Хятадын Антарктид тивд шинжилгээ хийх 25 дахь анги саяхан Антарктид тивийг зорилоо. Тэд хагас жилийн хугацаатай шинжилгээ хий хугацаандаа Хятадын Антарктид тивийн гуравдах өртөө болох Күнь Лүнь станц байгуулах болно. Энэ бол Хятад улсын Антарктид тивийн эх хуурайд байгуулах анхны станц болно. Уг станцыг байгуулснаар, Хятадын Антарктид тивийн шинжилгээний ажил Антарктид тивийн зах хөвөөнөөс дотоод хуурай руу шинжилгээ хийж эхэлснийг бэлгэдэж байна.
Одоо дэлхийн 28 улс орон Антарктид тивд 53 шинжилгээ хийх стант байгуулаад байгаа хэдүй ч бүгд Антарктид тивийн хөвөө хязгаарт байгуулж байгаа бөгөөд зөвхөн АНУ, ОХУ, Япон зэрэг 6 орон л Антарктид тивийн дотоод хуурайд шинжилгээний станц байгуулаад байгаа. Хятадын тэнгис далайн хэрэг эрхэлсэн газрын төлөөлөгч Ли Хайчин танилцуулж хэлэхдээ, Хятадын байгуулах гэж байгаа шинжилгээний станц Өмөнд туйлын дотоод хуурайн мөсдөлгийн хамгийн өндөр цэг Dome A районд байж, дэлхийн олон орны байгуулсан шинжилгээний станцын дотор хамгийн өндөр цэгт байрлах нэг станц болно.
Манай орны Антарктид тивийн дотоод хуурайд байгуулах гэж байгаа шинжилгээний станцыг өмнөд өргөөрөгийн 80.25.01 градус, зүүн уртаргийн 77.06.58 градуст байрлаж, далайн төвшингөөс 4087 метр өндөрт байрладаг гэжээ.
Шинжилгээний станцыг Антарктид тивийн дотоод хуурайн мөсдөлгийн хамгийн өндөр цэг болох Dome A районд байгуулахаар төлөвлөсөн нь олон талын нөхцөлийг бодосны үр дүн болох юм. Хятадын тэнгис далайн хэрэг хариуцсан газрын Туйлын районы шинжилгээг эрхэлсэн тамгын газрын даргын орлогч Чүй Шэнь юй танилцуулж хэлэхдээ, уг район нь харицангуй тэгш бөгөөд мөсдөлгийн двхарга нэлээд гүн. Дараа нь Мөсдөлгийн Dome A районд мөсдөлгийн голыг өрөмдөн сүүлийн сая гаруй жилийн газрын бөмбөрцөгийн байгал орчны тоо баримтыг олж, газрын бөмбөрцөгийн байгал орчины өөрчлөлтийн дэг журам болон одоогийн хүмүүсийн анхаарал хандуулж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ойлгоход тустай юм гэжээ.
Мөсдөлгийн голыг өрөмдөх нь богино хугацааны ажил биш, заавал нэг шинжилгээний станц байх хэрэгтэй. Урт хугацааны, үргэлжилсэн өрөмдлөг хийж байгаад сая мөсдөлгийн голын тоо баримтыг олж чадах юм гэж Чүй Шэнь юй илэрхийлжээ.
Үүнээс гадна Мөсдөлгийн А район бол газрын бөмбөрцөгийн гадаргуу дээрэх одон орныг судлах хамгийн тохиромжитой газар байж, ажиглалт хийх үр бүтэмж нь сансарын станцаас одон орныг ажигласантай тэнцэдэг гэж шинжлэх ухаантад нотолгоо хийгээд батласан байна.
Күнь Лүнь станц нь 500 ам метр талбайтай байж, байгуулж дууссны дараа цахилгаан гаргах, бохир ус цэвэршүүлэх, зам харилцаа, холбоо зэрэг тоног төхөөрөмжтэй байж, 24 шинжлэх ухаантаны хамтаар ажиллаж амьдрах нөхөцлийг хангаж чадна.
Үүнээс өмнө Хятад улс 1985 он, 1989 онд Антарктид тивийн хөвөө хязгаарт Чан Чэн станц, Жүн Шань станц байгуулсан юм. Чан Чэн станцыг байгуулсны дараа Хятад улс жил бүр Антарктид тивд шинжилгээ хийх болсон юм. Антарктид тивийн цаг уур, туйлын районы мөсдөлөг, хүйтэн районд амьдрах амьтан, тэнгис далайн хими, физик зэрэг талаар Хятад улс ихээхэн амжилт олсон юм. Туйлын районы солирын судалгааны талаар Хятад улс Америк, Япон зэрэг туйлын судалгааны хүчирхэг оронтой мөр зэргэцэн дэлхийн тэргүүний эгнээнд орож байна.
Энэ удаа шинжилгээний ажил хийж Күнь Лүн станц байгуулах ажил эрхэлэх анги нийт 204 хүний бүрэлдэхүүнтэй байж, Хятад улсын Антарктид тивд шинжилгээ хийх хамгийн олон бүрэлдэхүүнтэй анги мөн. Тэд энэ сарын 20-ны өдрөөс Хятадын дорнот нутгийн Шанхай хотоос мордож, Антарктид тивыг зорих болно.
Төлөвлөгөө ёсоор Күнь Лүн станцыг ирэх жилийн 1-р сарын сүүлчээр байгуулж дуусах болно. Түүнийг байгуулснаар Хятадын Антарктид тивийн шинжилгээг хөвөө хязгаар районаас дотоод хуурай руу шинжилгээ хийх хөгжлийг биелүүлснийг бэлгэдэж байна.
|