• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-07 16:47:31    
Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийн нислэгийн бүрэн дүүрэн амжилттай болсныг тэмдэглэх их хурал Бээжинд боллоо. Хятад улсын дарга Хү Жиньтао хурал дээр хэлэхдээ, Шэньжөү 7-р сансарын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсон явдал бол Хятадын нисэгчтэй сансарын нислэгийн ажил төрлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн. Хятад улс эрхбиш бие даан шийнийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлж, улс орноо шинийг бүтээдэг болгон бүтээн байгуулахаар улс орны хөгжлийн стратегийн гол зүйл болон улс орны ерөнхий хүчин чадлыг нэмэгдүүлэх голдлого болгох хэрэгтэй гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан, хүн төрөлхтөний энх тайван хөгжлийн эрхэм дээд ажил үйлст энэ их хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

     Тэмдэглэх их хурал нь БНХАУ-ын төрийн дууллын сүр жавхлантай эгшиглэн дууны дунд эхэлж, Хү Жиньтао, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг Хятадын удирдагчид оролцов. Шэньжөү 7-рын бүхээгнээс гарах ажлыг биелүүлсэн сансарын нисэгч Жай Жиганд "Сансрын баатар" цол олгож, түүнтэй хамт явалцсан сансрын нисэгч Лю Бөмин болон Жин Хайпэнд "Баатар сансарчин" цол олгожээ. Дарга Хү Жиньтао бас тэд нарт сансар судлалын гавьяаны одон болон үнэмлэх гардууллаа.

      Энэ оны 9-р сард Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилтад хүрч, Хятадын сансарчид анх удаагаа сансарт бүхээгнээс амжилттай гарч, сансрын шинжлэх ухааны туршилт хийж, Хятадын сансрын техникийн хөгжилд чухал амжилт гаргасан юм. Жай Жиган сансарчдын төлөөлөгчийн хувиар хурал дээр хэлсэн үгэндээ, таван таван хошуутай төрийн далбааг сансар огторгуйд дэлгэж байснаа сэтгэл хөдлөн эргэн санаж байлаа. Тэрээр хэлэхдээ,

      Таван таван хошуутай төрийн далбаа сансрын уудамд анх мяралзан намирахад агуу их эх орныхоо өмнөө би туйлын ихээр омогшин бахархаж байлаа. Тэр үед бидний хийсэн эхний өчүүхэн алхам бол даруй бүх Хятадын үндэстнүүдийн хийсэн томоохон алхам байсан гэдгийг би гүнээ ухаарч байсан юм. Ингээд Хятадынхан сансрын уудамд мөрөө үлдээлээ гэжээ.

      Хятад улсын дарга Хү Жиньтао мөн өдрийн тэмдэглэх хурал дээр, Шэньжөү 7-р сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсон явдал бол Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн ажил төрлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн гэж заалаа. Тэрээр хэлэхдээ, 

      Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэхүү аугаа их ололт амжилт нь Хятад орон сансрын уудамд бүхээгнээс гарах чухал техникийг эзэмшсэн дэлхийн 3 дахь орон болсныг даян дэлхийд зарлалаа. Энэ бол Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн ажил төрлийн хөгжлийн түүхэн дэх бас нэгэн чухал бэлэг тэмдэг мөн. Бидний улс орноо шинийг бүтээдэг хэлбэрийн болгож байгуулаад олсон бас нэгэн бэлэг тэмдгийн чанартай ололт амжилт мөн. Хятадын ард түмний дэлхийн шинжлэх ухаан техникийн ноён оргилд гарахаар тэмцсэн нүсэр жавхлантай үйл ажиллагаа мөн. Хүн төрөлхтөний сансрын уудмыг судалж ашиглах талаар Хятадын үндэстнүүдийн ард түмний гаргасан гармагай хувь нэмэр мөн гэжээ.

     Хятад улс сансар огторгуйг энх тайвны зорилгоор зөв ашиглахыг баримтлан олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна гэж Хү Жиньтао үгийнхээ төгөсгөлд онцоллоо. \Цогжилмаа орчуулж, Сайн-Өлзий хянав.\