• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-07 14:57:31    
Байгаль орчныг хамгаалах сэдэвтэй кино найруулах талаар нэр алдаршсан кино найруулагч Фэн Сяонин

CRI

      Энэ оны 10-р сард " хүчтэй далайн хар салхи" гэсэн кино Хятадын олон газрын дэлгэцэнд гарах гэж байна. 50 сая гаран юаний хөрөнгө оруулаж үйлдсэн энэ кино нь Хятад оронд гарсан байгалийн их гамшгийг үнэн бодитой харуулсанаараа үзэгч олны сонор болон харааны талаар гэсэнгүй асар их нөлөөлөх хүчинтнй гэж хэлж болох юм. Танилцуулсаныг үзвэл уг кино нь удалгүй ажлаа эхлэх гэж байгаа Токиогийн олон улсын киноны 21-р наадмын нэрсийн жагсаалтад жагсаагдсан юм байна. Энэ кино нь алдарт кино найруулагч Фэн Сяонингийн хүч тавин урлан бүтээсэн хамгийн шинэ кино болно. Тус киноонд түүний байгаль орчныг хамгаалах ямагтын үзэл санаа туушлагдаж байгаа аж. Одоо та бүхэнд кино найруулагч Фэн Сяонинг танилцуульяа.

      Энэ жил тавь гарсан Фэн Сяонин 1982 онд Бээжингийн Киноны Дээд Сургуулиас төгссөн байна. Тэр уул нь кино зураг авах мэргэжил сурсан боловч сүүлээр нь кино найруулагчийн ажил хийсэн байна. Тэрээр дайн байлдаанаар сэдэвлэсэн маш олон кино найруулсан, жишээ нь " дайн хийгээд уртриг" , "Хун хэ голын хөндий" , " хатан голын мөрөөдөл" , " бор хоног" зэрэг олон кино найруулжээ. Гэхдээ Фэн Сяонин байгаль орчныг хамгаалах талаар нэн ч анхаарал хандуулж байдаг юм. " Амь нас хийгээд Байгаль орчны дуулал" хэмээгдсэн " агаар мандлын замхарал", " Гадаа мээрэн" болон " Хөхнуур Түвдийн төмөр зам" гэсэн гурван кино бол түүний энэ талын төлөөлөх уран бүтээл болох юм. Байгаль орчны нуугдмал хөнөөл нь дайн байлдаанаас дутахгүй . Дайн дажин нь Хятадын үндэстэнүүдийг мөхөөж чадахгүй, гэхдээ байгаль орчин харин Хятадын үндэстэнүүдийг төдийгүй бүхий л хүн төрөлхтнийг мөхөөж магадгүй гэж Фэн Сяонин үзэж байдаг.

      2000 онд Фэн Сяонин " Гадаа мээрэн" гэсэн киноны зураг авч үйлдсэн байна. Энэ бол Монгол үндэстний баатрын бослого гаргасан үлгэрийг бичсэн кино юм. Уг киногоор дамжин тэрээр хүмүүст: баатарчууд эвдэгдсэн тал нутгаа хамгаалахын төлөө бослого гаргаж, хүмүүс байгаль орчноо хамгаалахын төлөө хэцнээн их үнэ төлбөр гаргаж байгаа бэ? Гэснийг ойлгуулах гэсэн юм. \Пэрлаймаа орчуулав\