• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-21 09:32:47    
Бээжингийн хоккейд сонирхолтой гадаадын хүмүүс

CRI

      Олон улсын том хот болсны хувьд Бээжин явах тутам гадаадын хүмүүсийн сонирхолыг татаж байна. Тэд Бээжинд ирж ажиллаж суралцан амьдрах нь олон болсон байна. Бээжинд амьдарч байгаа эдгээр гадаадын хүмүүсийн амьдрал маш баялаг агуулгатай байж, янз бүрийн спортын ажиллагаанд байга оролцдог юм. тэдний дотор Европ Америкийн орнуудын хүмүүс мөсөн дээрх хоккед илүү сонирхолтой байдаг ажээ.

     Цаг агаар хүйтэрч өвлийн улирал хүрч ирэхийн хэрээр бүтэн сайны орой болгон Бээжингийн Чао Ян дүүргийн мөсөн спортын төвд хоккейнд тэмцээн болдог нь ердийн үзэгдэл болсон байлаа. Энэ тэмцээнд оролцогч нь бүр Бээжинд суралцаж ажиллаж байгаа гадаадын хүмүүс юм. тэд тэмцээнээ Бээжингийн олон улсын хоккейн лийгийн тэмцээн гэж нэрлэсэн байдаг ажээ. Хэдийгээр тэмцээн нь маш ширүүн өрсөлдөөнтэй болдог боловч хэрэг дээрээ тэр нь аврага шалгаруулах тэмцээн бус, лийгийн тэмцээн ч бус , Бээжинд байгаа гадаадын хүмүүсийн бие бялдраа чийрэгжүүлэхийн төлөө зохиож байгаа тэмцээнд юм.

      Канад нутагтай барилгын инжнер Рай Плуммер Хятадад арван жил ажиллаж байгаа нэгэн юм. тэр бол Бээжингийн олон улсын мөсөн дээрх хоккейн зохион байгуулагчийн нэг нь юм. тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, аль эрт 1990 оны эхээр гадаадын хүмүүс Бээжинд хоккейн тэмцээнд зохион байгуулж байсан юм байна. Гэвч тухайн үед цөөн хэдэн хүн оролцдог байсан юм байна. Багийн хувьд хоёрхон багтай байсан байна. 2003 онд Бээжинд амьдарч байгаа гадаадын нэн олон хүн хоккейн тоглогчидын эгнээнд багтан орсон байна. Дараа жил нь буюу 2004 онд Бээжингийн олон улсын хоккейн лийгийн тэмцээнд албан ёсоор байгуулагдсан байлаа. өдгөө тэд таван багтай болж хөгжөөд 100 шахам хүн тэмцээнд оролцдог болсон байна.

     Рай Плуммер танилцуулж хэлэхдээ, Бидний дунд ямар ажил хийж байгаа хүн бүр байна. Зарим нь багш, зарим нь барилгын менежир, зарим нь гар нутасны инжинер, бас элчин сайдын яамны ажилтан, тогооч гээд олон ажил төрлийн хүмүүс оролцдог юм гэжээ.

      Эдгээр хүмүүс бүр хэдийгээд адил бус ажил төрөл эрхэлж байгаа боловч бүгдээрээ мөсөн дээрх хоккейд маш их дур сонирхолтой хүмүүс юм. ийм дур сонирхолоороо нийлж нэгдсэн хүмүүс юм. энэ тэмцээнд оролцсон хүн болгон жилд 2500 юаний төлбөр төлдөг юм байна. Энэ төлбөрөөр тэмцээний талбай түрээс өгч, хувцас хунар, багаж хэрэгслээ авдаг байна. Чөлөө завтай нэг нь хянагчаар ажилладаг юм байна.

     Рая Плуммерын танилцуулж байгаагаар, Бид шинэ тамирчин элсэж авахдаа урьдаар цанц удааны тэмцээнд оролцуулах зэргээр шалгаж үздэг байна. Тэгээд чадварынх нь их бага сайн мууг үндэслэж аль нэг багт хуваарлаж өгдөг юм байна. Гэхдээ багуудын хүчийн тэмцүүлэхийн их анхаардаг юм байна. Багуудын хүч тэнцүү байхыг их чухалчилдаг байна. Хүч тэнцүү байх тутам тэмцээнд сонирхолтой болдог гэж үздэг юм байна.