• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 08:58:53    
Бээжингийн "798" урлагийн районы "урлагийн амьдрал ахуй"

CRI

      Бээжингийн "798" урлагийн районтай танилцагсад адил бус хэмжээгээр урлагт нөлөөлөгдөх юм уу урлагийн талаархи ойлголт үзэлтэд өөрчлөлт гарах асвэл олон янзын онгод орж, сайхан сэтгэгдэл төрч ч байж болзошгүй.

      Бээжингийн "798" урлагийн район нь Бээжин хотын зүүн хойд хэсгийн Чжао ян дүүрэгт бий. Уг район хотын төвөөс холшиг боловч нийтийн автобусаар шууд хүрч болно. Урлагийн районд олон гудамжтай, том жижиг адил бус хэлбэрийн байшинтай, олон арьстан ястан, олон янзын үг хэлтэй жуулчид ирцгээнэ. Гадаадын жуулчид Бээжинд ирээд урт цагаан хэрэм, тэнгэрийн сүмд илүү очдогоос гадна "798" урлагийн районд очих сонирхолтой байдаг.

      Бээжингийн "798" урлагийн районд зургийн урлан, зураг төслийн өрөө, урлагийн үзүүлэх орон зай, уран бүтээлчдийн ажлын өрөө, моод дэлгүүр, номын сан, рестрон баар зэрэг соёл урлагийн олон элементтэй. Урлагийн районы ширхэг зүйл бүр нь урлагтай холбоотой. Бээжингийн 798 урлагийн районы зургийн урлан, уран бүтээлчдийн хувийн ажлын өрөө, хүүхэлдэйн картон, кино телевиз хэвлэлэ мэдээлэл, зураг төслийн талаар зөвлөлгөө өгөх зэрэг олон төрлийн соёлын байгууллагад суугаа нь Франц, Италь, Англи, Белги, Герман, Япон, Австрали, Өмнөд Солонгос, Тайвань, Шянган зэрэг улс орон газар нутгийнх болно. Энд Хятадын соёл урлагийн үзэсгэлэн, үзүүлэн харуулах газар болжээ. "798" урлагийн район нь өдөр бүр адил бус урлагийн хэлбэрээр дэлхий нийтэд "798"-д тусгай байдаг урлагийн байдлыг харуулж байна.

     Бээжингийн Олимпийн хугацаанд "798" урлагийн районд Олимпийн уур амьсгалаар дүүрчээ. Гудамжны хоёр талаар "Олимпийн наадмын тухай урлагийн үзэсгэлэн"-гийн плакат тод харагдана. Энэ үзэсгэлэнд Хятадын нэрт зураач Ү-Гуаньчжүнгийн бүтээл байхаас гадна залуу нэг үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдий ч тавьжээ.

     "798" урлагийн районд өдөр бүр олон төрлийн урлагийн үзэсгэлэний нээлт болдог. 2006 оноос хойш урлагийн районд жил бүр "798 урлагийн наадам" зохион байгуулах болжээ.

     "798" урлагийн районд бас нэгэн өвөрмөц онцлогтой урлагийн орон зай "мэргэдийн орон зай" гэж буй. Хүмүүс эндээс өөр өөрийн өнгө аястай зургийн үзэсгэлэн сонирхож болно. Бас олон ном сэтгүүлээс Хятадын орчин үеийн урлагийн хөгжлийн түүх, орчин үеийн уран бүтээлчид, урлагийн бүтээлүүдийг ойлгож болох юм.

      "798" урлагийн районы нэгэн урлагийн орон зайнд "2008 оны нийгэм соёлын олимп" сэдэвтэй үзэсгэлэнг тусгайлан харуулсан байна. Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдэд нийгэм соёлын олимпийн үзэл санааг уламжилж, уран бүтээлчдийн Бээжингийн Олимпийг хүсэн хүлээж байгааг харуулжээ. Энэ урлагийн орон зайн нэрийг "ARTKEY 798 үзэсгэлэнгийн төв" гэдэг юм байна.

      Энэ урлагийн орон зайнд жижигхэн хэлбэрийн Хятадын уламжлалт цайны мухлаг байгаа. Жуулчид урлагийн бүтээлүүдийг сонирхохын дагуу Хятадын "цай"-ны соёлтой танилцаж болох юм.