• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 09:06:03    
Хөх-Мөрний Гурван хавцалын төслийн байгаль орчны хамгаалалтын тухай танилцуулга

CRI

      Дэлхийн ус ашиглалтын хамгийн том барилга—Хятадын Хөх-мөрний гурван хавцалын барилгыг 16 жил байгуулж, энэ жилийн сүүлчээр дуусгахаар байна. Өнөө Хятад, Америк, Орос, Герман зэрэг 18 орны 130 гаран төлөөлөгч Гурван хавцалын барилгатай танилцсан бөгөөд усны эх баялгийг нээж ашигласан болон хамгаалсан зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийсэн байна. Хятадын Гурван хавцалын барилга байгуулалтын явц дахь байгаль орчны хамгаалалтын ажлыг ч уг хуралд оролцсон мэргэжилтэн нар үнэлэн нотолсон байлаа.

      Гурван хавцалын барилга нь Хятадын хамгийн том мөрөн—Хөх-мөрний дээд дунд урсгалын уулзарт байрласан болохоор Хөх-мөрнийг засан сайжруулж, нээж хөгжүүлэхийн чухал барилга болж байгаа юм. Уг барилга нь үерээс сэргийлэн хамгаалах, цахилгаан гаргах, усан тээвэр зэргийн асар их ерөнхий үр ашигтай бөгөөд үүнийг нь хүн ард аль эрт олж мэдсэн байлаа. Гэхдээ үүний зэргээр Гурван хавцалын барилга нь бас байгаль орчинд зайлашгүй сөрөг нөлөө үзүүлэх юм. Дэлхийн байгалийн сангийн Хятад дахь салбар нэгжийн ажилтан Жү Чүньчуань танилцуулж хэлэхдээ,
усны хүчээр цахилгаан гаргахад энэ нь том гол мөрнүүдийн хэвийн урсгалд нөлөө болохоос гадна бас усны амьд бодисын эргэн орчиход ч нөлөө болох юм. Том даланг байгуулсаны дараа шавар шорооны туналт хурамдал нь ч доод урсгалын хэвлийн шавар шороог нэмэгдүүлж, Хөх-мөрний гурвалжин хойгийн шавар шорооны туналт хурамдлыг ч нөлөөлж мэдэх юм гэжээ.

      Жү Чүньчуань танилцуулж хэлэхдээ, Дэлхийн байгалийн сан нь олон улсын байгаль орчны хамгаалалтын байгууллагын нэг гишүүн болсны хувьд Гурван хавцалын барилгын экологид сөрөг нөлөө үзүүлж мэдэх явдалд маш их анхаарал тавьдаг боловч усан цахилгаан нээж ашиглахыг эсэргүүцдэггүй юм. Усан цахилгаан бол цэвэр эрчим хүч мөн тул хүлэмжний хий гаргах хэмжээг багасгаж болно. Гурван хавцалын барилгын жилд гаргах цахилгааны хэмжээ нь 50 сая тонн баримжаа нүүрс шатааж гаргасан цахилгааны хэмжээтэй тэнцнэ. Гэхдээ усны эх баялгийг нээж ашиглах явцдаа байгаль орчныг хамгаалах ажлыг эрхбиш сайн хийх хэрэгтэй юм гэжээ.

      Гурван хавцалын байгуулалт эрхлэлтийн ажил хариуцсан Хятадын Хөх-мөрний гурван хавцалын барилгын ерөнхий компанийн орлогч ерөнхий захирал Цао Гуанжин сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Гурван хавцалын байгуулалт эрхлэлт удирдлагын явцад экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавьсаар ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Гурван хавцалын байгуулалтын олон шатны барилгад ус оруулахаас өмнө Гурван хавцалын усан сангийн районы хоёр хөвөөний мянгаад километрын газрын гай гамшгийн байдалд байцаалт шинжилгээ хийж, 10 тэрбум гаруй юаний хөрөнгө мөнгө зарцуулсан юм гэжээ.

      Холбогдох салбар нь бас Гурван хавцалын усан сангийн районы шавар шороонд ч бүх талаар шинжилгээ хийж, зохицуулах иж бүрэн төсөл тогтоосон бөгөөд улсын зэрэглэлийн хоёр ойн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Гурван хавцалын усан сангийн районд хамрагдан орсон нутгуудын усны болон эх газрын ургамалуудыг шилжүүлэн тарьсан юм. Үүнээс гадна, Хөх-мөрний дээд урсгалын ховор, эрхэм, онцгой төрлийн загасуудыг ч хамгийн их хэмжээгээр хамгааллаа. Хөх-мөрний гурван хавцалын барилгын ерөнхий компани нь барилга байгуулалтаас экологид үзүүлэх нөлөөг чадахын хир багасгахын төлөө идэвхтэй арга хэмжээ авсаар байгаа юм гэжээ.