
Эрхэм сонсогчдоо, ХОУР болон Сычуань мужийн Аялал жуулчлалын албын хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааныг хүлээн авч сонсож байгаад баярлалаа. Өнөөдөр, бид та бүхэндээ энэхүү асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн тав дахь хэсэг-Түмэн бээрийн хөхмөрний хөвөөн дэх И Бинь хот гэх мэдээллийг хүргэе. Юуны өмнө, энэ мэдээлэлтэй холбоотой хоёр асуултаа танаас асууя.
Асуултын есдүгээр сэдэв: Оскарын шагналт аль кино Шү Наний Жү Хайд зураг авалтаа хийсэн вэ?
Асуултын аравдугаар сэдэв: Эртний балгас Ли Жуан нь хөх мөрний хөвөөнд байдаг уу?
2001 оны оскарийн гадаад хэлэн дээрх шилдэг киноны шагнал хүртсэн "Хэвтэж буй бар, нуугдаж буй луу" киног та санаж байна уу? Энэ киноны доторх "Хулсан ойн тэмцээн"-ий хэсэг нь үзэгчдийн халуун талархлыг хүлээсэн. Номин давлагаа хаялсан, тэнгис шиг уудам хулсан ойн дундуур, сэргэлэн цовоо нэгэн бүсгүй ур чадвар хосолсон нэг залуутай бушуу шаламгай хөддөлөөр ид ширүүн мөрийцсөн хэсэг үзэгдэл нь Хятадын Ушугийн эрдмийг бүрэн тод харуулж чадсан юм. Энэ кинонд харуулсан хулсан ой нь Сычуан мужийн И Винь хотоос зүүн өмнө зүгт байрлаж байгаа Шү Наний Жүхай буюу хулсан ой байж, Хятадын хамгийн үзэсгэлэнтэй ой шугуйн нэг хэмээн нэрлэгдсэн юм.
120 хавтгай дөрвөлжин км орчим талбайтай Шү Наний Жү Хайн үзэмжит районд, сүндэрлэн боссон ой модод, жиргэн донгодох болжмор шувууд, асгаран буух хүрхрээ, бидэртэн урсах голын чимээ нь сэрүү татсан чийглэг уур амьсгалтайгаа уусан нийцээд аялж яваа хүмүүсийн сэтгэлийг сэргээн, чилээг нь тайлдаг билээ.
"Мах тос идэхгүй байсан ч хамаа алга, хулстай газар л амьдрахгүй байж үл болно" гэж Хятадын нэгэн бадаг шүлэгт бичсэн байдаг. Үүнээс бид хулс нь хятадчуудын сэтгэлд хэчнээн их байр суурь эзэлж байгааг ойлгож болно. Хулсыг Хятадын соёл иргэншил болон дорнодын соёл иргэншлийн бэлгэдэл гэж үздэг. Мянга гаран жилийн түүхтэй болсон Шү Наний хулсан ой нь Хятадын хулсны соёлын эх үүсвэр газрын нэг нь аж. Шү Наний Жү Хайгийн үзэмжит районы удирдлагын албын дарга Бай Хаожие танилцуулж хэлэхдээ, Жү Хай нь дорнодын хулсны соёлын ид шидийг харуулж байгаа төдийгүй нэн ч жуулчдын бие сэтгэлээ сувилах диваажин шиг сайхан газар юм гэлээ.
"Үзэмжит районд гурван гайхамшиг байдаг: үүний нэг нь "нүд хужирлах", Хятадад төдийгүй дэлхийн хэмжээнд ч ийм их талбайгаар үргэлжилсэн ой нь ганц энд л байдаг, энэ нь мөн ч Хятадын хулсны төрлийн нөөцөөрөө онцлог болж буй цорын ганц үндэсний зэрэглэлийн үзэмжит район юм. Хоёрт, "уушги ариусгах", үзэмжит районы агаарт хүчилтөрөгчийн билэг ён элбэг агуулагддаг учраас энэ газар нь хүмүүсийн зугаалж цэнгэх, амарч сувилах боломжийн газар болсон юм. Гуравт, "ходоод шимжүүлэх" , энд өвөрмөц онцлог бүхий хоол ундны соёлыг хадгалж байдаг, Жү Хайд үйлдвэрлэж байгаа хулс нь олон төрлийн үнэр амттай байдгаараа "хулсны баавгайн амттад идээн" гэж ч нэрлэдэг юм. "
Хулсан ойн дундах нарийн зөрөг замаар алхан явахад, хар ногоон өнгөтэй хөгшин хулс, номин ногоон өнгөтэй шинэ хулс болон гүйхэн ногоон өнгөтэй хулсны сүеэнүүд газар сайгүй харагддаг. Харин бороон зогссоны дараа нам тайван хулсан ойн дундуур чих тавин чагнавал бас хулсны ургаж бий шарчихнах чимээ дуулдаг гэнэ. Зарим үед бас хээрийн туулай, хээрийн гахайтай тааралдах бөгөөд аз таарах юм бол шинэхэн ургасан хулсыг түүн авч болдог, ийм мөөгний төрлийн амттай хулс нь энэ нутгийн хүмүүст хамгийн таалагддаг амттай идээн нь юм байна.
Шү Наний Жү Хайн үзэмжит районд 40 мянган квадрат метр бүхий нуур байдаг, тэр нь хулсан ойн дотор байрлаж байдаг учраас нутгийн хүмүүс нь энэ нуурыг "Тэнгис далайн дундах тэнгис" гэж нэрлэдэг байна. Хулсан салаар нуурын усан дээгүүр аяархан сэлж явахад, гэгээн тунгалаг нуурын усанд ногоон хулс нь ойж харагдах бөгөөд сүрэг цагаан тогоруу нуурын уснаас дэвтрэн нисэж гарах нь эх байгалийн халуун элгэнд бүвэйлэгдэн, санаа сэтгэл дорхноо тайвширдаг нь үнэн. Энэ нутгийн иргэн ноён Чэнь Лин бидэнд хэлэхдээ, энд "Хэвтэж буй бар, нуугдаж буй луу" киноны доторх хулсан ой дахь тэмцээний хэсгийн зураг авалтыг хийсэн юм, энэ газар нь мөн ч нутгийн хүмүүсийн цай уун хуучилж суух тав тухай газар юм гэлээ.
""Хэвтэж буй бар, нуугдаж буй луу" киноны зураг авалтын хэсгийг нь "Тэнгис далайн дундах тэнгис"-т хийсэн юм. Харь газраас ирсэн жуулчид энэ газрын өнгө үзэмжийг сонирхохгүй бол их харамсалтай болно, энд Жү Хайн амтат цайг уухын зэрэгцээ өнгө үзэмжийг нь сонирхон тухлан сууж болно, цайны үнэр амт нь нэлээд өтгөн байдаг, цайны навч нь манай нутгийн уулан дээр ургадаг бөгөөд хулсны үндсэн дэх усаар найруулж хийсэн тул маш сайхан амттай байдаг юм." гэлээ.
Шү Наний Жү Хайтай эн зэрэгцүүлж үнэлдэг нөгөө нэгэн алдартай газар нь И Винь хотын дүүрэг дэх Ли Жуан балгас болно. Ли Жуан балгас нь хөхмөрний өмнө хөвөөнөө байрлаж, өдгөө 1460 жилийн түүхтэй болжээ. Мөрний хөвөөнөө хэдэн зуун жилийн салхи бороог ажиггүй туулж ирсэн энэ балгас нь сүрлэг эрхэмсэг эртний барилгуудын онцлогийг хэвээр хадгалж, Хятадын 14-р зууны дунд үеэс 20-р зууны эхний үеийн Сычуаний өмнөд хэсгээр оршин амьдарч буй иргэдийн онцлог байдлыг дүрслэн харуулж чадсан юм. Мянга сонсохоор нэг үзээрэй гэдэг, та бүхэн маань ч энэ газраар аялбал, энэхүү үзэмжийн цэгтэй заавал танилцана гэдэгт найдаж байна.
Ли Жуан балгасны баруун талд байгаа 4000 квадрат метр талбайтай Жан Жясы сүм нь 1840 онд байгуулагдсан, тэр нь Ли Жуан балгасны хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж буй эртний барилгуудын нэг нь болно. энэ сүмийг хятадын уламжлалт дөрвөлжин хашааны хэлбэрээр гол барилгыг барьж байгуулсан бөгөөд зочлох өрөөнийх нь үүд цонхыг өвөрмөц хэв намбатай хийсэн байдаг. Үүнийг өгүүлбээс, сайн чанарын нарийн агар модон материалыг сонгож, цонх болгоны дээр хос тогорууг урлан сийлж, энэ мэтээр 50 ширхэг цонхонд 100 тогорууг янз болгоны хөдөлгөөнөөр амьд дүрслэг бүтээсэн байна, үүнийгээ мөн "зуун тогоруут өлзийт үүлний цонх" хэмээн нэрийддэг юм байна. Хөтөч Жан Хүйжие танилцуулж хэлэхдээ, уран нарийлаг хийцтэй зуун тогоруутай цонхны өөрийн өртөг нь маш өндөр байж, тухайн үеийн гар урлалын дээд төвшинг харуулж чадсан юм гэлээ.
"Цагаан тогоруу нь өлзий дэмбэрэл, урт наслахын бэлгэдэл утгатай. Жан овогтны гэр бүлийн намтар түүхэнд тэмдэглэж буйгаар, ийм цонхыг урлахад 14 лангийн цагаан мөнгө хэрэгсдэг юм байна, бодитой хэлэхэд, Чин гүрний үеийн нэгэн албан тушаалтны сарын цалин хөлс нь дөнгөж 15 лан байсан. Энэ нь сийлмэл урлалын гайхамшгийг харуулж байгаа юм."
Өнгөрсөн зууны дөчөөд оны үед, Хятадын дээд сургуулиуд болон судалгааны газрууд ар араасаа нүүдэллэн, Ли Жуань балгасанд хаяа дэрлэн буудалласан байжээ, үүний улмаар Ли Жуан балгас нь Японыг эсрэг дайны үеийн Хятадын ар талын соёлын төвийн нэг болж байсан юм. Тухайн үед, хааны өвлийн ордон дахь хэдэн мянган авдар үнэт түүх соёлын дурсгалт зүйл нь урт замын аяныг туулан Ли Жуан балгасанд хүргэгдсэний дараа Жан Жясы сүмд тав зургаан жил хадгалж байсан гэдэг.
Элбэг баялаг байгалийн болон хүмүүнлэгийн нөөцөөс гадна, жуулчид И Бинь хотод өнөр өтгөн үндэстний онцлогийг мэдэрч сонирхож болох юм. И Бин хотоос зүүн өмнө зүгт байрлаж байгаа Шин Вэнь шянь нь дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн—Шин Вэний Шыхай буюу чулуун тэнгисээрээ нэр алдаршсан юм. Энд сүр жавхаатай чулуун тэнгис, хайлмал хадтай чулуун агуй зэрэг гиологийн сонин гайхалтай үзэмж бүрдсэн бөгөөд Сычуаний мяо үндэстний оршин амьдарч байгаа хамгийн том район нь болно.
Энэ тухай ярьснаас та бүхэндээ бас нэгэн сонирхолтой зүйлийг дуулгамаар байна, энэ газар нь Сычуаний эртний нэгэн үндэстэн- бө хүмүүсийн мөхөж сөнөсөн газар болох учраас үй олон оньсого тааврыг хүмүүст үлдээн өгчээ. Шин Вэний Шыхайн үзэмжит районы хөтөч, мяо үндэстний охин Ян Тин бидэнд танилцуулж хэлэхдээ, бө хүмүүс нь Хятадын баруун өмнөд нутгийн язгуур эртний нэгэн үндэстэн юм, Шин Вэнь шянь нь эртний бө үндэстний хаант төрийн бадран мандаж, мөхөж сөнөсөн газар нь юм гэлээ.
Эрхэм сонсогчдоо, сая та бүхэндээ "Үзэсгэлэнт Сычуань" аялал жуулчлалын сэдэвт асуулт хариултын уралдааны цуврал мэдээллийн тав дахь хэсэг-Түмэн бэрийн хөх мөрний хөвөөн дэх И Бинь хот гэсэн мэдээллийг хүргэлээ. Одоо энэ мэдээлэлтэй холбоотой хоёр асуултаа даван хэлье:
Асуултын есдүгээр сэдэв: Оскарын шагналт аль кино Шү Наний Жү Хайд зураг авалтаа хийсэн вэ?
Асуултын арвадугаар сэдэв: Эртний балгас Ли Жуан нь хөх мөрний хөвөөнд байдаг уу?
Энэ мэдлэгийн уралдаанд оролцохыг хүсч байвал, та хариултаа шуудангаар юм уу, мэйлээр ирүүлж болно. Манай шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Манай мэйл: mon@cri.com.cn. Уг асуулт хариултын уралдаан нь 2009 оны 4-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шалгарсан сонсогчийг 2009 оны 6-р сард Хятад улсад үнэ төлбөргүй айлчлуулах болно. Та бүхнийг урьж байгаа энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.
|