Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр манай тосгонд хар өнгөтэй, гар эргүүлэгтэй хуучин хэлбэрийн утастай байлаа. Утасдах хэрэг гарвал эргүүлгээр нь хэд сайн эргүүлж, "Вай , Вай" гэж олон удаа хашгирч байж, хүлээн авахад холбогдож яридаг байлаа. Гэхдээ түүгээр хүн болгон яриж болох биш, харин тусгай хүн харж, яаралтай хэрэг гарвал сая хэрэглэж болдог. Хамт нийтийн "улс төрийн үүрэг" биш бол дураар утасдаж болдоггүй билээ. Яасныг бүү мэд, дараа нь нэг мэдхэд ийм утас хэрэглэхгүй болсон байлаа.
1983 онд би гэр нутгаасаа салж, Хөх-хотод ирж их сургуульд оров. Гэрээ санаад тэсэхгүйдээ тав гурван хоногт хуудас захиа бичиж, сургуулиас хэдэн километр зайтай шууданд очиж илгээнэ. Дараа нь сургуулийн дамжуулах тасагт өдөр болгон гүйж, гэрээс захидал ирсэн эсхийг сураглана. Арав хоног хагас сар болоод арай гэж хариу зрхиа аваад учир тоймгүй баярладаг байлаа. Сургуулийн амралт болбол гэртээ цахилгаан утас илгээж, галт тэргэний буудлаас тосуулна. Энэ мэтээр арав гаруй жил захидлаар харилцаж байсан юм. 1995 онд би ажилд орсны аравдах жилдээ гэртээ суурин утас тавиулав. Гэвч ар гэр аав ээжийнд утас байхгүй учраас яаралтай ярих хэрэг гарвал сумын төв дээр багшилж байгаа бөл эгчийнд утасдаж, хэл залгуулдаг байлаа. 2001 онд би гар утас авсан бөгөөд нутагтаа байгаа хоёрдугаар дүү гэртээ суурин утастай болж, гуравдугаар дүү гар утас авснаас зав зайтай болонгуут хэдэн үг солиж, амар мэндээ мэдэлцэх болсон юм. Ингээд захидал бичих явдал түүх болон хоцорлоо.
Энэ жил миний охин Голландад сурхаар явлаа. Түүнээс хойш ээж охин хоёр имэйлаар харилцаэж, охиныхоо байдлыг ойлгох болов. Охиныхоо дуу хоолойг сонсохыг хүсвэл утсаар яридаг. Сүүлээр нь компьютердээ QQ оруулж, камер авснаас охиныхоо зүс царайг харан ярих боллоо. Охиныхоо баяр баясал, уцаарлал бохимтол, өнгө зүс үг яриаг нь тэр хэвээр нь үзэж сонсодог, хаая элдэв сонин дүр гаргаж эрхэлхийг нь хархаар дэргэд нь байгаатай ялгаагүй байлаа.
Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн эхний үед сүүжиндээ ВВ аппрат зүүж, гартаа дом гэгчийн гар утас бариах нь цөөн тооны баяцуудын бахархал байсан, бид шиг төсвийн байгууллагад ажиллаж тоотой хэдэн цаас авдаг хүмүүсийн сандаг юм биш байлаа. Гэхэд өнөөдөр гэхэд энгийн ард иргэд суурин утас, гар утас, сүлжээ ашиглах нь сонин хэрэг биш болжээ.
Тоо баримтаас үзвэл, манай Өвөр Монголд 2008 оны 1 – 7-р саруудад хэрэглээнд шинээр олрсон утасны тоо 881 мянга 700 байж, хэрэглээнд байгаа утасны нийт тоо 13 сая 424 мянгад хүрсэн юм байна. Үүний дотор суурин утас 5 сая 650 гаруй мянгад хүрч, гар утасны нийт тоо 7 сая 773 мянга гаруй байгаа юм байна. Суурин утас, гар утасны түгээмэлжилтийн хэмжээ нь тус тус зуун хүн тутамд 23,7 болон 32,6 ногдож байна. Сүлжээ ашиглагчид 257 мянга 400-гаар нэмэгдэж, нийт тоо нь 1 сая 318 мянга 500-д хүрч, түгээмэлжиртийн хэмжээ нь 5,53 хувьд хүрсэн юм байна. \ "Өдөр Монголын Өдрын Сонин"-ы сурвалжилагч Бай Шүэмэй \
|