• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-16 16:19:27    
Хамтын ажиллагаагаа эрчимжүүлж банк санхүүгийн хямралд үр ашигтай зохицуулхыг Хү Жиньтао уриалав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

        20-ын бүлгийн удирдагчдын Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт 15-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд болов. Хятад улсын дарга Хү Жиньтао энэ уулзалтад орлцож, "хамтран ажиллаж бэрхшээлийг хамтаар ялан давъя" гэсэн үг хэлж, банк сахүүгийн хямралын шалтгааныг задлан шинжилсэн бөгөөд банк сахүүгийн хямралд хэрхэн хандах, Олон улсын банк сахүүгийн тогтолцооны өөрчлөлт зэрэг Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч байгаа халуун цэгийн асуудлаар Хятадын талын зарчимт байр суурийг тодорхойлов.

        Америкийн орон сууцны зээлийн хямралаас үүссэн банк сахүүгийн хямрал даян дэлхийг хамарав. Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, хямрал үүссэн нь эдийн засгийн цогцын макро эдийн засгийн бодлогын зохисгүй шалтгаан байна. Бас банк санхүүгийн удирдлагын доголдлын шалтгаан байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн одоогийн тулгам үүрэг бол цаашид шаардлагтай арга хэмжээ бүхнийг авч зах зээлийн итгэлийг түргэн сэргээн, банк сахүүгийн хямрал өргөжин тэлхийг хориглох явдал мөн. Хөгжсөн эдийн засгийн гол гол цогцууд үүрэг хариуцлага хүлээж, өөрийн орон болон дэлхийн эдийн засаг, банк санхүүг тогтвортой болгон хөгжүүлэхэд ашигтай макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, өөрийн орон болон Олон улсын банк санхүүгийн зах зээлийг идэвхтэйгээр тогтвортой бологон, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэжээ.

        Дарга Хү Жиньтао үүний зэрэгцээ тэмдэглэхдээ, эдийн засгийн өсөлтийг хэвээр байлгах нь банк санхүүгийн хямралыг зохицуулхын чухал үндэс суурь мөн. Олон орон макро эдийн засгийн бодлогодоо зохицуулалт хийж, шаардлагатай санхүү , валютын арга барилаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг идэвхтэй түргэтгэж, дэлхийн чанартай эдийн засгийн бууралт гарахаас зайласхийх ёстой гэжээ.

        Талуудын дээд хэмжээнд анхаарал тавьж байгаа Олон улсын банк сахүүгий тогтолцооны өөрчлөлтөд чиглүүлэн дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, эрх тэгш, шудрага, багтаамжтай, дэг журамтай байх нь Олон услын банк санхүүгийн хөгжлийн шинэ чиглэл мөн. Үүний зэрэгцээ Олон улсын банк санхүүгийн
тогтолцооны өөрчлөлтөд бүх талын, тэнцвэртэй, аажим, үр ашигтай байх энэ 4 зарчмыг журамлах ёстой гэжээ. Үүнд холбогдуулан дарга Хү Жиньтао өөрчлөлтийн гол дөрвөн арга хэмжээг дэвшүүлэв.

        Юуны өмнө, Олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Олон улсын хяналт удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, үнэлгээний зэрэглэлийн байгууламжийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоож, дэлхийн хөрөнгийн шилжилтэд хяналт тавих эрч хүчээ нэмэгдүүлж, банк санхүүгийн төрөл бүрийн байгууллага болон зуучлагч байгууллагад хяналт тавихаа эрчимжүүлж , банк санхүүгийн зах зээл тэрчлэн бүтээгдэхүүний ил тод байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

        Хоёрдугаарт, Олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийг түргэтгэж, Олон улсын банк санхүүгийн байгууллагын бодлого тогтоох давхарагынг өөрчлөх механизм бий болгож, хөгжиж байгаа орнуудын Олон улсын банк санхүүгийн байгууллага дахь төлөөлөл болон үг хэлэх эрхийг нэмэгдүүлж, дэлхийг хамарсан ялангуяа Олон улсын банк санхүүгээр төв болгосон урьдчилан сэргийлэх механизмыг түргэн байгуулж, Олон услын банк санхүүгийн байгууллагын дотоодын засан цэгцлэх бүтэцийг сайжруулж, хямралд цаг даруйд нь авран туслах өндөр үр ашигтай механизм тогтоох хэрэгтэй.

        Гуравдугаарт, бүс нутгийн банк санхүүгийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж, бүс нутгийн хөрөнгө мөнгөний авран туслах механизмын үүргийг бүрэн дайчлах хэрэгтэй.

        Дөрөвдүгээрт, Олон улсын валютын олон талт тогтолцоог тогтвортой ахиулах эдгээр болно.

        Дарга Хү Жиньтао хэлэхдээ, эдийн засгийн даяршлал гүнзгийрэн хөгжиж байгаа нөхцөл байдалд, дэлхийн олон орны эдийн засаг, банк санхүүгийн харилцаа өдөр ирэх тутам нягт болж байна. Энэ удаагийн банк санхүүгийн хямрал нь хөгжсөн орны банк санхүүгийн зах зээлд ноцтой дайралт учруулсан төдийгүй хөгжиж байгаа орнуудад ч адил бус хэмжээгээр нөлөөлж, энэ нөлөө нь мөн цаашид өргөжих хандлагатай байна гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд бодитой арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнууд ялангуяа Африкийн орнуудын хүндрэл бэрхшээлийг ялан давахад нь туслах ёстой. Олон улсын банк санхүүгийн байгууллага зээлийн нөхцлийг уужуу болгох зэрэг арга хэмжээгээр дамжуулан хямралд ноцтой дайрагдсан хөгжиж байгаа орнуудыг нэн даруй авран туслах ёстой гэж тэрээр дэвшүүлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\