• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 15:29:37    
Бугат, Хөх хотын тэмдэглэл

CRI

      Бээжин хотоос 14.00 цагт хөөрсөн онгоц Далан хар нэртэй давхар хар уулсын дээгүүр цаг орчим нисээд Бугат хотын нисэх буудалд газардлаа. Биднийг Бугатын радио хорооны 2 ажилтан угтав. Буудал хүргүүлэх замдаа нөгөө хоёртой ажлаа зөвлөлдөж мэргэжил нэгт нөхөд маань сурвалжлага авах хүмүүстэй холбож өгөхөөр боллоо.

      Тал нутагт сүндэрлэн боссон залуухан энэ хот саяхныг хүртэл буга бэлчсэн нутаг байж. 6000 жилийн тэртээгээс хүн суурьшиж эхэлсэн Бугатын хөндий сүүлийн 20 гаруйхан жилд танигдахын аргагүй өөрчлөгджээ. Өндөр барилгууд, уужим зам, нов ногоон цэцэрлэгүүд хосолсон энэ хот хүн амьдрах хамгийн таатай хот гэдэг алдартай. Дээр өгүүлсэн бугын хувьд хотын төвийн цэцэрлэгт хүрээлэнд тусгай хашаанд амьдардаг болж. Эндхийн буганууд өдрийн цагаар цэцэрлэгийн дундуур чөлөөтэй зугаалан явдаг юм билээ.

1 2 3 4 5