• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-20 15:42:54    
Бүгд Найрамдах Португали Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 92152 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны 1-р улиралын байдлаар 10 сая 544 мянга 200. Түүний дотор Португаличууд 97, 4 хувийг эзэлж, гадаадын хууль ёсны цагаачид (голцуу Африк, зүүн Еюроп болон Азийн орнуудын)2,6 хувийг эзэлж байна. хүн амын нягтац нь 114,7 хүн \ хавтгай дөрвөлжин километр. Албаны хэл нь Португали хэл. Оршин суугчдын 94 хувь орчим нь Катулик шүтэж, 2 хувь нь шинэ шашин, 4 хувь нь бусад шашин шүтдэг.

      Нийслэл: Лиссабон, 2001 оны байдлаар 564 мянга 700 хүн амтай. Хамгийн халуун 8-р сардаа 17 – 28 хэм, хамгийн хүйтэн 1-р сардаа 8 – 14 хэмтэй. Хамгийн хуурай 7-р сарын хур тундасны дундаж хэмжээ 3 мм, хамгийн нойтон 1-р сарын хур тундасны дундаж хэмжээ 111 мм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Анибал Антонио Кавасо Силва, 2006 оны 1-р сард сонгогдож, 2006 оны 3-р сард тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

      Чухал баяр дурасгалын өдөр: 6-р сарын 10-ны өдөр – Үндэсний баяр.10-р сарын 5-ны өдөр – Бүгд найрамдах улсын баяр. 12-р сарын 1-ний өдөр – Тусгаар тогтнолоо сэргэээсэн баяр.

      Ерөнхий байдал: Европын Иверогийн хойгийн баруун өмнөд хэсэгт байдаг. Зүүн тийш болон хойд зүгтээ Испанитай, баруун болон өмнөш Атлантын далайн эрэг хүрч байна. Нийт 832 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын байц нь хойд тал нь өндөр, өмнөд хэсэг нь нам дор, уул товцог ихтэй. Хойд хэсэг нь тэнгис далайн дулаан бүсийн өргөн навчтай ойн цаг агаартай, өмнөд хэсэг нь завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартйа.

      Европын эртний улсын нэг. 1143 онд бие даасан вант улс байгуулав. 15,16-р зуунд Африк, Ази, Америк тивд их хэмжээний колонийн нутагтай байж, тэнгис дээрэх хүчирхэг орон болсон байна. 1580 оноос Испанийн ванд харьяалагдаж, 1640 онд Испанийн ноёрхолоос ангижрав.

      18-р зууны сүүлчээр Наплионы цэрэг Португалид цөмрөлт хийх үед Португалийн вангийн угсааныхан Бразилийн Рио-Де-Жанеирод зугтан очиж, 14 жил орогнож, 1811 онд Английн туслалцаатайгаар Францын цэргийг хөөж гаргав. 1820 – 1910 онд Португали нь эзэн хаант үндэсэн хуулийн тогтолцоо тогтоов. 1910 оны 10-р сард бүгд найрамдах улс байгуулав. 1974 оны 4-р сараас ардчлалын үйл явцаа эхлүүлсэн бөгөөд Африк дах колонийн нутгаа орхиж, албан ёсоор барууны ардчилсан тогтолцоот улс болов. 1986 оны 1-р сарын 1-ний өдөр Европын хамтын нийгэмлэгд нэгдэж, 1999 оны 1-р сарын 1-ний өдөр еврогийн санаачлагч орон болов. \М.Цэцэн бэлэтгэв\