• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-14 15:47:11    
Дарга Хү Жиньтао Америк, Европын орнуудад айлчлахаар мордлоо [Радио]

CRI

      Хятад улсын Дарга Хү Жиньтао гадаад орнуудад 2 долоо хоног айлчлахаар 14-ний өдөр Бээжингээс мордлоо. Айлчлалын хугацаанд Дарга Хү Жиньтао 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох бөгөөд Коста-Рика, Куба, Перу, Грек 4 орноор айлчилна. Хятадын дээд удирдагч энэ айлчлалынхаа үеэр банк санхүүгийн хямрал зэрэг олон улсын чухал том халуун цэгийн асуудлаархи Хятадын талын байр суурь, үзэлт зорилтыг уламжлах төдийгүй, Хятад улс болон холбогдох орнуудын хоёр талын хамтын ажиллагааны ирээдүйн хөгжлийг төлөвлөн тогтоох болно.

      Хү Жиньтао айлчлалаа Вашингтоноос эхлүүлнэ. Орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө, банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Вашингтонд болно. Уг хуралд оролцогч хөгжсөн гол орнууд болон хөгжиж байгаа орнууд хамтаар "зах зээлийг аврах" арга хэмжээ авахыг хүмүүс хүсэн хүлээж байгаа бөгөөд уг хурлаар олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэхийг ч маш анхаарч байгаа. Хөгжиж байгаа хамгийн том орон болох Хятад улсын уг дээд хэмжээний уулзалт дээр илэрхийлэх байр суурь нь ч анхаарлыг хүмүүсийн их татаж байна.

      Хятадын ГХЯ-ны орлогч сайд Хэ Я-фэй саяхан манай радиогийн сурвалжлагчид дээд уулзалт дээр Хятадын талын илэрхийлэх үндсэн байр суурийг танилцулсан байна.

     "Хөгжиж байгаа орон, ялангуяа хамгийн буурай хөгжилтай орны байдлыг бид чухалд үзэх болно. Талууд бүр хариуцлага хүлээх хэрэгтэйг ч бид онцлох болно. Жишээлж хэлбэл, хөгжсөн гол орнууд макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхдээ дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө, бусад орон ялангуяа хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөө тусгалыг харгалзан үзэх хэрэгтэй гэх зэрэг болно" гэжээ.

      Хэ Я-фэй цохон тэмдэглэхдээ: холбогдох талууд нээлттэй байр сууриар олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг төлөвлөх ёстой, энэ өөрчлөлт тийм ч хялбархан амжилт олчих биш гэдэгт анхаарч, алсын хараатай байх ёстой гэжээ.

     "Гүйцэд зөвшилцөж байгаад олон улсын банк санхүүгийн тогтолцоонд тал бүрээр үр ашигтай өөрчлөлт хийж, эцсийн бүлэгт голч, шудрага, багтаамжтай, дэг журамтай олон улсын банк санхүүгийн тогтолцоо тогтоохыг Хятадын тал хүсэж байна. Ингэж хийхэд талуудын нухцтай хүчин чармайлт шаардагдана" гэж тэр тэмдэглэжээ.

      22-ноос 23-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 16-р хурал Перуд болно. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн энэ чухал чуулга уулзалт нь "Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн шинэ амлалт"-ыг дэлхий нийтэд хандан хэрэн хийхийг хүмүүс хүлээж байна. Түүний чухал гишүүний нэг Хятад улсын илэрлэлийг хүмүүс анраач байгаа.

       Хоёр удааны дээд уулзалттай зэрэгцүүлбэл Хү Жиньтаогийн Латин Америк болон Грект хийх энэ айлчлалийг мөн анхаарууштай юм. Хү Жиньтаогийн айлчлалын хугацаанд, хоёр тал эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, гэгээрэл боловсол, шинжлэх ухаан техникийн салбаруудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөтгөнө.

      Хү Жиньтаогийн айлчлах Куба, Перу бол Хятадын Латин Америкийн бүс нутгийн хуучин найз орон юм. Энэ айлчлалаар Хятад болон энэ хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагаа цаашид ахих болно.

      Грек бол Хү Жиньтаогийн айлчлалын төгөсгөлийн орон юм. Энэ бол Хятад улсын төрийн тэргүүний Грект хийх хоёрдохь айлчлал болно. Мөн ч Хү Жиньтао Хятад улсын Даргын тушаалд орсноос хойш Грект хийх анхны айлчлал юм. Энэ айлчлал нь Хятад, Грекийн стратегийн бүх талын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болох нь дамжиггүй юм. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./