• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 16:36:59    
Кумуз болон Хуштар

Хятадын хөгжмийн зэмсэг


CRI

      Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо. Редактор Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангар тантай дахин мэндчилж байна.

      Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд "Кумуз" болон "Хуштар" гэдэг үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун хойт нутгийн Шинжянд амьдарч байгаа Киргиз болон Уйгар үндэстний цөөнхүүдийн маш хайртай хөгжмийн зэмсэг нь болох юм. Кумузыг улаан мод юу уу, улиасаар хийдэг бөгөөд, уртын хэмжээ нь 90 см байж, хөгжмийн толгой, эш, бие, хүвч зэргээс бүрэлддэг байна. Кумузын бие нь яг л голоор нь хэрчсэн хул шиг байж, нэмгэн модон бүрхүүлтэй ба бүрхүүл дээр нь гурван чавхдастай. Түүнийг хөгжимдөж тоглох ур арга нь бусад чавхдаст хөгжмийн зэмсэгтэй нэгэн адилаар хөгжмийн зэмсгийг өвдөг дээрээ тавин элгэндээ наалдуулан тэвэрч, зүүн хуруугаар чавхдасыг даран байж, баруун хуруугаараа товшин хөгжимдөнө. Киргиз үндэстний урлагийн үзүүлэлтэд Кумузаар гочлон хавсарган хөгжимддөг байна. Эрд дээр үеэс авхуулаад Киргиз үндэстний ардын уран сайханчид Кумузаар өөрөө хөгжимдөн өөрөө дуулдаг байснаар, өдрийн удаандаа энэ нь онцгой өвөрмөц урлагийн хэлбэр болон хөгжисөн юм ажээ.

      Та бүхний одоогоор сонсож байгаа энэ ая нь бол Кумузаар хөгжимдсөн "Миний сэтгэл Бээжин зүг тэмүүлнэ" гэсэн ая болно.

      Кумуз нь Киргизчүүдийн хамгийн хайрлаж дээдэлж явдаг хөгжмийн зэмсгийнх нь нэг нь юм. Түүгээр гоцлон хөгжимдөх, найрал хөгжимд хөгжимдөж, бас хавсарган хөгжимддөг байна. Кумуз нь Киргисчүүдийн амьдралд нь дутагдаж болшгүй нэг агуулга нь болсон байна. Одоо танд Кумузаар хөгжимдсөн "Холын жин" гэсэн ая хүргэе.

      Эрхэм сонсогчдоо. Сая танд Киргиз үндэстний өнө удаан түүхтэй ардын хөгжмийн зэмсэг Кумузыг танилцууллаа. Залгаад Хятадын баруун хойт нутгийн Шинжяны Уйгар үндэстний хөгжмийн зэмсэг Хуштарыг танилцуулъя. Энэ хөгжмийн зэмсгийн талаар гүнзгий ойлголттой болгохын тул эхлээд танд Хуштараар хөгжимдсөн "Эх орноо магтан дуулъя" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгооё.

      Хуштар ньч мөн Хятадын баруун хойт нутгийн Шинжяны Уйгар үндэстний өнө удаан түүхтэй ардын хөгжмийн зэмсэг Хуштарыг танилцуулъя. Энэ хөгжмийн зэмсгийн талаар гүнзгий ойлголттой болгохын тул эхлээд танд Хуштараар хөгжимдсөн "Эх орноо магтан дуулъя" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгооё.

      Өнгөрсөн зууны 70-аад оноос өмнө Хуштар нь Айштар гэсэн нэртэй байсан юм байна. Тухайн үед тасраад олон жил болсон ч байжээ. Айштар нь Перс гаралтай үг байж, тэр нь найман чавхдастай хөгжим гэсэн утгатай үг юм гэнээ. 20 дугаар зууны 50-иад онд Уйгар үндэстний нэрт хөгжимчин, хөгжмийн зэмсэг бүтээгч Түрсэнжан Шинжяны Кэзл Нэн-эй гэдэг бурхадын агуйн хананы зураг дээрээс энэхүү Айштар гэдэг хөгжмийн зэмсгийг илрүүлсэн байжээ.Тэрээр хожим нь бас Шинжяны музэйд ижил төрлийн хөгжмийн зэмсгийг олж харсан бөгөөд, энэ хөгжмийн зэмсгийг амьлуулах гэсэн бодол түүнд төрөгдсөн байжээ. Тэр цагаас эхлэн Түрсүнжян энэ талын материал цуглуулан олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, 1975 онд Айштарыг дууриалган бүтээсэн анхны хөгжмийн зэмсгийг олны хүртээл болгосон байна. Энэ айштар нь 11 чавхдастай, хөгжмийн толгойг уран чигчүүхийн дүрсээр урлан чимсэн байна. Мөн хөгжмийн зэмсгийн бүтээх ба тоглох талаар бүгд тодорхой хэмжээний өөрчлөлт оуулсан болохоороо, Айштар гэсэн нэрийг нь өөрчлөөр Хуштар гэх болжээ. "Хуш" нь Уйгар хэлэнд сонсголонтой гэсэн утгатай үг юм санж. Хуштарын урт нь 80 см хиртэй. Гадар хэлбэр нь Европын Манторинтай ижилдүү. Түүнийг хөгжимдөхөдөө өвдөг дээрээ тавин баруун гарта нумаа атган хуурддаг байна. Түүний дуу нь тод чанга, хөгжмийн биеийг зүүнш баруунш чөлөөтөй эргэлдүүлж шилжүүлж болох бөгөөд ая хөг нь үндэстний онцлогийг маш их илтгэж чадсан байдаг. Залгаад танд Хуштараар хөгжимдсөн "Эх орноо магтан дуулъя" гэсэн аяыг бүхэл бүтнээр нь сонсгож, энэ булангаа түр завсарлуулж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Дараагийн ээлжит булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\