• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 09:28:20    
Бээжингийн олимпийн ордон талбайг ашиглахаар дамжуулан Хятадын нийт иргэдийн бие бялдарыг хөгжүүлж байна

CRI

      Удаа болгоны олимпийн дараа зохион байгуулагч хотууд үлэмж хэмжээний ордон талбайг хэрхэн ашиглах талаар бэрэхшээлд учирдаг. Зарим зохион байгуулагч хотууд нь спортын ордон талбайн их хэмжээний зардлаас болж өр ширэнд дарагдсан байдаг. Ийм учраас олимпийн ордон талбайг хэрхэн ашиглах явдал нь дэлхийн чанартай бэрэхшээл болчхоод байгаа юм. тэгвэл Бээжингийн олимпийн дараа Бээжингийн спортын ордон талбайн ашиглалт ямар байгаа талаар бид сүүлийн үе тусгай сурвалжлага хийсэн юм.

      Энэ жил 62 настай Ли Шю Фэн Бээжин хотын Ши Жинь Шань дүүрэгт амьдардаг. Бээжингийн олимпийн унадаг дугуйн тэмцээний талбай болох Лао Шаны унадаг дугуйн тэмцээнд түүний гэрээс ойрхон байдаг. Явган явбал 15 минутад хүрээд оччихох газар байлаа. Бээжингийн олимпийн үеэр Ли Шю Фэн тэнд орчиж жижиг хүрдтэй унадаг дугуйн тэмцээ сонирхож байсан юм. тэр үед олимпийн дараа Лйо Шаны олимдийн ордонд ирж биеэ дасгалжуулах сан гэж хүсч байжээ. Одоо түүний мөрөөдөл биелэгдсэн байлаа. Тэрээр, би одоо хэдэн найзтайгаа өдөр болгон Лао Шаны унадаг дугуйн талбайд очиж бие дасгалжуулж байна. Энэ газар бол олимпийн аврагуудын бэлтгэл дасгал хийж байсан газар. Тоног төхөөрөмж нь бүгд цо шинэ, гүйх дасгал хийж болдог, бас усанд умбаж ч болдог. Үнийн хувьд төдий л үнэтэй биш, манай ахмадуудад хагас үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа, олимп зохион байгуулсны ачаар ийм завшаантай болсон гэж их л баярлан хэлж байлаа.

      Хятадчуудын хувьд хүн тутамд оногдох спортын ордон талбай нь тийм элбэг бус байдаг. Бээжингээр жишээлж хэлэхэд, Хятадын хэмжээнд 5-дахь удаагаа хийсэн спортын ордон талбайн бүртгэлээр, 2004 оны байдлаар Бээжингийн иргэдэд дунджаар 2,2 хавтгай дөрвөлжин метр бие бялдраа дасгалжуулах талбай оногдож байгаа ажээ. Харин япончуудад 19 хавтгай дөрвөлжин метр оногдож байгаа юм. Европ Америкийнх бол түүнээс өндөр үзүүлэлттэй байдаг. Бээжингийн олимпийн дараагаар нийслэлчүүдэд бие бялдраа хөгжүүлэх нэн сайн нөхцөл боломж ханагахын тулд Бээжин хотын засгийн газар Лао Шаны унадаг дугуй тэмцээний талбайг оролцуулсан олимпийн ордон талбайнуудыг олон нийтэд нээлттэй ашиглуулах болсон байна. Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын харья олимпийн зургаан ордон талбайг хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болгон байлаа. Эдгээр олимпийн ордон талбайг олон нийтэд ашиглуулахдаа маш хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Зарим ордон талбайг хүүхэд багачууд, ахмад настайчууд, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст хагас хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Энэ арга хэмжээ нь нэг талаар олимпийн ордон талбайнуудын ашиглалтын асуудлыг зохицуулсан бөгөөд нөгөө талаар олон нийтийн бие бялдрыг хөгжүүлэх ажлыг ч түлхэн ахиулж, олимпийн ордон талбайг үр ашигтай ашиглах талаар үлгэр жишээ үзүүлсэн байна. Энэ бол олимпийн наадмын Хятадчуудад үзүүлэх алас хэтийн үр өгөөжийн нэг нь юм.