• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-19 14:35:39    
Түвд үндэстний хөтөч охин Жөү Ма

CRI

      Шангрила гэсээр та бүхэн цастын хайрхан, хөвч ой цэлмэг тэнгрийг бодон олох нь лавтай, бодит амьдрал дахь Шангрила нь хятадын баруун өмнөд нутгийн Ди Чингийн түвд үндэстний өөртөө засах жюгийн төв болно. Тэнд балар ой, цасат уул, өндөрлгийн нуур мүрэнтэй байж, нэн ч өвөрмөц онцлогтой түвд соёл нь хүмүүсийн сонирхолыг татаж л байдаг. Одоо энэ нутгийн хөтөч охин Жөү Матай танилцъя.

      Шангрилад уулан хавцал, гол горох, намгархаг газар, ховор нандин ариатан амьтныг хамарсан гоё үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэн байдаг, тэр нь Пү Да Цө цэцэрлэгт хүрээлэн болно. Өдөр бүр түвд охин Жөү Ма дотоод гадаадын зүг бүрээс ирсэн жуулчдыг дагуулж, Пү Да Цөгөөр аялан, эндэх үзэмж бүрийг нарийн танилцуулдаг юм байна.

      Жөү Ма гэдэг нь түвд үгэнд сахиулсан охин гэх утгатай. Энэ жил 21 настай Жөү Ма нь энэ нутагт төрж өссөн түвд охин юм. Тэрээр хөөрхөн царайтай, сайхан ааштай, дуу бүжигтээ авьяастай юм.

      Пү Да Цө цэцэрлэгт хүрээлэний дотор их хэмжээний балар ой болон тал дүүрэн хурц улаан цэцэг ургаж байдаг. Жөү Ма охин жуулчдыг дагуулж энэ сайхан нутгаар явах бүр өөрийн эрхгүй нутгийн дуугаа хангинуулдаг байлаа.

      Хоёр жилийн өмнө, Жөү Ма Шангрилагийн аялал жуулчлалын тусгай мэргэжлийн сургуулиас төгсөч, Пү Да Цө үндэстний цэцрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн хөтчөөр ажилласан байна. Түүний өдөр бүрийн ажил гэвэл жуулчдад энэ хүрээлэнгийн гоё үзэмж болон өвөрмөц онцлогтой түвд соёлыг танилцуулах явдал болно. Жөү Ма хэлэхдээ, энд ажиллаж байгаадаа маш баяртай байна, энэ хүрээлэнгийн цэцэг бүр, ус бүр, өвс бүрд хайртай, өөрийнхөө өдөр бүрийн гоё сэтгэгдлээ хүмүүстай хуваалцмаар байна гэжээ. Цовоо хөөрхөн ааштай Жө Ма нь жуулчин нэгбүрийг өөрийн найзтайгаа адил үздэг. Тухайн орон нутгийн өнгө үзэмж, зан аалийг гадна нутгаас ирсэн хүмүүст нарийн тайлбарлаж, хүмүүсийн сонирхсон зүйлийг нэгд нэгээр хариулдаг. Заримдаа өөрөө сайн мэдэхгүй асуудал тохиолдвол дэвтэр дээр тэмдэглээд холбогдох материалаас эрэн байж, оновчтой хариулт өгдөг юм. Жөү Ма хэлэхдээ, өглөө босох бүр шинэ өдөр эхэллээ гэж боддог, өдөр бүр нь адилгүй байж, цоо шинэ байдалтай, сурах юм нь ч маш олон. Жуулчдын сонирхсон асуулт нь зүйл зүйлийн болохоор өдөр бүр ололттой байдаг гэжээ.

     Ердийн үед ажиллахад дөхмийг бодож, Жөү Ма хөтөч эгэч дүү нартайгаа хотын төвөөс гуч дөчин килметр зайтай Пү Да Цө цэцэрлэгт хүрээлэнгийн дотор байранд суудаг. Амралтын өдөр болвол буддын шашныг шүтдэг тэрээр ойр хавийн сүмд очиж мөргөл хийж, ном уншдаг. Жөү Ма хэлэхдээ, гэр мань эндээс далан километрийн зайтай. Өвөл юм үү чөлөөтөй үедээ гэртээ хариж, аав ээждээ тусалж тариан ажил хийдэг. Хөтөч болсон оролгоор гэрийнхаа амьдралыг нөхвөрлөх болсон нь үнэхээр таатай байна гэжээ.