Монголчуудын хөх тэнгэрийг гайхан судалдаг хүнээс дээгүүр соёл, хөлөг моридыг гэршүүлэн чаддаг бусдаас ангид ухаан, хөрст алтан дэлхийг хамгаалж явдаг хэт холын санаа, хөрш бүхний мэдлэгийг дээдэлдэг агуу уудам бодлогыг орчин үеийн шинжлэх ухааны харцаар харж, ээдрээ нухацтай түүхийн үйл хэргийг олноо дэлгэхээр чармайсан энэ хүн бол эрдэмтэн, түүхийн ухааны доктор, Чингис хааны 32-р үеийн тайж Гуйравжамцын Ванчиг болно.
Монголын түүхийн үнэн мөнөөр дүгнэхэд Монголчуудын шинжлэх ухаан технологийн түүхийг дурдахгүй байхын аргагүй.
Шинжлэх ухаан бол улс гүрний мандал бадралыг дагуулан удирдаж оюун ухааныг соён гэгээрүүлэгч хүний мах цуснаас мандан бадарсан нар мөн.---Оросын алдарт шинжлэх ухааны эрдэмтэн Ломоносовын үг\Ванчиг Гуайн тэмдэглэлээс авав\Боржгин Ванчиг нь хятадын Өвөр Монголын Баарин нутагт төрж өссөн бөгөөд Өвөр Монголын багшийн их сургуулийн Физикийн Факультетыг 1968 онд дүүргэж, Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошуунд томилолтоор багшилав. Нэг мэдэхэд 10 жил ард орхигдож, 6 доктор, 10 гаран профессор хүмүүжигдэх анхны суурийг тавьж өгсөн байв. ӨМӨЗР-ы Монгол анагаах ухааны алдарт эрдэмтэн, ӨМИС-ийн доктор Боржгин Гэрэлт, морь судлалын хошой доктор, ӨМХААИС-ийн амьтан судлалын дээд сургуулийн захирал Манлай, ӨМБИС-ийн биологийн ухааны профессор Цэцэнбаатар нар бүгд түүний гарын шавь нь болох юм байна. Түүнээс хойш 1985 онд тэрээр соёл шинжлэх ухаанаар үндэстнээ соён гэгээрүүлэх, бусад үндэстэнд Монголчуудын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг таниулах зорилгоор, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны академид ажил шилжиж, Өвөр монголын Монголчуудын анхны Монгол шинжлэх ухааны сэтгүүл боолх "Шинжлэх ухаан амьдарл" сэтгүүлийг үүсгэн эрхэлсэн байна. Энэ сэтгүүлийн хэрхэн, яаж сайн эрхлэх гэсэн хүчин чармайлт гаргах явцад, дэлхий дахинд шинжлэх ухааны түүх хэмээх судалгааны салбар бий болоод 100 жил ч болоогүй. Харин орчин үеийн шинжлэх ухааныг Европийн соёлын сэргэн мандалтай холбон тайлбарладаг. Европийн шинжлэх ухаан бол Арабаар дамжин уламжлагдсан эртний Грекийн шинжлэх ухаан нь эртний Бабилон, Египитчүүдийн шинжлэх ухааны ажиглалтаас бий болов хэмээн түүхчилдэг. Тийнхүү дэлхийн шинжлэх ухааны түүхэнд дорнодахины соёл, тэр дундаа Хятадын соёл шинжлэх ухааныг бараг батаан авч үздэггүй байв. Английн шинжлэх ухааны түүхч Зосеф Неэдхам 1937 оноос эхэлж Хятадын соёлд гүнзгийрч, 1948 онд "Хятадын шинжлэх ухаан соёл иргэншлийн түүх" хэмээх ном туурвиснаас хойш, Хятадад шинжлэх ухаан технологийн эртнээс хөгжилтэй гэдгийг дэлхий нийтээрээ сэрэн мэдэрч эхэлсэн юм. Харин түүнтэй олон талын холбогдолтой Төв Азийн нүүдэлчин Монголчуудын шинжлэх хуаан технологийн түүхтэй гэдгийг сонирхон судалсан хүн алга байв. Гэхдээ Зүүн Азийн газар тариаланг соёл иргэншилд тооцож, түүнтэй нягт холбоотой Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийг авч үзээгүй, харин түүний эсрэгээр нүүдлийн соёл иргэншил нь үйлдвэрлэлийн хүчийг эвдэгч хэмээн үздэг байв. Өөрөөр хэлбэл, Монголчууд бол морь унаж, бөх барилдан, дуу дуулдаг, архинд согтож хүн агсамнадаг нүүдэлчин, хэтрэхдээ "Бүргэд агнаж чаддаг"-аас биш соёл шинжлэх ухаан алга хэмээн длэхийн зарим эрдэмтэн ташаа буруугаар үздэг байсныг Ванчиг гуай олж харажээ.
Монголчууд шинжлэх ухаан түүх соёлтой үндэстэн гэх үзэлтийг дэлхий нийтэд танилулах зорилгоор, Ванчиг гуайй "Монголчуудын шинжлэх хуааны түүх" бичих саналаа дурдсан байна. Төлөвлөгөө ёсоор 6 боть, 5 сая үсэгтэй Монголчуудын шинжлэх ухааны системчилсэн түүхийг туурвинэ гэв. Өдөрт мянган үсэг туурвихад л 15 жил туурвина гэсэн үг. Хүмүүс энэ ажлын төлөө санаа болж байтал Ванчиг гуай 25 жил эмхэтгэн цуглуулж, судалж бичсэн "Монголчуудын шинжлэх хуааны түүх"-ийн өмнөх 2 боть нь 1997 онд уншигчидтайгаа золгож, Хятадын инженерийн академийн дэд дарга, академич, ӨМИС-ийн доктор, профессор Шуурган оршилд бичихдээ, шинжлэх ухааны түүхийг системтэй болгож чадсан явдал бол нөсөр хүнд эрдэм шинжилгээний ажил, асар их ач холбогдолтой ажил юм. Түүнийг хэргэжүүлж чадсан нь түүх судлалын асар их амжилт төдийгүй, шинжлэх ухааны асар их амжилт юм. Түүний мэндэлсэн нь Монгол судлалын цар хүрээг өргөтгөж, нэн шинэ үеийн шинжлэх ухааны онол, арга зүйгээр түүх соёлыг судлах шинэ арга замыг нээсэн явдал юм. Энэхүү судалгааны ажлыг хийхдээ байгалийн шинжлэх ухааны бат мэдлэгтэй байх төдийгүй, түүхийн мэдлэгийг эзэмшиж чадсан, зохион бүтээх ур авьяас, нарийн хянуур эрдэм шинжилгээний мэргэжилтнийг шаардана. Нан үнэлэх шаардлагатай зүйл гэвэл Монголчуудын түүхийг газар зүйн онцлог тулгуурлаж, Монголчуудын шинжлэх ухааны хөгжлийг маш нарийн судалж, дэлхийн бусад үндэстний шинжлэх ухааны хөгжилтэй адилтган дүгнэсэн нь хүмүүсийг аргагүй бишрүүлж байна гэж бичсэн байна. (Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Баянмөнх)
|