• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-07 16:38:57    
Бие даан шингийг үүдэх оруулалтаа нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, бие даан шинийг үүдэн бүтээх талаар Хятад улс оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, улс орны шинжлэх ухаан техникийн чухал төслийг түргэвчлэн хэрэгжүүлж, улс орны орчин үеийн байгуулалтад шинжлэх ухаан техникийн хүчин төгөлдөр дэмжлэг хангах болно гэжээ.

     Хү Жиньтао мөн өдөр болсон "Шэньжөү 7-р сансарын хөлгийн нислэгийн бүрэн дүүрэн амжилтыг тэмдэглэх их хурал" дээр хэлэхдээ, Хятад улс бие даан шинийг үүдэн бүтээх хүчин чадлаа дээшлүүлж, шинийг үүдэн бүтээх хэлбэрийн улс бүтээн байгуулах явдлаар улс орны хөгжлийн стратигийн гол зүйл болон улс орны цогцолбор хүчин чадлыг дээшлүүлхийн зангилаа болгох хэрэгтэй. Эрдэм чадвар хослосон, олон улсын тэргүүний зиндаа бүхий шинжлэх ухаан техникийн боловсон хүчнүүдийг чармайн бэлэтгэж, шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн бүтээхийг урамшуулах эрх зүйн батлага, бодлогын тогтолцоо, урамшуулах механизм болон зах зээлийн орчныг боловсронгуй болгож, улс орны шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлэх болно гэжээ.\Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\