Эмэгтэйчүүдийн талбайн 3000 метрийн спорт алхааны дэлхийн хамгийн сайн амжилт тогтоосон Хятадын тамирчин бол Ляонин мужийн 15 настай эмэгтэй тамирчин Ван Янь юм. 1986 оны 3-р сарын 29-ний өдөр Фүшинь хотод болсон Ляонин мужийн биеийн тамир спортын 5-р наадам, мөн хаврын улирлын спорт алхааны уралдаанд тэрээр 12 минут 39 скунд 1-ийн амжилтаар эмэгтэйчүүдийн 3000 метрийн талбайн спорт алхааны дэлхийн хамгийн сайн амжилт тогтоов. Уулын дэлхийн хамгийн сайн амжилт нь 12 минут 43 скунд 1 байсан бөгөөд Австралийн тамирчин Кук 1982 онд тогтоосон юм байна.
Спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг дараалан хоёр удаа шинэтгэсэн эмэгтэй тамирчин: Хятадын спорт алхааны эмэгтэй тамирчин Гуань Пин 1986 оны 10-р сарын 3-ны өдөр Азийн спортын 10-р наадмын эмэгтэйчүүдийн 10 километрын спорт алхааны аварга болж, 10-р сарын 17,18-ны өдөр Чиндаод эмэгтэйчүүдийн 5000 метр, 10000 метрийн спорт алхааны дэлхийн хоёр рекорд амжилтыг шинэтгэв. 10 километрын амжилт нь 44 минут 42 скунд 2 байж, Шюй Юнжиүгийн 10 километрын 45 минут 45 скунд 4-ийн амжилтыг шинчилж, спорт алхааны дэлхийн хоёр төрлийн шинэ рекорд амжилт тогтоосон тамирчин болсон байна.
Эмэгтэйчүүдийн 10000 метрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин: Эмэгтэйчүүдийн 10000 метрийн спорт алхааны дэлхийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин бол Ляонин мужийн тамирчин Чэнь Юэлин болно. 1987 оны 10-р сарын 25-ны өдөр болсон Хятадын биеийн тамир спортын 6-р наадмын эмэгтэйчүүдийн 10000 метрийн талбайн спорт алхааны шувтаргын тэмцээнд тэрээр 43 минут 52 скунд 1-ийн амжилтаар энэ төрлийн дэлхийн шинэ рекорд амжилт тогтоосон байна. Спортын энэ төрлийн уулын дэлхийн рекорд амжилт бол 44 минут 26 скунд 5 байсан бөгөөд түүний нэг багийн тамирчин Шюй Юнжиү тогтоосон юм.
Хятадын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн анхын амжилт: 1957 онд Аньхүй мужийн уурхайн ажилчин Жан Лянюу 2 цаг 52 минут 34 скунд 5-ын амжилтаар БНХАУ байгуулагдсаны дараах эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн анхын рекорд амжилтыг тогтоосон байна.
Марафон гүйлтийн анхын спортын мастер: 1958 оны 10-р сарын 15-ны өдөр болсон Бээжингийн марафон гүйлтийн аварга шалгаруулах уралдаанд Фү Хайшэн 2 цаг 28 минут 12 скундын амжилтаар спортын мастерын болзол ханагж, олимпийн 16-р наадмын 4-р байрын амжилтаас давж, Хятадын марафон гүйлтийн анхын спортын мастер болсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|