• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 15:00:03    
Спортын мэдээ

CRI

      Доха хотноо тун саяхан өндөрөлсөн 2008 WTA-ын оны сүүлчийн финалд Venus Williams Звонареваг ялаж аврага боллоо. Venus Williams эхний ээлжээндээ 6-7 хожигдож байснаа дараачын хоёр ээлжээндээ 6-0, 6-2 харицаагаар Оросын Звонареваг ялаж, энэ оны тэмцээнээ амжилттай төгсөглөө. Финалаас өмнө болсон тэмцээнд Venus Williams Сафень, Диметиева, өөрийнхээ охин дүү Серена Вилямазыг яласан байгаа. Хагас финалд тэрээр дэлхийн 1 номерийн тамирчин Янковикийг хожиж эцийн финалд үлдсэн юм. Хоёрдугаар байрь эзэлсэн Звонарева WTA-ын оны сүүлчийн тэмцээнд хоёрдохь удаагаа оролцсон байгаа, тэрээр энэ удаагийн тэмцээнд маш амжилттай оролцож, Ивановик, Кузнезова болон Бээжингийн олимпийн алтан медальт Диментиеваг ялаж анх удаагаа финалд тоголсон.

     NBA-ын хамгийн шинэ MVP-гийн жагсаалт нийтлэгдэж өнгөрсөн өдрүүдийн тэмцээнд амжилтаар дутуу байснаар Ё Мин эхний 10-аас хоцрогдожээ. NBA-ын веб сайт тун саяхан шинэ ээлжийн тэмцээний хоёрдохь 7 хоногийн тэмцээний хамгийн шилдэг тамирчин MVP-г шалгаруулсан нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Өмнөх ээлжийн тэмцээний MVP, Lakers-ийн багийн Коби Брайнт хамгийн эхэнд нь жагсаагдаж, өмнөх долоон хонгийн жагсаалтад 6-рт жагсаагдаж байсан Рокецын багийн Ё мин энэ удаад харин нэрсийн жагсаалтаас гээгдэжээ. Энэ жагсаалтын 2-оос 10-рт бичигдэж байгаа тамирчид бол Charlotte Hornets багийн Chris Paul, Phonix Suns багийн Stoudemire, Toronto Raptors багийн Bosh, Аtlanta Hawks багийн Жонсон, Utah Jazz багийн Boozer, Cavaliers багийн LeBron James, Magic багийн Howard, Miami Heat багийн Вед болон Паркер нар болно.

     Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обамагийн "өөрчлөлт"-ийн шинэ үзэл санаа нь хэрэгжигдхээр ирээдүйд Америк мөн дэлхийн спортод чухал нөлөө үзүүлэх болно гэж Шинь хуа агентлаг мэдээллээ. ESPN телевизийн мэдээлснээс үзвэл Овамагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх явцдаа авсан үзэлт баримтлалаар бол тэрээр ерөнхийлөгч болсоныхоо дараа кулубын бизнесман болон тамирчидаас татах галийг өсгөж, харин мэрэгжлийн кулуб багийг шилжүүлэх юм уу худалдахыг багасгаж, тамирчидын үйлдвэрчний эрхийг нэмэгдүүлэхийг чухал болгох болно гэжээ. Америкийн Олимпийн хорооны холбогдох мэрэгжилтэдийн илэрхийлснээр Обама энэ оны 6-р сард Чикако хотод Чикако хот Олимпийн наадмын зохион байгуулах эрх авахыг дэмжих арга хэмжээнд оролцсон юм, энэ нь Япон, Барзили, Испаний бусад гурван хоттой 2016 оны зуны олимпийн наадамын зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөд маш гүнээ ач холбогдолтой болсон гэжээ. Спортын эдийн засагчидын тайлбарлаж байгаагаар Обамагийн түүхийн чанартай амжилт нь Чикако хот Олон Улсын Олимпийн Хорооны дэмжих саналыг олоход ашигтай гэсэн байна. Чикако хот Олимпийн наадамыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөд юуны түрүүнд эдийн засаг хамгийн чухал болж байна. Хэрэв Обама Америкийн эдийн засгийн хөгжлийг сэргээн босгож чадвал Америкийн биеийн тамир спортын хөгжилд ч чухал нөлөө үзүүлэх болно. Спортын ажил төрөл нь эдийн засгийн эрчтэй хөгжилөөс салж чадахгүй, спорт сонирхогчид ч билет тасалбар авах, телевизийн сувагийн захиалга авах, бизнесменүүд тэмцээнийг ивээн тэтгэж чадах чадалтай болно гэж Америкийн спортын банк санхүүгийн зөвлөх Мака үзжээ.

      Америкийн нэг сонинд тэмдгэлснээр Америкийн сонгуулын дүн тодорч Обама ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр өдөр NBA-ын од байсан Phonix Suns багийн түүхэндэх нэрт тамирчин Кевен Жонсон ч улс төрийн тавцанд гарах магадгүй болсон бөгөөд Калифурния муж улсын төв Sacramento хотын дарга болж энэ хотын анхы Африк удамтай хотын дарга болж мэднэ гэсэн байна. Урьчилсан сонгуулын дүнд Жонсон хотын иргэдийн 47% хувийн дэмжсэн санал олж, энэ нь уулын хотын даргаас давуу барь эзэлжээ. Жонсон Санс багт 12 жил тоглож 1993 онд NBA-ын аврагын төлөөх финалд өрсөлдөж байсан юм.

     Өнгөрсөн долоон хоногт Ню Йорк хотод болсон олон улсын марафоны тэмцээнд 2 тамирчин эндэж, Ню Йоркод болдог марафоны тэмцээнд 1994 оноос хойш тамирчин эндсэн хэрэг анх удаа гарчээ. Нэг тамирчин тэмцээн өндөрлөсөний дараа бие нь таагүй болж тэр дауйхан нь эмнэлэгэд хүргэж яаралтай авран эмчилсэн боловч тус болсонгүй байна, бас нэг тамирчиний эндсэн шалтган нь тодорхойгүй. Энэ удаад болсон тэмцээн нь 26.2 км-ийн хагас марафон бөгөөд нийт 38 мянган хүн оролцожээ.

     Бээжингийн Олимпийн наадмын нээлт дээр хараар хувцасласан бүжигчид эвхээстэй нарийн урт өнгөт дэлгэцэн дээр зураг зураж, эх газар, далай тэнгэс, торгоны замын гээд түүхэн зурагууд энэ дэлгэц дээр өнгө бүрээр тодорч хүмүүсийн сэтгэлийг татаж байсан юм. Тун саяхан энэ шидит эвхээст дэлгэц Шанхайн олон улсын ярмагийн төв дэлгэгдэжээ. Олимпийн наадмын нээлт дээр хэргэлсэн энэ дурсгалт зүйлийг эзлэх талбай нь хэт их гэж музейд хадгалаагүй юм байна, харин ярмагийн тухайн талбайд дуудан худалдажээ. Урт өргөний хэмжээг нь хасч багасгасан боловч энэхүү Хятад эвхэмэл зураг нь үзэгчидийн анхааралыг ихээхэн татжээ. Олимпийн нээлт дээрэх бас нэгэн үзмэр болсон хүслэнгийн таван цагараг агаарт дэгдсэн тэр агшинд дэлхийн нийтээрээ амьсгалаа дарж байсан. Энэ таван цагарагийг 49 мянган ширхэг хөх болон цагаан өнгийн LED жижиг гэрлээр бүтээсэн байгаа. Олимпийн наадмын нээлтийн Хүслэнгийн таван цагарагийг Бээжингийн Олимпийн Зохион Байгуулах Хорооныхон хадгалжээ.

     Марадона албан ёсоор Аргентиний хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч боллоо. Тэрээр өөрийн бодолхийлж байгаа багийн бүрэлдэхүүн тамирчидийн нэрсийг урьдчилан мэдэгдсэн байна. Аргентиний хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Марадонагийн нийтэлсэн багийн гол бүрэлдэхүүнд Burdisso, Carrizo, Verón нарын тамирчид багтжээ. Харин JAVIER ZANETTI, Cambiasso зэрэг ахмад тамирчид хөл бөмбөгийн энэ эзэн хааны нэрсийн жагсаалтад багтсангүй байна.

     Их Британы хөл бөмбөгийн сонгодог од байсан Lineker өөрийнхний сэтгэлдэх хөл бөмбөгийн түүхэндэх хамгийн шилдэг гэж үзсэн 11 тамирчиныг сонгожээ. Энэ түүхэн хамгийн шилдэг гэсэн тамирчидын багт Критниа Роналдог багтсан байна. Lineker сүүлийн өдөр нийтэлсэн нэгэн шинэ номдоо энэ 11 тамирчиныг дурдсан бөгөөд Ангилийн хөл бөмбөгийн шигшээ тэмцээнд оролцсон байхаар сонгох гол үндэслэл болгожээ. Эдгээр шилдэг тамирчины багт George Best болон Bobby Moore зэрэг домогт тамирчид байхаас гадна сүүлийн арваад жилд их британы хөл бөмбөгийн шигшээ тэмцээний тавцанд хамгийн нэр алдартай гэсэн ROY KEANE, Henry, Shearer нар ч багтсан байна.\Уртнасан редокторлов.\