• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 09:26:20    
Спортын Цэнхэр Гариг

CRI

      Улаанбаатарт fm 105, Дарханд 103.7. Хятадын Олон Улсын Радиогоос Пүрэв гариг болгонд хүрч байдаг Спортын Цэнхэр Гариг нэвтрүүлэг шинэ дугаараараа эхэлж байна. 34 минут нэвтрүүлэг маань дотроо Спорт дэлхий, Спортын мэдээлэл, Спортын амьдрал гурван булантайгаас гадна сайхан ая дуу хүргэж байдаг билээ. Та бүхэнийг манай нэвтрүүлэгд урьж байна, Спорт дэлхий, Уртнасан та бүхэнтэй хамт байх болно.

     Саяхан Шанхайд өндөрлөсөн 2008 газрын теннисийн мастерүүдийн тэмцээнд Сербейн Novak Djokovic Оросын Davydenko-г 2:0 хожиж уг наадмын аврагын цомыг анх удаагаа гардлаа. Энэ удаад Novak Djokovic хоёрдохь удаагаа оролцож байгаа юм, өнгөрсөн оны тэмцээнд тэрээр хэсгийнхээ тэмцээнд ялагдсан байгаа. Уг наадамд дөрөвдэх удаагаа оролцож байгаа Djokovic анх удаагаа финалд тоголсон юм.

     Олон улсын хөл бөмбөгийн холбоо FIFA 2008 оны 11-р сарын хүртлэх үндэсний багуудын хамгийн шинэ жагсаалтыг нийтэллээ. Хятадын үндэсний баг өмнө сарынхаас 2 байрь ухарч 98-рт оржээ. Энэ нь 1993 оны 8-р сард FIFA-ынхан улс орнуудын жагсаалтын дүнг нийтэлж эхэлснээс хойш хамгийн доод 2 үзүүлэлтийн нэг нь болж байна. Азийн орнуудад дотроо жагсаалт нь өөрчлөгдсөнгүй боловч хүчирхэг 10-д багтаагүй харин 11-рт жагсч байна. Олон улсын жагсаалтын нэгдүгээр байрыг Испань эзэлж, Азийн орнууд дотроо Австраль Японыг давж түрүү байрьт жагсчээ. Япон, Иран, Савудын Араб, Өмнөд Солонгос Азий даа 2-5 дугаарт орсон үзүүлэлт гарчээ. Европ тивийн аврага Испаны баг дараалан 5 сар Олон улсын жагсаалтын 1-рт бичигдэж, Герман болон Италын байрь нь солигдож Германы баг 2-рт оржээ. Их Британ болон Португал тэнцэж зэрэг 10-рт жагсаагдажээ. Өмнөх 20 багийн дотор хамгийн түргэн дээшилсэн баг бол 10-р сард болсон Дэлхийн цомын шигшээ шалгаруулах тэмцээнд бүрэн амжилттай оролцсон Paraguay-гийн баг Өмнөд Америкийн орнуудад дотроо 5 ор дээшилж олон улсын жагсаалтад 17-рт жагссан байна. FIFA дараачын шинэ жагсаалтыг 12-р сарын 17-нд нийтлэх болно.

      НҮБ-ын Хөгжлийн төлөвлөгөөний газарын зохион байгуулсан "өлсгөлөнг арилгая" уриатай буяны 6-дахь наадам Morocco-ын Fez хотод болж, Роналдогийн андууд баг 6:5 Zidaneгийн андууд багийг хожисон байна. Роналдо хүнд мес засал хийлгэсэнийхээ дараа анх удаагаа тэмцээнд оролцож, Зиданетай цуг тус тусын багаа ахлажээ. Энэ наадамд Хятадын тамирчин Сүнь Жихай урилгаар оролцожээ. "Өлсөглөнг арилгая" уриатай буяны энэ наадамыг 2003 онд НҮБ-ын Хөгжлийн төлөвлөгөөний газарынхан анх зохиож олон орны шилдэг тамирчдыг урьж оролцуулж байсан юм. Энэ удаагийн наадам нь Morocco-д зохиогдож анх удаагаа Европоос гадна оронд зохиогдож байна, тэмцээнээс олсон хандивийн мөнгийг НҮБ-ын Хөгжлийн төлөвлөгөөний газрынхан дэлхийн олон газрын өлөсгөлөнг арилгах төслүүдэд хэрэглэх болно. 2008 оноос 2015 он хүртэл Роналдо Зидане хамтран 8 удаагийн буяны наадамд оролцохоор болжээ.

      Хятадын төв телевиз CCTV Европын хөл бөмбөгийн аврагын тэмцээны дамжуулах эрхийг худалдан авч дараачын ээлжийн тэмцээнүүдийг шууд дамжуулахаар байна. Европын хөл бөмбөгийн холбоо uefa ССТV тай гэрээ тохиролцож, ирэх гурван жилд CCTV нь Европын хөл бөмбөгийн аврагын тэмцээнийг Хятадын эх газарын үзэгчидэд дамжуулах эрхтэй цорын ганц телевиз, бас мэдээллийн шинэ хэрэгслээр дамжуулах эрхтэй болсон байна. Хятадын үзэгчид уг наадамыг төв телевизээр дамжуулахыг удаан жил хүсэн хүлээж байсны хувьд CCTV-гийнхэн тусгай булангаар уг наадамыг дамжуулах юм байна.

      Сноокерийн Дэлхийн шинэ жагсаалтад Ronnie O'Sullivan түрүүлж Хятадын тамирчин Дин Жүньхүй доошилсон байна. 2008-2009 оны сноокерийн Бахрайнд болсон тэмцээн тун саяхан өндөрлөж, Австрайлын Robertson Wales-ын Stevenson-г хожиж аврага болж, сноокерийн дэлхийн шинэ жагсаалтын өмнөх 16 д багтаж оржээ. Энэ удаагийн наадамаас O'Sullivan татгалзсан боловч түүний 1-р байрыг хэн ч гээд орлож чадаагүй байна. Stephen Maguire болон Ryan Day 2, 3-рт жагсаагдаж байна. Хятадын теннисч Дин Жүньхүй мөн энэ удаагийн наадамд оролцож чадсангүй, иймээс тэрээр 5-рт бичигдэж байснаа 16-рт оржээ. Хятадын бас хоёр теннисч Бо Жяжинь болон Лян Вэньбо тус тус 6, 23-рт жагсаадаж байна.