• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-17 16:07:45    
Дарга Хү Жиньтао олон улсын банк санхүүгийн дээд хэмжээний уулзалтанд оролцоод чухал үр дүнд хүрэв [Радио]

CRI

     Хятад улсын дарга Хү Жиньтао 11-р сарын 14--15-ны өдөр, Вашингтонд болсон 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтанд урилгаар оролцов. Энэ уулзалт өндөрлөсний дараа Дарга Хү Жиньтао Коста-Pикад очих зам зуур түүнтэй хамт явсан Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи сурвалжилагчид ярилцлага өрч хэлэхдээ, Дарга Хү Жиньтао энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцоод чухал их үр дүнд хүрсэн байна. Олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийн талаар түүний тодорхойлсон 4 зүйлийн арга хэмжээ нь олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг зөв чиглэл тийш удирдан хөтөлсөн байна. Үүнээс гадна, түүний тодорхойлсон байр суурь нь өргөн олон хөгжиж байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хамгаалсан байна гэжээ.

     Ян Жечи хэлэхдээ, дарга Хү Жиньтао энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцоод голдуу дараах хэдэн талаар чухал үр дүнд хүрсэн байна.

     Нэгдүгээрт, Олон улсын банк санхүүгийн хямралд хандах тухай чухал байр суурийг бүх талаар гүнзгий тодорхойлов. Дарга Хү Жиньтао дээд хэмжээний уулзалт дээр чухал үг хэлж, энэ удаагийн банк санхүүгийн хямрал үүссэн шалтганд гүнзгий шинжилгээ хийгээд, энэ удаагийн банк санхүүгийн хямралын шалтгаан нь олон талын юм. Эдийн засгийн цогцын макро эдийн засгийн бодлогын зохисгүй шалтгаан бий. Бас банк санхүүгийн хяналт удирдалгын доголдлын шалтгаан ч байгаа юм гэжээ. Итгэлээ нэмэгдүүлж, зохицуулалтаа эрчимжүүлж, нягт хамтран ажиллахыг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан бөгөөд банк санхүүгийн хямралыг зохицуулах тухай Хятадын чухал үзэл баримтлалыг дэвшүүлсэн байна.

     Хоёрдугаарт, эдийн засгийн хөгжил болон банк санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулахаар авсан Хятадын засгийн газрын чухал их арга хэмжээг танилцуулсан байна. Энэ он гарснаас хойш, эдийн засгийн хөгжил болон банк санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулахын төлөө Хятадын засгийн газрын авсан идэвхтэй арга хэмжээг Дарга Хү Жниьтао танилцуулаад, Хятадын засгийн газрын саяхан дотоодын хэрэглээг өргөтгөхөөр авсан 10 зүйлийн арга хэмжээ нь Хятадын эдийн засгийн хөгжлийг хүчтэй түргэтгэх төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад ч ашигтай байх нь дамжиггүй гэж цохон тэмдгэлсэн байна.

     Гуравдугаарт, Олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг зөв чиглэл тийш хөтөлсөн байна. Олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлт нь талуудын хамгийн их анхаарал хандуулж байгаа чухал асуудал юм. Бас ч энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын авч хэлэлцсэн гол чухал асуудал мөн. Дарга Хү Жиньтао голчлон хэрэгжүүлэх 4 зүилийн өөрчлөлтийн арга хэмжээг санал болгов.Үүнд нэгд, олон улсын банк санхүүгийн хяналт удирдалгын хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Хоёрт, олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрчлөлтийг түргэтгэх. Гуравд, бүс нутгийн банк санхүүгийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжих. Дөрөвд, олон улсын вальютын тогтолцоог сайжруулах эдгээр болно.

     Дөрөвдүгээрт, өргөн олон хөгжиж байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хамгаалав. Олон улсын хамтын нийгэмлэг банк санхүүгийн хямралыг зохицуулахдаа, хямралын хөгжиж байгаа улс орнууд, ялангуяа хөгжлөөр тааруухан улс орнуудад учруулах хохиролд анхаарлаа хандуулж, аль боломжоор багасгах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао онцлоод, хөгжиж байгаа улс орнуудын банк санхүүгийн тогтвортой бадйал болон эдийн засгийн өсөлтөө хэвээр байлгахад үнэнхүү туслаж, хөгжиж байгаа улс оронуудад үзүүлэх дэмжлэг туслалцаагаа үнэнхүү нэмэгдүүлж, хөгжиж байгаа улс орнуудын эдийн засаг банк санхүүгийн хөгжлийн тогтвортой байдлыг хэвээр байлгахыг баталж, хөгжиж байгаа орнуудын Олон улсын банк санхүүгийн байгууллага дахь төлөөлөл болон үг хэлэх эрхийг дээшүүлэх хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна.

     Тавдугаарт, Хятад улс болон холбогдох улс орон хоорондын хоёр талын харилцааны хөгжлийг ахиулсан байна. Дээд хэмжээний уулзалтын хугацаанд, дарга Хү жиньтао Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Бразилийн Ерөнхийлөгч Лийз Инасио Лула Да Силва, Английн Ерөнхий сайд Гордон Бровн, Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд нарын зэрэг гадаад орнуудын удирдах хүмүүстэй тус тус уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын банк санхүүгийн хямралд хамтаар хандах зэрэг асуудлаар олон чухал чухал нийтэлг ойлголтонд хүрсэн байна гэжээ. \Хүчит орчуулж,Урангоо хянав\