Дэлхий дахины анхаарлалд орсон 20-ын бүлгийн удирдагчдын Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт өнгөрөгч хагас сайнд Америкд өндөрлөсөн байна. Хятадын эдийн засгийн мэргэжилтэн хэлэхдээ, уулзалтаар банк санхүүгийн хямралыг зохицуулах бүрэн төгөс төсөл баталж чадсангүй ч гэсэн уулзалтанд оролцсон талууд хамтарсан тунхаг нийтлэж, дэлхийн улс орнуудын өнөөгийн хямралыг зохицуулах итгэл зоргийг нэмэгдүүлсэн бөгөөд олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулах асуудлаар зарчмын хувьд санал нэгдсэн байна гэжээ.
20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр макро эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлсэн үндэс дээр нэн өргөн хэмжээний бодлого авч, банк санхүүгийн хямрал болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа байдлыг намжаах бөгөөд хөгжиж байгаа орнуудад тус дэмжлэг үзүүлэх ёстой гэж гол гол хөгжсэн орон болон хөгжиж байгаа орнуудын удирдагчид санал нэгтэй үзсэн байна. Уулзалт нь банк санхүү болон мөнгөний чухалтай бодлого боловсруулан тогтоож, эдийн засгийн өсөлтийн хурд, тогтвортой байдлыг хамгаалахыг олон оронд шаардсан бөгөөд олон улсын банк санхүүгийн системд өөрчлөлт оруулах асуудлаар 5 зарчим тохиролцсон байна. Гэвч бодитой арга хэмжээг ирэх оны 3-р сарын сүүлцээр нарийн зүйлүүдийг дахин боловсруулах хэрэгтэй юм байна.
Олон бүгдээр уулзалтад маш их хүсэл эрмэлзэл тависан боловч дэлхийн банк санхүүгийн хямралыг нэг л шөнийн дотор зохицуулж чадахгүй, холбогдох бодитой араг хэмжээг сүүлээр нь зөвшилцэх хэрэгтэй гэж мэргэжилтэд үзэж байна. Энэ удаагийн уулзалтын хамгийн их хувь нэмэр бол итгэл зоргийг нэмэгдүүлсэнд байна гэж Фудан Их Сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн захирал Жан Жюнь үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Миний ойлгож байгаагаар уулзалтаас уламжилсан хамгийн том мэдээ бол 20-ын бүлэг хамтаар чугларч, хамтаар үйл аижллагаа авч, хамтаар үйл ажиллагааны төсөл боловсруулан тогтоож, банк санхүүгийн хямрал улмаар газар авах, нэн ялангуяа бодитой эдийн засгийн бууралд нэн их нөлөөлхөөс сэргийлэх асуудал юм. Энэ бол миний олйгож байгаагаар хамгийн чухал мэдээ болно гэжээ.
Өнөөгийн байдлаар хөгжиж байгаа орнууд эдийн засгийн өсөлтийг дэмжхийн тулд хүүг буруулах зэрэг мөнгөний бодлого авч байна. Энэ удаагийн уулзалтаар мөн улс орнууд банк санхүүгийн чухалтай бодлого боловсруулан тогтоож, эдийн засагт сэдэлт өгөх ёстой гэж ил тод дэвшүүлсэн байна. Уулзалт болхоос өмнө Хятад улс нийт хэмжээ нь 4 териллион юаний эдийн засагт сэдэлт өгөх төсөл нийтэлсэн юм. Энэ нь дэлхий дээр нааштай тусгал гаргасан байна.
Фудан Их Сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн захирал Жан Жюнь хэлэхдээ, Хятадын авч байгаа арга хэмжээ нь олон орнуудад туршлаг болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын авч байгаа 4 териллион юаний эдийн засагт сэдэлт өгөх төсөл нь энэ удаагий дээд хэмжээний уулзалтад оролцсон хүммүсийн авч хэлэлцэсэн чухал асуудал болсон байна. Энэ нь маш олон хөгжиж байгаа орнуудад туршлаг болсноор барахгүй мөн дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлсөн байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн цар хэмжээгээр 4-р байранд, валютын нөөцөөр 1-р байранд орж байгаа эдийн засгийн цогц болсны хувьд Хятад улс нь дээд хэмжээний уулзалтын маш их хүсэл найдвар болсон бөгөөд олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтөд нэн их үүрэг гүйцэтгэх найвдар хүлээсэн байна.
|