• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-11 15:01:57    
Хятадын банк санхүүгийн өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жил

CRI

      Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилд Хятадын эдийн засгийн олон салбарт маш их өөрчлөлт гарч, банк санхүүгийн салбарт ч чамлахааргүй их өөрчлөлт гарлаа. 30 жилд Хятадын үнэт цаасны зах зээл тасралтгүй хүчирхэгжиж, улам улам л хөл хөгжөөнтэй болж байна. Банк санхүүгийн үйлчилгээний төрөл зүйл олширч, явах тусмаа сайжирч байна. Энгийн иргэд даатгалд хамрагдаж, бойд зэлүүд нутгийнхан ч үүний үр өгөөжийг хүртэж байна.

     30 жилийн өмнө, Хятад оронд хувьцаа гэдгийг мэдэх хүн ховорхон байж, үнэт цаасны зах зээлийг ойлгож мэддэг хүн нэн ч ховор байж билээ. Тэр үед Хятад орон өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээр шинэ Хятад улсын үнэт цаасны зах зээл бий болсон байлаа.

     1984 онд Хятадын засгийн газар "аж ахуйн нэгжийн ажилтан ажилчдын хөрөнгө оруулан хувьцаа эзэмших, жилийн эцсээр ашгаа хуваахыг зөвшөөрөв." Бээжин, Шанхай, Гуандүн, Сычуань, Ляонин зэрэг газрын хэсэг аж ахуйн нэгжүүд нь хувьцааны дүрмийг туршин хэрэгжүүлэв. Мөн оны 11-р сард 10 мянган хувьцаа тарааж, хувьцаа бүр нь 50 юаний үнэ бүхий бодисын хувьцаа буюу "Фэйүе хөгжим" мэндэлж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш тараасан анхны хувьцаа болж билээ. Тухайн үед Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогын ерөнхий зохион төлөвлөгч ноён Дэн Шяопин 50 юаний үнэ бүхий "Фэйүе хөгжим" бодисын нэг хувьцааг Нью-Иоркийн үнэт цаасны биржийн зөвлөлийн даргад бэлэг болгон барьсан байлаа.

     Үүнээс хойш Хятадын үнэт цаасны бирж маш түргэн хөгжлөө. Өнгөрсөн зууны 90-ээд онд хувьцаа худалдан авагчид үнэт цаасны биржийн их танхимд шахцалдан хувьцаа наймаалж байсан ба наймаалж болох хувьцаа нь ч арван хэдэн төрөл л байв. Харин өнөө бол Шанхай, Шэньжэнь хоёр газрын үнэт цаасны биржид хувьцаагаа наймаалж байгаа аж ахуйн нэгж 1800 гаран байгаа бөгөөд үнэт цаасны бирж хот болгонд түгэж, эгэл иргэд бүр телефон утасаар болон интернэт сүлжээгээр хувьцаа наймаалдаг болсон байна.

     Үнэт цаасны биржийн улам боловсронгуй болохын дагуу, Хятадын үнэт цаасны биржийг гадаадад нээлттэй болгох алхаа ч улам түргэн болов. 2006 оны эцсийн байдлаар, Хятад улс нь ДХБ-д нэгдэн орохдоо үнэт цаасны биржийг гадаадад нээлттэй болгоно гэж амласнаа бүхнийг бэелүүлэв.

     Үнэт цаасны зах зээлтэй адилаар Хятадын банк санхүүгийн бусад салбарууд ч өөрчлөлт хийж байна. Банкаар жишээлж хэлэхэд, 30 жилд эдийн засгийн хөгжил болон банк санхүүгийн эрэлт хэрэгцээний өөрчлөлт нь банкнуудын улам дөхөм, олон хэлбэрийн, өвөрмөц үйлчилгээ хангахыг шаардаж, үйлчилгээний чанар чансааг ихээхэн дээшлүүлсэн байна.

      Хятадын банк санхүүгийн ажил төрөл 30 жилд дэлхий дахины анхаарлыг татсан их амжилт гаргасан байна.