Олимпийн марафон гүйлтийн рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхын тамирчин бол Жэн Жаошинь, Жан Юньчэн, Ли Цүнь-е болно. 1958 оны 11-р сарын 3-ны өдөр Бээжинд болсон Хятадын марафон гүйлтийн анхны уралдаанд Өвөр Монголын тамирчин Жэн Жаошинь, Жан Юньчэн 2 цаг 21 минут 29 скунд, 2 цаг 21 минут 43 скундын амжилтаар тус тус 1-р 2-р байр эзэлж, Юньнань мужийн тамирчин Ли Цүнь-е 2 цаг 22 минут 48 скунд 2-ын амжилтаар 3-р байр эзэлсэн байна. Тэд нар цөмөөрөө олимпийн 16-р наадымн аваргын 2 цаг 25 минутын амжилтаас давсан байлаа.
Марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулсан нь: Хятадын зохион байгуулсан марафон гүйлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн бол 1958 оны 11-р сарын 3-ны өдөр Бээжинд болсон Хятадын хэмжээний Марафон гүйлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн болно. Аварга шалшаруулах энэ тэмцээнд 81 хүн Хятадын рекорд амжилтаас давж, 32 хүн спортын мастерын болзол хангав. Эхний 5 байр эзэлсэн тамирчин нь олимпийн 16-р наадмын аваргын 2 цаг 25 минутын амжилаас давж, эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин нь олимпийн 2 цаг 23 минут 3 съунд 2-ын рекорд амжилтаас давсан байлаа.
Марафон гүйлтийн хамгийн өндөр амжилт: 1980 оны 3-р сарын 16-ны өдөр Хятадын Юньнань мужийн тамирчин Шюй Лян Францд болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 2 цаг 13 минут 32 скундын амжилтаар 5-р байр эзэлж, Хятадын марафон гүйлтийн хамгийн өндөр амжилтыг тогтоосон байна.
Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн анхны рекорд амжилт: 1981 оны 4-р сарын 11-ний өдөр "Шанхай цом"-ын олон улсын марафон гүйлтийн урилгын тэмцээнд Шанхайн тамирчин Ван Я-пин 3 цаг 18 минут 50 скундад 42 километр 195 метрийн бүх уртыг гүйж, Хятадын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн анхны рекорд амжилтыг тогтоосон байна.
Хятадын зохион байгуулсан олон улсын марафон гүйлтийн анхны урилгын тэмцээн: Хятадын зохион байгуулсан олон улсын марафон гүйлтийн анхны урилгын тэмцээн бол 1981 оны 9-р сарын 27-ны өдөр болсон "Бээжингийн олон улсын марафон гүйлтийн урилгын тэмцээн" болно. Энэ урилдгын тэмцээнд Америк, Канад, Австрали, Норвеги, Швейд, Кени, Танзани, Итали, Япон, БНАСАУ, Финланд болон Хятад зэрэг орон оролцсон байна. Хоёр цаг гаруйн тэмцээнээр Швейдийн тамирчин Шер Айликстар (хятад дуудлага)2 цаг 15 минут 20 скундын амжилтаар аваргалсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|