Хятадын залуучууд багачуудын судалгааны төв саяхан "Хятадын насанд хүрээгүй иргэдийн эрх ашгийн байдлын тухай тайланг" нийтэлжээ. Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш, ялангуяа "Насанд хүрээгүй иргэдийг хамгаалах тухай БНХАУ-ын хууль" нийтлэгдсэнээс хойш, Хятадын насанд хүрээгүй иргэдийг хамгаалах ажил үйлс маш ихээр хөгжиж, насанд хүрээгүй иргэдийн оршин амьдрах эрх, хөгжих эрх, хамгаалагдах эрх болон оролцох эрх зэрэг эрх ашиг нь цаашид баталгаажсан байна гэж уг тайланд тэмдэглэжээ.
30 шахам жилд ялангуяа насанд хүрээгүй иргэдийг хамгаалах тухай хууль нийтлэгдсэний дараа, Хятадын насанд хүрээгүй иргэдийг хамгаалах ажил үйлс доторхой хөгжилтэй болсон юм. Нэгд, Хятадын насанд хүрээгүй иргэдийн амь насны эрхийн баталгаа үр ашигтай баталгаажиж, жирэмсэн эмэгтэй, хөнгөжсөн эмэгтэйн эндэлт, нялх хүүхдийн эндэлт болон 5 наснаас дооших хүүхдийн эндэлтийн хэмжээ жил дараалан буурч, насанд хүрээгүй иргэдийн гэнэтийн бэртэл шархдалаас урьдчлан сэргийлэх ажил алхам алхмаар өрнөж, насанд хүрээгүй иргэдийн сэтгэцийн эрүүл саруул байдалд улмаар анхаарах болж, эмчилгээний баталгааны тогтолцоо аажмаар төгөлдөржсөн байлаа. Хоёрдугаарт, насанд хүрээгүй иргэдийг заавал сургах боловсролын хүрээнд хамруулсан хэмжээ ил тод дээшилж, олон талын боловсрол хүртээх ажлыг бүх талаар ахиулж, соёлын бүтээгдэхүүн болон соёлын ажиллагаа түргэн нэмэгдэж, сүлжээ ашиглалт улмаар өргөжсөн байна. Гуравдугаарт, насанд хүрээгүй иргэний хууль зөрчин гэмт хэрэг хийхээс урьдчлан сэргийлэх тогтолцоо улмаар төгөлдөржиж, олон талын хамтарсан удирдлага бүхий механизм бүрдэж, насанд хүрээгүй иргэдийн тухай эрх зүйн тогтолцоо журамжих тийш хөгжиж, насанд хүрээгүй иргэдийн гомдол мэдүүлгийн эрх ашиг үр ашигтай баталгаажлаа. Дөрөвдүгээрт, эрх ашгийн тухай насанд хүрээгүй иргэдийн үзэл ухамсар ил тод дээшилж, оролцох хэлбэр нь олон янзын болж, оролцох салбар хүрээ нь байнга тэлж, сүлжээгээр оролцох нь насанд хүрээгүй иргэдийн оролцох шинэ зам суваг болсон юм гэж уг тайланд бичижээ.
Хятадын насанд хүрээгүй иргэдийг хамгаалах ажилд бас зохицуулагдаагүй асуудлууд ч оршиж байна. Тухайлбал насанд хүрээгүй иргэдийг хамгаалах байгууламж бүрэн бус, хууль зүйн систем төгөлдөр биш, насан хүрээгүй иргэдийг хамгаалах бүх нийгмийн нийтийн механизм бүрэн бус, насанд хүрээгүй иргэдийн эрх ашгийн биелэлт болон баталгаа тийм сайн биш байгаа зэрэг асуудал нэлээд их газар авч байна гэж энэ тайланд бас тэмдэглэжээ.
Хятадын насанд хүрээгүй иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа байдал, эрх ашгийн ажлын ахиц болон тулгарч бий хүндрэл бэрхшээлийг харуулахын тулд, Хятадын залуучууд багачуудын судалгааны төвийнхэн Хятадын насанд хүрээгүй иргэдийн эрх ашгийн байдлын асуудлаар 2007 оны 12-р сард судалгаа шинжилгээ хийж, уг үйл ажиллагааны хүрээнд хамрагдсан 13 мужийн насанд хүрээгүй 4000 гаруй иргэний дунд санал асуулга хийжээ.
|