• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-12 08:54:04    
Хятадын түвд судлал нь эрдэм шинжилгээний бүрэн бүтэн систем болон бүрэлдсэн байна

CRI

      2008 оны Бээжингийн түвд судлалын симпозиум нь сүүлийн үе Бээжинд болсон байна. 1978 онд өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэнээс хойш, хятадын түвд судлал нь түргэн хөгжиж, өнөөдрийн байдлаар нэлээд бүрэн бүтэн түвд судлалын эрдэм шинжилгээний систем болон бүрэлдсэн юм гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, түвд судлалын шат бүрийн байгуулага нэгжид ажиллаж байгаа судалгааны хүмүүс 2000 гаруй байгаа бөгөөд гадаадынхтай хамтарсан эрдэм шинжилгээний солилцооны ажиллагаа ч тасралтгүй олширч байгаа юм.

      Түвд судлал нь хятадын түвд үндэстний түүх, шашин шүтлэг, соёл, эдийн засаг зэрэг олон талыг судлах ерөнхийлсөн эрдэм шинжилгээний салбар болох юм, мөн дэлхийн хүмүүсийн анхаарлыг татсан олон улсын чанартай эрдэм шинжилгээний салбар болно. Хятадын түвд судлалын эрдэм шинжилгээний төвийн ерөнхий захирал Лабапонцог уг хуралд хэлэхдээ, хөгжил өөрчлөлтийн 30 жилийн турш хятадын түвд судалгааны салбарт нааштай амжилтад хүрсэн байна гэжээ.

      Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, хятад улс түвд судлалын холбогдох 3000 төрлийн ном, өгүүлэл болон бусад зохиолын 30 мянга гаруйг хэвлүүлсэн байна. Хятадын шат бүрийн түвд судлалын байгууллага нэгж түвдийн түүх, түвдийн шашин шүтлэгийн хөгжил, түвдийн орон нутгийн эдийн засгийн байгуулалт зэрэг тал бүрийн байдлын дагуу үлэмжхэн түүхийн ном судар, бичиг баримтыг эмхэтгэн цуглуулж, найруулж бичсэн байна. Дэлхийн хамгийн урт баатарлаг туульс хэмэгдсэн "Гэсэр вангийн туульс"-г авран тусалж эмхэтгэн цуглуулах ажиллагаа үргэлжлэн хийгдсээр ирсэн юм. Уг хуралд оролцсон залуу эрдэмтэн Баймажаси нь "Гэсэр вангийн туульс"-г эмхэтгэн цуглуулах ажлыг тусгайлан хийж байгаа судалгааны хүн юм. Тэрээр энэ талын байдлыг танилцуулж хэлэхдээ, "Гэсэр вангийн туульс"-г авран туслах ажиллагаа урагштай хийгдсээр байна, Хөхнуур мужийнх ч энэ ажлыг маш чухалд үзэж "Гэсэр"-ийн судалгааны газрыг байгуулжээ. Үүнээс гадна, Гансу мужийн баруун хойдын үндэстний их сургууль, Түвдийн өөртөө засах район нь "Гэсэр"-ийн судалгааны хүрээлэн, "Гэсэр"-ийн судалгааны төвийг тус тус байгуулж, тусгай мөнгөөр санхүүжүүлж байна гэжээ.

      Өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлсэнээс хойш, хятад улс түвд судлалын салбарын олон залуу эрдэмтнүүдийг хүмүүжүүлсэн юм. Анхны тоо бүртгэлийн дүнгээс үзвэл, хятадын шат бүрийн түвд судлалын байгуулага нэгжид эрдэм шинжилгээний судалгаа, боловсрол, хэвлэл, ном материал тэрчлэн холбогдох ажлыг хийж байгаа хүмүүс 2000 гаруйд хүрчээ.

      Хятадын түвд судлалын судалгааны үр бүтээл тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр хятадын дотоодын түвд судлалын хүмүүс болон гадаадын холбогдох мэргэжилтний солилцоо хамтын ажиллагаа ч эрчтэй хөгжиж ирсэн юм. Хятадын түвд судлалын эрдэмтнүүд гадаадын эрдэм шинжилгээний хуралд байнга оролцож, гадаадын олон эрдэмтэн ч хятадад ирэж холбодох хүмүүстэй хамтран ажиллаж байна. Баруун хойдын үндэстний их сургуулийн профессор Жасицэрэн хэлэхдээ, хятад улс түвд судлалыг ихээр дэмжиж байна. 2000 онд голландад болсон олон улсын түвд судлалын 9-р хуралд би оролцож байжээ, хожим нь Англи, Германд бүр зохион явуулж байсан. Иймэрхүү солилцоо хамтын ажиллагаа нь дотоодын түвд судлалын ажил үйлсийн хөгжил, түвд соёлын хөгжилд бүр нааштай үүрэг гүйцэтгэх болно гэжээ.