• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-10 09:05:26    
Ардын бүжгийн урлаг—Янго

CRI

      Хятадын хойд нутгийн ихээнх районд Янго бүжиг маш өргөн дэлгэрсэн юм. Өнгөрсөнд хүмүүс цагаан сар болоход харанга хэнгэрэг дэлдэн янго бүжиг бүжиглэдэг болохоор баяр цэнгүүний уур амьсгалаар дүүрэн байдаг. Гэтэл сүүлийн жилээс хөдөө тосгоны баяр цагаан сараар бүжиглэдэг янго бүжиг нь хотод орж ирэн хүмүүсийн бие чийрэгжүүлэх биеийн тамир спортын ажиллагаа болжээ.

      Янго бүжиг нь Хятадад урт удааны түүхтэй ардын бүжгийн хэлбэр мөн. Одоогоос 800 гаруй жилийн өмнөх өмнөд Сүн улсын үеийн сурвалж бичигт янго бүжигтэй төсөөтэй бүжгийг хөдөө тосгонд бүжиглэж байсан тухай тэмдэглэл бий. Янго бүжиг Хятадын хойд хэсгийн ихээнх нутагт дэлгэрч, олон газрын янго нь өөр өөрийн онцлогтой байдаг.

      Ерөнхийд нь хэлбэл, хойд нутгийн янго бүжгийг модон хөл дээр тоглох янго болон энгийн янго бүжиг гэж хоёр төрөлд хуваадаг. Модон хөл дээр олон хөдөлгөөн гарган тоглох нь ур чадварын хувьд бэлтгэл дасгал хийх шаардлагатай тул хүн болгон тоглож чадахгүй юм. Ерийн янго бүжгийг бүжиглэхэд хялбар шиг боловч мэргэжилийн түвшинд шаардахад хүрвэл бас ч тийм хялбар биш ээ. Тоглогчид ажлын хуваартай, ая хөгжмийг даган адил бусын хувцас өмсөж адил бусын дүрд тоглоно. Зарим нь нахилзан бүжиглэж, зарим нь үсэрч харайн аймшигтай хөдөлгөөн хийж, збас арим нь хошон шог гарган хүмүүсийг ниээлгэдэг. Иймээс халуун хөгжилтэй янго бүжиг нь хятад хүмүүсийн цагаан сарын баяраар дутаж болохгүй цэнгүүний хэлбэр болсон байна.

      Үнэндээ, бүр эрт дээр үед янго бүжиг нь хүмүүсийн тариан газар чих суулгах, ажил хөдөлмөр хийж байгаа байдлаа дүрслэн бүжиглэж байснаас хожим нь аажмаар тариан ажлын сул сэлүү цаг юм уу цагаан сарын баяр, элбэг ургац авснаа тэмдэглэх үед гоёлон янзлаж дуулан бүжиглэх хэлбэр болж, урт удааны түүхэн явцад мөн ший жүжгийн дүрийг бүтээн тоглох болж, аажмаар ардын бүжгийн хэлбэр янго болж хөгжсөн байна. Хөдөө тосгонд эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу эрвийж дэрвийхээрээ оролцдог тул маш халуун хөгжөөнтэй, өргөн дэлгэр олон түмэнч чанартай байдаг. Гудамж, талбайд харанга хэнгэрэг нижигнүүлэн янго бүжгийн эгнээ нааш цааш нахилзан бүжиглэхэд хажууд нь харж сонирхож байсан хүмүүс ч айзам цохилгыг даган өөрийн эрхгүй бүжгийн эгнээд оролцдог нь янго бүжгийн олон түмэнч чанрыг харуулж байгаа юм. Зарим нутгийн хөдөө тосгонд янго бүжиг нь бүх районыг төлөөлсөн олон түмэнч үйл ажиллагаа болжээ.

      Хятадын зүүн нутгийн Шань дүн мужийн Жао жөүгийн янго бүжиг нь дотоод гадаадад нэртэй билээ. 2006 онд Жао дүгийн янго бүжгийг Хятадын эдийн бус соёлын жагсаалтад оруулсан байна. Энэ жил Жао дүн хотноо Хятадын янго бүжгийн анхны наадам зохион явуулсан байна.

      Сүүлийн жилд, Хятадын нийт иргэдийн бие чийрэгжүүлэх хөдөлгөөн өргөн хүрээнд олон хэлбэрээр явагдах болсон байна. Янго бүжиг нь бие чийрэгжүүлэх уламжлалт хөдөлгөөний хувьд хүмүүсийн анхаарлыг нэн татах болж, бие чийрэгжүүлэх шинэ хэлбэрийн янго бүжгийг хүмүүс олноор зохион бүтээж, янго нь айзам цохилготой урлагийн хүртээлтэй, хөнгөн хөдөлгөөнтэй, хүний тал бүрийн боловсролыг дээшлүүлэх биеийн тамир спортын төрөл болсон байна. \Урангоо орчуулж бэлтгэв\