• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 15:01:25    
Бугтын хүмүүс Хатан гол дагуугийн намгархаг газрыг хамгаалахаар чармайн ажиллаж байна

CRI

      Намгархаг газрыг хүмүүс дэлхийн бөмбөрцгийн "бөөр" хэмээн хэлдэг. Намгархаг газрын ойр хавьд оршдог хотууд нь түүний үр өгөөжийг ихээхэн хүртдэг юм. Намгархаг газар нь хүн төрөлхтөнд хүнсний зүйл, түүхий материал, усны нөөц баялаг хангадаг төдийгүй намгархаг газар нь экологийн тэнцвэрийг хамглаалан амьтан ургамалын олон төрлийг хамгаалаж, үер усдал, ган хуухайгаас сэргийлэн бохирдлыг багасган уур амьсгалыг зохицуулах олон талын үүрэг гүйцэтгэдэг юм.

      Өвөр Монголын Өөртөө Засах Районы нутгаар урсан өнгөрөх Хатан гол, тэрчлэн түүний эргэн тойрны намгархаг газар нь орон нутгийн экологийг хамгаалж, байгалийн нөөц баялагаар хангаж байдаг. Бугт бол Өвөр Монголын аж үйлдвэрийн чухал хот юм. Хатан гол дагуугийн намгархаг газар нь уг аж үйлдвэрийн хотын агаарыг цэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Намгархаг газрыг бүх талаар хамгаалахын төлөө, Бугт хотын засгийн гагар 10 тэрбум юаний хөрөнгө оруулж, Хатан гол дагуугийн намгархаг газрыг хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг төсөл нь Хатан гол дагуугийн экологийн орчин ахуйг сайжруулах төдийгүй Хатан голын далан хашлагийг ч бэхжүүлж. үерээс сэргийлэх үүрэг гүйцэтгэх юм.

      Эх сурвалжаас үзвэл, Бугт хотын хавиар урсан өнгөрөх Хатан гол дагуугийн 220 километр нутагт 30 мянга гаруй га намгархаг газартай юм. Гэвч өнөө эндэх намгархаг газрын байдал сайн биш . Бүртгэлээс үзвэл, намгархаг газрын ихээх хэсгийг тоосгоны бааюу, загас тэжээх цөөрөм, гуанз эзэлсэн юм байна. Намгархаг газрыг хамтаалах ажлыг сайн хийхийн төлөө 2008 оны 3-р сараас Бугт хотын засгийн газар Хатан гол дагуугийн намгархаг газрын эргэн тойрны орчин аухйг засан сайжруулахаар шийдсэн байна. 4-р сарын 1-ний өдөр Бугт хотын холбогдох салбар Хатан голын эрэг дагуугийн 1 километрын газар дахь тоосгоны бааюу, загас тэжээх цөөрөм зэрэг дүрэмээс зөрчсөн барилгыг татан буулгасан байна.

      Өнөө , Хатан гол дагуугийн намгархаг газрыг хамгаалах төсөл алхам дараатай хэрэгжиж байна. Хэдийгээр уг төсөл нь ойрхоноос эхлэн хэрэгжиж байгаа хэдий ч намгархаг газрыг хамгаалах ажил эхний үр дүнд хүрсэн байна. Бугт хотын экологи намгархаг газрыг хамгаалах удирдах төвийн дарга Ян Юүнмингийн танилцуулснаас үзвэл, энэ хавар Бугт хавийн намгархаг газруудад буусан нүүдлийн шувууны тоо, төрөл нь аль ч жилээс тодохой нэмэгдэж, халтар нугас, , цагаан дэглий, хун галуу зэрэг нүүдлийн шувуу сүргэлэн буужээ.

      Энэ жил Улс орон болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы зөвшөөрөлтэйгээр Бугт хавийн Хатан гол дагуугийн 220 километр урт, 4 километр өргөн намгархаг газрыг бүхэлд нь өөртөө засах район болон улсын зэрэглэлийн намгархаг газрын дархан цаазтай газар болгон хамгаалалтад авсан байна.Эндэх нь мөн ч удалгүй ирээдүйд Хатан голын үерээс хамгаалах барилга, намгархаг газрын үзэмжээр гол болгосон Бугт хотын шинэ үзэмж болох юм. \Урангоо орчуулж бэлтгэв\