой дөхөм авсархан барих, нөгөө нь, төсөв төлөвлөгөөнд байсан шинээр баригдах гэж байгаа ордоны заалын барилгыг зогсоож, хуучин ордон талбайг засан шинэтгэж ашиглах болно. Ингэж хийхийн зорилго нь зардалыг 9 тэрбум 300 сая фунтын эх төсвөөс хэтрүүлэхгүйн төлөө юм байна. Жишээлж хэлхэд Лондоны Олимпийн тамирчидын байрлах хотхоны бүтээн байгуулалтын ажил хүндрэлд орлоо. Орон сууцны үнэ унаж байгаагийн хэрээр Лондоны засгийн газрынхан Олимпийн наадам дууссны дараа оруулсан зардлаа гаргаж авч чадахгүйгээс татгалзаж, Олимпийн хотхоныг 4200 өрөөтэйгээр бариж байгуулах гэсэн урьдах төсвөө өөрчлөж, 3300 өрөөтэйгээр барихаар болжээ. Гэтэл Лондоны Олимпийн Зохион Байгуулах Хороо засгийн газартаа хандаж, засгийн газар 250 сая фунт санхүүжүүлж олимпийн хотхоны барилга байгуулалтыг уулын төлөвлөгөө ёсоор үргэлжлүүлэн барьж дуусгахыг санал болгожээ. Хэрэв засгийн газраас эдгээр мөнгө гаргахгүйд хүрвэл Олимпийн хотхоны барилгын ажил ирэх жилийн эхээр зогсоход хүрэх юм байна. Үүнээс гадна зарим гол чухал ордон зауулд жишээлбэл Усан спортын төв, мэдээллийн төв, сагсан бөгмбөгийн ордон зэргийн барилгын зураг төсөвд өөрчлөлт оруулах бую барилгын зарим агуулгыг нь хасч зарцуулах зардалыг нь уулынхаасаа ихээр багасгажээ. Ойлгосноор Их Британы засгийн газар барилгын ажилд урьдаар 2 тэрбум фунтын яаралтай санхүүжүүлэлт хангахаар байгаа юм байна.
Standard Chartered Марфоны дэлхийн шилдэгүүдийн тэмцээн 26-ны өдөр Кенийн нийслэл Найробид болж, эрэгтэй, эмэгтэйн төрөлийн өмнөх гурван байрыг бүр зохион байгуулагч орон Кенийн тамирчид эзэлжээ. Марафоны Эрэгтэйн төрөлд Кенийн нэрт тамирчин Samson Kikwei Tuiyange 2 цаг 10 минут 30 сикунтийн амжилтаар түрүүлж, Gitia Baaru, Kenya 2:11: 01 амжилтаар хоёрдугаарт орж, Cosmas Musyoka, Kenya 2:13:10-ын амжилтаар гуравдугаарт оржээ. Эмэнтэйн марафонд 1. Emma Muthoni, Kenyan, 2:33.42 / 2. Irene Jerotich, Kenya, 2:37.08 / 3. Jepkosgei Chesire, Kenya, 2:40.07. Дэлхийн хамгийн шилдэг тамирчидийг оролцуулсан энэ тэмцээний аврагыг тус бүр 188 мянган ам.доллараар шагнажээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн голъфийн тэмцээн LPGA-гийн ээлжит 10-р сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Хай нань арлын Хай көү хотод боллоо. Энэ нь LPGA-гйин ээлжит тэмцээн анх дахь удаагаа Хятадад зохиогдож байгаа болно. Уг тэмцээнд LPGA шагналт тэмцээний жагсаалтын эхэнд нь бичигдэдэг 51 тамирчин, Хятадын 8 тамирчин оролцсноос гадна дэлхийн нэрт 4 голъфич урилгаар ирж оролцжээ.
Олон улсын усанд сэлэлтийн спортын төрлийн 1500 метрийн рекордыг 10-аад жил би хэмээн ноёрхож явсан Австрайлын нэрт тамирчин Hackett 27-ны өдөр Шиднед спортын тавцангаас цухрач байхаа мэдэгджээ. Энэ жил 28 настай тэрээр хоёр удаа Олимпийн наадмын 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлөөр аваргалж байсан юм. Энэ жилийн Бээжинд болсон Олимпд тэр 0.69 сикунтийн зөрүүгээр Тунисийн тамирчинд хожигдож мөнгөн медаль авлаа, ингэснээр тэр залгаагаар гурван олимпоос алтан медаль авна гэсэн мөрөөдлөө биелүүлж чадсангүй билээ. Энэ нь магадгүй түүний спортын тавцангаас цухран гарахын нэгэн шалтган гэж байна. \Уртнасан редокторлов.\
|