• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 08:47:20    
Үнээний сүү уух элгэнд тустай

CRI

      Шим тэжээлийн үнэ өртөг ихтэй үнээний сүүг хүмүүс тун их хэрэглэх болж байна. Ялангуяа сүүлийн үе сүүний тухай шуугиан өнгөрч, Хятад улсын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын 14 удаагийн шалгалтаар чанарын шаардлага хангасан үнээний сүү нь шим тэжээл элбэгтэй төдийгүй эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг тул бишгүй олон ард иргэдийн өдөр тутамын амьдралд дутагдаж болшгүй хүнсний бүтээгдэхүүн болсон байна. Элэгний өвчинд нэрвэгдсэн хүний хувьд, өөрийн бие махбодийн шим тэжээл гүйцэд байхыг хүндэтгэн үзэх төдийгүй төрөл бүрийн шим тэжээлээ тэнцвэртэй байлгах нь хамгийн чухал юм. Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл судлаачдын үзэж буйгаар, элэгний өвчинд нэрвэгдсэн хүмүүс өдөр бүр хоёр аяга/бараг 500 мл/ сүү ууж, хүний биед өдөр тутам шаардагдах уургийн 1/10 хувь, тутам шаардагдах амин дэм В2-ын 1/4 хувь болон амин дэм А-гийн 1/8 хувийг нөхвөрлөж байх хэрэгтэй юм байна. Элэгний огцом үрэвсэлдэй хүн өдөр бүр ойролцоогоор 200 грамм элгэн тараг ууж, илааршиж байгаа хугацаандаа өдөр бүр 2-3 аяга уух нь хамгийн тохиромжтой. Элэг хатуурсан хүмүүс өдөр бүр нэг аяга уух нь хамгийн тохиромжтой.

      Элэгний өвчинд нэрвэгдсэн зарим хүмүүс үнээний сүү уувал гэдэс нь хөөх, улмаар суулгах шинж тэмдэг илэрдэг. Энэ нь сүү хэргэлсэн арга барилтай нь холбоотой байж болзошгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл судлаач эрдэмтнүүдийн сануулж буй сүү уух арга гэвэл, үнээний сүүг шимэн шимэн уух юм уу жижиг халбагаар бага багаар амтлан ууж, амны хөндийн шүлс хийгээд сүү хоёр гүйцэд холилдсон хойно залгивал шим тэжээл нь бүх биед шингэхэд ашигтай байдаг бөгөөд сүүг ам дүүрэн хам хум залгиж оруулаад ходоодны шингээлтийг нөлөөлөхөөс ч зайлсхийж болох юм.

      Үнээний сүүг уухад битгий саахар хийгээрэй. Нишингийн чихэр нь үнээний сүүнд агуулагдаж байгаа хужирллаг кальцитай нийлээд бактерийг исгэн хий үүсгэж, гэдсийг хөөлөгдөг бөгөөд шим тэжээлийн үнэ цэнийг бууруулдаг байна. Үнээний сүүгийн шим тэжээлийг гүйцэд шингээн авахын тулд үнээний сүү болон содтой печень хоёрыг хамт хэргэлж болно. Үнээний сүү болон содтой печень хоёрыг хамтад нь амандаа сайтар зажлаж удаан залгих нь сүүний шим тэжээлийг гүйцэд шингээн авахад тун ашигтай байдаг юм.\Л.Буянтогтох орчуулав\