• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-10 14:25:04    
Цагаан хоолтон хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг хэрхэн батлах бэ?

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхий дахинд цагаан хоол идэх хүн явах тусмаа олширч байна. Цагаан хоолыг зүй зохистой хэрэглэх нь хүний биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй хүрэлцэхүйц шим тэжээл олгож, зарим өвчин эмгэгээс сэргийлэх, зарим өвчинг эмчлэхэд ч тус дөхөм үзүүлдгийг олон орны хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл суллаачид санал болгож байна. Харин жинхэнэ цагаан хоолтон больёо гэвэл цагаан хоолны шим тэжээлийг шингээн авах мэдлэгийг гүйцэд эзэмшмээнжин сая цагаан хоолноос улбаатай элдэв өвчнөөс залсхийж чадна.

     Бишгүй олон эмэгтэйчүүд биеийн жингээ бууруулахын тулд цагаан хоол иддэг байна. Гэвч тэд зөвхөн ямар юм идэхгүйгээ мэдээд харин ямар юмыг идэх шаардлагатай байгаагаа мэддэггүй юм байна. Зарим хүмүүс зөвхөн хүнсний ногоо, салад, жимс жимсгэнээр өл дарсан болоод өдөр өнгөрүүлж, энерги болон уургийг гүйцэд хүлээн авч чаддаггүй. Ингэх нь биеийн тэнхээ тамирыг бууруулж, улмаар сарын тэмдгийг тогтворгүй болгож цус дутагдуулдаг байна. Цагаан хоолтнууд уургаар амархан дутагддаг гэж жирийн хүмүүс үздэг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, загас, мах идэхгүй ч гэсэн буурцгийн зүйл, буурцгийн бүтээгдэхүүн, тахианы өндөг, сүүн бүтээгдэхүүн, амуу тариа зэргээр уургийг гүйцэд нөхвөрлөж болдог юм байна.

     Жинхэнэ цагаан хоотнууд тахианы өндөг идэж, үнээний сүү уудаггүй болохоор тэдний биед тун амархан дутагддаг шим тэжээл бол төмөр болон амин дэм В12 юм. Хүний биед төмөр болон амин дэм В12 дутагдах юм бол цус төлжүүлэх чадавх нь алдагдаж, хүний биеийн тэнхээ тамир амархан мууддаг байна.

     Төмөр дутагдах асуудлыг шийдэхийн тулд доорх хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Нэг. Амин дэм С нь хүний биеийн төмрийг шингээн авахад тус дөхөм үзүүлдэг тул чин жяо, цэцэгт байцаа, улаан лооль зэрэг амин дэм С элбэгтэй хүнсний ногоог байнга идэж байх сайн. Хоёр. Хуурга хийхдээ аль болохоор төмөр тогоо хэрэглэж, хуурсан ногоо болон зууш багсрахдаа хоолны цуу хийх нь хүний биеийн төмрийг шингээн авахад тус дөхөм үзүүлдэг байна. Гурав. Чавга, жүрж, долоогоно, ми хөү тоор зэрэг амин дэм С элбэгтэй жимс жимсгэнүүдийг зохих хэмжээгээр идэх нь ч амин дэм С-ыг нөхвөрлөх сайн арга юм.

     Амин дэм В12 дутагдах асуудлыг шийдэх арга хэмжээ авах нь ч бэрх биш юм. Нэг. Мөөгийн төрлийн бүтээгдэхүүнд амин дэм В12 элбэг агуулагдаж байдаг тул мөөг, өндгөн мөөг, хар мөөг зэргийг ахиухан идэж байхыг анхааралдаа авах хэрэгтэй. Хоёр. Исгэсэн хүнсний бүтээгдэхүүний бичил бодисонд их хэмжээний амин дэм В12 элбэг агуулагдаж байдаг тул буурцган зутан, дүүпүү, дүүпүүн бүтээгдэхүүнийг байнга идэж байх сайн. Хэрвээ заавал цагаан хоолтон болно гэж зүтгэхгүй бол үнээний сүү ууж, сүүн бүтээгдэхүүн идэж байх илүүдэхгүй. Элгэн тараг гэгч сайхан ундаанд үнээний сүүгийн бүх шим тэжээлтэй зүйл нь агуулагдаж байдаг төдийгүй исгэх явцад В төрлийн амин дэм нь нэмэгддэг тул үүнийг байнга хэрэглэж байх эрүүл мэндэд тун ашигтай юм.

     Үнээний сүү бол кальци нөхвөрлөх хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн юм. Цагаан хоолтон үнээний сүү уудаггүй болохоор дүүпүү, дүүпүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргээс үлэмж хэмжээний кальци шингээн авч болох юм.\Л.Буянтогтох орчуулав\