Хятадын Боловсролын Яамны Их, дээд сургуулийн боловсролын хэлтээс гол эрхлэн, Жүн-нань Их Сургуулийн зохион явуулсан "Бүх Хятадын оюутнуудын шинэлэг зүйлийг бүтээх анхны чуулга уулзалт" 2008 оны 10-р сарын 25-ны өдөр Жүн-нань Их Сургуульд боллоо. Хятадын их, дээд сургуулийн оюутнуудын шинэлэг зүйлийг бүтээх туршилтын төлөвлөгөөнд хамрагдсан 120 их, дээд сургуулийн багш нар болон оюутнуудын төлөөлөгч 450 гаруй хүн уг чуулга уулзалтад оролцсон байлаа. Уг чуулга уулзалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд, Хятадын их, дээд сургуулийн оюутнуудын шинжлэх ухааны их цуглаан нь их олон оюутны анхаарал сонирхолыг татлаа.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг чуулга уулзалт нь оюутнуудын эрдэм шинжилгээний 110 илтгэлийг хүлээн авч, эрдэм шинжилгээний салбар чиглэлийнх нь дагуу хэсэг хуваан илтгэл хийлгэсэн байжээ. Чуулга уулзалтыг оюутнууд даргалан хийж, багш нар нь үнэлгээ шүүмж хийсэн байна. Үнэлгээ өгөгч мэргэжилтэн, Хуа-нань Политехникийн Их Сургуулийн профессор Ли Жэн хэлэхдээ, оюутнуудын хийсэн илтгэлүүдийг үзвэл, хэдийгээр тэдний арга хэлбэр нь харилцан адил бус байлаа ч гэсэн, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд бялхам халуун сэтгэлгээгээр оролцож байгаа нь тодорхой харагдаж байна. Оюутнуудын шинэлэг зүйлийг бүтээх туршилтын төлөвлөгөө нь бүх оюутанд ийм боломжийг бүрэн хангаж байна. Политехникийн чиглэлээр сурч бий оюутнууд болон нийгэмийн шинжлэх ухааны чиглэлээр сурч бий оюутнуудын алин нь ч гэсэн, шинэлэг зүйлийг бүтээх туршилтын явцад эрдэм шинжилгээний чадавхын дасгал хийж, асуудлыг шинжлэх, асуудлыг зохицуулах арга замыг эзэмшиж болох юм гэлээ.
Уг чуулга уулзалт дээр, их олон оюутны оролцсон шинжилгээний сэдэв нь бүр эрдэм шинжилгээний олон салбарыг хамарсан сэдэв байсныг сурвалжлагч ойлголоо. Оюутнууд бах сонирхолынхоо дагуу, өөр өөрийн судалгаа шинжилгээний зохих сэдвүүдийг сонгож, бас түүнийхээ ололт амжилтаа нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд анхаарсан байна. Төвийн Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн оюутны дэвшүүлсэн "хотын зам харилцааны дарамтыг намжаах шинэ сэтгэмж—машин унааг хамтдаа ашиглах" төсөл, Да-лянь Политехникийн Их Сургуулийн оюутны судлан бүтээсэн "хотын замын хажуу дахь хогийн савны уутыг автоматаар солих төхөөрөмж" зэргийг үүнд жишээлэн өгүүлж болно. Эдгээр нь үзэл ойлголтоос бодит хэрэгжилт хүртэл, хэрэглээний маш их бодит ач холбогдолтой байгаа юм.
Хятадын Боловсролын Яамны Их, дээд сургуулийн боловсролын хэлтсийн холбогдох хариуцлагатай хүний танилцуулснаас үзвэл, оюутнуудын шинэлэг зүйлийг бүтээх туршилтын төлөвлөгөө нь "Их, дээд сургуулийн үндсэн ангийн заан сургалтын чанар түвшин болон заан сургалтын өөрчлөлтийн төсл"-ийн чухал нэгэн агуулга болох ажээ. Уг төлөвлөгөөг хэрэгжүүснээс нааших 2 жилд их, дээд сургуулийн багш нар болон оюутнууд уг төлөвлөгөөний хэрэгжилтийг халуунаар сайшаан дэмжсэн байна. Анхны бүлэгт хамрагдсан 60 их, дээд сургууль нь оюутны нийт 3095 төсөл дэвшүүлсэн бөгөөд тэдгээр төслийн зардал болгож, улсаас хандивласан болон сургуулиас олгосон тусгай санхүүжүүлэлтийн мөнгөний нийт хэмжээ нь 89 сая 480 мянган юаньд хүрчээ.
|