• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-18 15:10:05    
Хятадын нэг аж ахуйн нэгжийн олимпийн мөрөөдөл

CRI

      Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай өндөрлөлөө. "Олимпийн наадмын эрхлэлт борлуулалт"-ын их хөлд, Бээжингийн олимпийн наадмын дээд ивээн тэгтгэгч аж ахуйн нэгж болсон Хятадын компютерын хамгийн том аж ахуйн нэгж—Ляньшян корпурац нь асар их ашиг олсон байна. Уг корпурац нь өнөө 16 тэрбум 800 сая ам долларын эрхлэлтийн орлогоор Америкийн "Фурчени" сэтгүүлийн веб сайтын нийтэлсэн 2008 оны дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтад жагсаагдлаа. Тэгэхэд 4-хэн жилийн өмнө уг корпурацын жилийн эрхлэлийн орлого нь 3 тэрбум ам доллар л байсан юм.

      4 жилд нэг удаа болдог олимпийн наадам нь дэлхийн хүн бүхний анхаарлыг татдаг тул түүний ивээн тэтгэгч болох эрх авахын төлөө аж ахуйн нэгжүүд ч маш их тэмцэлдээн болдог байна. Бээжингийн олимпийн наадмын үеээр ч мөн ийм байлаа.

      Ляньшян корпурац ч энэ их боломжийг бахархаж, ивээн тэтгэгч болохоор шийджээ. Олимпийн наадмын бүх дэлхийн хамтын ажиллагааны түншийн ивээн тэтгэх мөнгөний хэмжээ хэдэн арван мянган ам долларт хүрдэг тул асар их зардал гаргаж олимпийн наадмын ивээн тэтгэгч болох нь Ляньшян корпурацд ашигтай эсэхэд хүмүүс эргэлзэж байлаа. Ляньшян корпурац нь 20-оод жилийн хөгжлийн явцдаа тэргүүний техник бүхий хувийн хэрэглээний компютер үйлдвэрлэж, Хятадын IT-н оргил тийш тасралтгүй зүтгэж ирсэн юм. 1994 онд Ляньшян корпурац нь Шянганы үнэт цаасны биржид хувьцаагаа амжилттай гаргасан. 2005 онд 1 тэрбум 250 сая ам долларын үнээр хувийн хэрэглээний компютерын дэлхийн нэрт аж ахуйн нэгж IBM-ийн хувийн хэрэглээний компютерын бүх ажил төрлийг худалдан авсан юм. Ингээд дэлхийн уг салбарт 9-р байр эзэлж байснаа дээшлээд 3-р байр эзэлдэг болсон байлаа.

      2004 оны 3-р сард Ляньшян корпурац нь олон улсын олимпийн хорооны бүх дэлхийн хамтын ажиллагааны түнш болсон. Мөн ч ийм эрх авсан Хятадын анхны аж ахуйн нэгж болж билээ. Ингээд уг корпурац нь Бээжингийн олимпийн наадамд маш олон ажил гүйцэтгэж, Бээжингийн олимпийн наадмын бамбарыг ч мөн корпурац зохион зураг төсөл хийсэн байв.

      Бээжингийн олимпийн наадам эхлээд дуустал Ляньшян корпурац нь олимпийн тоглолтын ордон талбайн төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагаагаа найдвартай явагдуулахад баталгаа олгож, Хятадын аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүний шилдэг чанар чансаа болон найдвартай чанарыг харуулсан юм.