Монгол эм анагаах ухааныг өвөлөн уламжлах зорилгоор, Өвөр Монголын эмнэлгийн монгол анагаах ухааны тасгийн дэд эрхлэгч эмч Сайннамар ӨМӨЗР-ы бүх аймаг хотууд, тэрчлэн бүх Хятадын үндэстний цөөнхийн хошуу шяний нутгаар хүрч, үнэнч сэтгэлээр олон газрын ардын дунд олон жил эчилгээ хийж, ард олон ба анагаах ухааны салбарынханыг догдлуулжээ. 24 жилийн турш тэрээр нийт сая гаруй км аялж, 200 гаруй нутгийн эмч нарыг сурвалжилж, 500 гаруй жор цуглуулсан бөгөөд хойд хөрш Монгол улсад тусгайлан очоод монгол анагаах ухааны уламжлалт эмчилгээний жорыг ч эдий төдий цуглуулжээ.
1984 онд, Сайннамар Өвөр Монголын Анагаах ухааны дээд сургуулийн монгол эмнэлгийн мэргэжлийг дүүргэж, Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны эмнэлэгт ажлын хуваар авчээ.
1985 онд, тэр Хөлөн буйр аймагт ажил шилжсэнээр Хөлөн буйрын уламжлалт эмнэлгийн эм хэрэглэх туршлага, заншил, найрах арага болон хүчир төвөгтэй өвчнийг засах зэрэг талаар зохих туршлага хурамдуулж, цаашдын хөгжилдөө нэн их суурь тависан байна.
1987 оны 6-р сард, Сайнамар Өвөр Монголын Эм эмнэлгийн ажилтны мэргэжлийн сургуульд ажил шилжиж багшилж, насанд хүрэгсэдэд зориулсан анагаах ухааны сурах бичиг редакторлов. 1992 онд, тэрээр чих нь цочмог булахтсан хүүхдэд өөрийн найрсан эмээ уулгаж, нэгэхэн хоногт эдгээсэн байна.
24 жилийн турш, Сайннамар Хятадын Мин улсын үеийн нэрт анагаах ухаантан Ли Шыжэний газар дээр нь урт хугацаагаар судалгаа хийх аргыг мөрдөж, Хятадын олон муж хотууд тэрчлэн Монгол улсад очиж анагаах ухааны хайн судалгаа хийж, эм эмчилгээний туршлага хурамдуусан байна. Өдгөө, тэрээр монгол эмээр булчин хүчгүй өвчин, ходоод унжих, гэдрэг урсах маягийн ходоодны үрэвсэл, язарсан чанартай ходоодны үрэвсэл, ходоодны зуурал, хүүхдийн архаг чацга алдах, хүүхдийн идээлсэн булсны булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчнийг түргэн эдэгээдэг бөгөөд тал толгой өвдөх өвчнийг 15 хоногт л эдгээж чаддаг байна. Түүний эмнэлгийг хүртснээр, толгой өвдөх өвчтөнтэй 10 мянга гаруй хүн эрүүлжиж тэнхэсэн юм байна, үүнд Канад, АХУ, Авсрали, Япон, ОХУ, Монгол зэрэг орны өвөчтөнүүд ч бий. Одоогоор, Сайннамар монгол эмээр 2 хэлбэрийн шижин өвчнийг эмчлэх аргыг судалж байна.
2007 оны 9-р сард, Сайннамар Монгол улсад дахин очиж, Монгол улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран 3 жил явагдах судалгаагаа эхэлүүлсэн байна, энэ хугацаанд тэрээр голдуу эмчилгээний ажлыг хариуцаж хийх юм байна.
"Эмч хүн жаргалын ээж" гэдгэчлэн монгол анагаах ухааны өв уламжлал болон монгол хүний ой билгийн идээр ард түмэндээ эрүүл энх аз жаргал ивээж яваа эмч хүн үүрд жаргах болтугай.
|