• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-11 14:59:11    
Жү Хайн сансарын үзэсгэлэн Хятадын сансарын техникийн хөгжлийг харуулсан байна

CRI

      Дэлхийн таван том сансарын үзэсгэлэнгийн нэг болсон Хятадын олон улсын сансарын яармаг саяхан Хятадын өмнөд нутгийн Жү Хай хотод болсон байна. Уг яармаг дээр Хятадын сансарын техникийг төвлөрүүлэн үзүүлж, Хятадын агаарын цэргийн хамгийн сүүлийн үеийн байлдааны нисэх онгоцыг ч дэлгэн үзүүлж, Шэнь Жөү 7-р нисэгчтэй сансарын хөлгийн загварыг дэлгэн үзүүлжээ. Үүнээс гадна Хятадын бие даан судлан үйлдвэрлэсэн салбар шугмын нисэх онгоц ч гадаадаас олон захиалга авсан байна.

      Хятадын олон улсын сансарын яармаг даруй Жү Хайн сансарын үзэсгэлэн бол Хятадын Засгийн газрын зөвшөөрөн зохион байгуулж байгаа цорын ганц олон улсын чанартай сансарын үзэсгэлэн болно. Уг яармагийг 1996 оноос эхлүүлж, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил бол хамгийн том цар хэмжээтэй нэг үзэсгэлэн болсон байна. Биунг, Айрбус зэрэг 600 гаруй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн энд тавигдаж, 60 гаруй төрөл бүрийн нисэх онгоц нислэг хийж үзүүлвэр гаргасан байна. өмнөх удаануудын үзэсгэлэнтэй харицуулахад мэрэгжлийн хүмүүс, үзэгчид Хятадын үйлдвэрлэсэн сансарын техникийн шинэ бүтээгдэхүүнд түлхүү анхаарал хандуулсан байна.

      Хятадын бие даан судлан үйлдвэрлэсэн гуравдагч үеийн байлдааны нисэх онгоц болох Жянь 10 энэ удаагийн үзэсгэлэн дээр нисэлгийн үзүүлвэр хийсэн байна. Сүн Вэньцүн бол уг байлдааны нисэх онгоцны ерөнхий дизеинч болно. Түүний танилцуулнаар, Хятад улс өнгөрөгч зууны 80-аад оноос Жянь 10 байлдааны нисэх онгоцыг судалж эхэлсэн юм. Түүнийг судлан бүтээснээр Хятадын сансарын ажил үйлсийн урт хугацааны турш бие даан судлан хөгжүүлсний чухал амжилтын нэг байж, Хятадын агаарын цэргийн хамгаалалтын хүчинг ахиулсан байна.

      Шинэ үеийн байлдааны нисэх онгоц болсны хувьд "Жянь 10" нь шинэ дизейн, шинэ техник, шинэ технологийг ихээр ашигласан байна. Уг нисэх онгоц нь дэлхийн тэргүүний төвшин бүхий нисэлгийг удирдалгын системтэй болжээ. Одоо "Жянь 10" нисэх онгоцоор Хятадын агаарын цэрэгт хангаж байна.

      Энэ үзэсгэлэн дээр Хятадын цэргийн хэрэглээний тэргүүний нисэх онгоцыг дэлгэн үзүүлснээс гадна Хятадын сансарын техникийн хэрэглээ, сансарын үйлчилгээ зэрэг салбар дахь шинэ бүтээгдэхүүн, техникийн амжилтуудыг дэлгэн үзүүлсэн байна. Уг үзэсгэлэнгийн гурван том заалийн хоёрыг нь "Хятадын нисэх хүчний ордон", "Хятадын сансар судлалын ордон" гэж нэрлэсэн байна. Хятадын сансарын нэрт аж ахуйн нэгжүүд бүгд өөр өөрийн хамгийн тэргүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн байна. Хятадын сансарын техникийн корпурац компаний төлөөлөгч Жя Кэ танилцуулж хэлэхдээ, бидний дэлгэн үзүүлж байгаа бүтээгдэхүүн сансарын аялалын систем, пуужингийн систем, сансарын техникийн хэрэглээ, сансарын үйлчилгээ зэрэг салбарыг хамарч, хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн болох юм. Үүнээс гадна бид бас "сансарын авран туслах" гэгч ухагдахуун дурдан гаргаж, улс ардын эдийн засгийн хөгжилтийн шаардалгыг хангаж, ялангуяа гамшигаас авран туслах яралтай байдалд үйлчилэхийг зориж байна гэжээ.

      Түүний хэлэж байгаа "сансарын авран туслах анги" бол гэнтийн хэргийг зохицуулах систем байж, Хятадын аялалыг удирдах, тэнгис далай, цаг агаар, байгал орчины хяналт зэрэг дагуулийн эх баялагийг нэгтгэн гай гамшигаас үр ашигтай авран туслах хүчинг хэлэж байна.

      Үүнээс гадна 6 хоног ажилласан уг яармаг дээр Хятадын сансарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол гол аж ахуйн нэгжүүд олон оронтой техникийн хамтын ажиллагаа, худалдан авах хэлэлцээр байгуулж, үүний хамгийн их анхаарал татаж байгаа нь Хятадын худалдааны зориулалтай нисэх онгоцны ХХК АНУ-ын GE сансарын групад 25 ширхэг ARJ21—700 салбар шугмын нисэх онгоц нийлүүлэх гэрээ байж, түүний нийт үнэ нь 800 сая ам долларт хүрэх болно.

      Одоо Хятадын төрөл бүрийн сансарын техник аж үйлдвэржин ард иргэдийн амьдралд үйлчилэх болсныг сурвалжилагч уг яармаг дээр ойлгожээ. Сансарын техник нь салхины хүчээр цахилгаан гаргах, нарны энергийг цахилгаан болгон хувьруулах зэрэг салбарт чухал үйлдэл үзүүлж байна.