"Хүний газарт эрдэм сурхаар хүрээд очихдоо би чинь Хөгшин буурал ээжийгээ орхиод гарлаа даа, Хөмөсгөн доороо нулимас мэлтэгнүүлэн уйлаад хоцорсон ээждээ Хөхөөгийн дууны эхин сардаа очоод золгоно доо" гэж хол газар харь нутгаас эрдэм өвөрлөх хэмээн яваа хөвгүүд охид нүдэндээ нулимастай нутгаасаа салдаг ч нүүрдээ гэрэлтэй нутаг буцдаг сан.
Хоёр жилийн өмнө ховдынхоо цэлхэр тал цэлмэг тэнгэр эцэг эх элгэн саднаасаа салж, хүчтэй хурдтай хөгжөө Хятад оронруу хөлгийн жолоо залсан энэ охиныг Огий гэдэг. Тэрээр өнөө Бээжингийн Хэлний их сургуульд суралцаж бий. Үг нь зөөлөн ч зориг нь хатуу энэ охин Хятадад ирсэн анхны жилдээ Хятад хэл сурч, хоёрдох жилээс нь сэтгүүлчийн мэргэжлээр дөрвөн жил сурах юм байна. Хаа холын Ховд нутгаас хөл хөгжөөнтэй Бээжин хотноо ирсэн эхний үеэ эргэцүүлж ингэж ярилаа:
"Анх ирээд үг хэл нэвтрэхгүй, хоол ундад нь дасахгүй хэцүү байсан, тэр үед ангийн хүүхдүүд болон багш нар маань маш их дэмжлэг үзүүсэн" гэж яриж байлаа.
Тэр хичээлээс гадуур ч гэсэн цаг алдалгүй шургуу чармайн, хятад хэлийг бичиж цээжлэхээс гадна бас хятад кино жүжиг сонирхон яриж сонсох чадвараа сайжруулах гэх мэтийн олон арга барилыг уялдуулан суралцсаны дүнд, нэгхэн жилийг өнгөрүүлээд хятад хэлээр нээлээд чөлөөтэй ярих болж, дэлгүүр зах орох, машин унаа асуух, хоол унд захиалах зэрэг өдөр тутмы ажиллагаанд хятдаар яриж явахдаа алжихгүй болжээ.
Тэрээр манай радиогийн ажлын газартай танилцахдаа, дэлхийн олон орны сонсогчдын ирүүлсэн захиа болон бэлэг дурсгалын зүйлд ихэд сонирхол төрсөн байлаа. Тэр хэлэхдээ:
"Энд бүр тухайн улс үндэстэн, газар нутгийн өвөрмөц онцлогтой бэлэг дурсгалын зүйлийг дэлэгжээ. Манай Монгол орны сонсогчдын бэлэглэсэн морь, монгол гэр, хүүхэлдэй зэргийн гар урлалын бүтээл болон олбог хивисийг хараад нутгийн зөөлөн салхи хацар нүүрийг илвэх шиг л халуухан санагдсан" гэж байлаа.
Тэрээр мөн одоо Хятад орон дахь сурлага амьдралын орчиндоо дассан тул, энд харь нутаг хүний газар шиг санагдахгүй болсон гэж яриж байсан юм.
"Элгэн садан эцэг түмэндээ Эрдмийг сураад яваад очино доо Эмгэн буурал ээж тандаа Эрдмийн дуулгаа үнсүүлэнэ дээ...." гэдэгчлэн харийн нутгаас эрдэм сураад хариж очихдоо аав ээжээ баярлуулна гэдэг итгэл сэтгэл энэ оюуны царайнд илхэн бууж байлаа.
|