• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-23 16:35:43    
Нээлттэй хамтран ажиллах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үзэл санаагаар өрсөлдөөн сорилтод хандахыг Хү Жиньтао уриалжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын \АПЕК\ удирдагчдын албан ёсны бус 16-р хурал 22, 23-ны өдөр Перугийн нийслэл Лимад болж Хятад улсын Дарга Хү Жиньтао 22-ны өдөр болсон анхан шатны хуралд оролцон үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ, нээлттэй хамтран ажиллах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үзэл санааг баримтлан, дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч байгаа өрсөлдөөн сорилтод хамтаар хандахыг олон талуудад уриалжээ.

     Хятад улсын Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, түргэн даамжирч өргөн хүрээг хамарч байгаа олон улсын банк санхүүгийн хямрал бол дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд тулгарч байгаа хамгийн ноцтой өрсөлдөөн сорилт болно. Олон орон түргэн шуурхай арга хэмжээ авч, хямралын өргөжихийг тогтоон барьж, дэлхийн банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгон, эдийн засгийн нэмэгдэлд идэвхтэй тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж эн тэргүүнд илэрхийлжээ. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар олон улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хамгаалж, АПЕК-ийн гишүүдтэй хамтаар банк санхүүгийн салбарт туршлагаа солилцон, чадавхын байгуулалтаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

     Худалдааны ивээх үзлийн талаар Дарга Хү Жиньтао хэлэхдээ, олон талт худалдааны тогтолцоонд олон тал итгэлтэй байж, Дохагийн уулзалт хэлэлцээг дорвитой дэмжиж, Дохагийн уулзалт хэлэлцээнийг эртхэн сэргээж, тал бүрийн тэнцвэртэй амжилтад хүрэхийг ахиулах хэрэгтэй. Уг бүс нутгийн бодит байдал, олон талын анхаарал хандуулж байгаа асуудлыг бүрэн харгалзсан үндсэн дээр, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилах үйл явцыг байнга ахиулах хэрэгтэй гэжээ.

     Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Дарга Хү Жиньтао хэлэхдээ, талууд "Цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенц" тэрчлэн "Киотогийн протокол"-ын шаардалгын дагуу хамтын мөртөөн адилгүй үүрэг хариуцлагатай байх зарчмыг баримталж, "Балийн замын зураг төлөвлөгөө"-ний хэлэлцээг идэвхтэй хийж, өөрийн байдалдаа тохируулан үр ашигтай бодлого, арга хэмжээ авч, цаг уурын өөрчлөлтийг намжаан удаашруулах хэрэгтэй. Ази, Номхон далайн ойн бүрхэцийн сэргээлт, тогтвортой удирдалгын сүлжээний байгуулалтыг Бээжинд албан ёсоор эхлүүлсэн юм. Хятадын Засгийн газар ирэх хэдэн жилд уг сүлжээний эрхэлэлтэд тусгай хөрөнгө мөнгө хангах болно. Талууд уг сүлжээг идэвхтэй дэмжиж оролцохыг хүсэж байна гэжээ.

     Талууд үйл ажиллагаагаа зохицуулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон эрчим хүчний аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэжээ.

     АПЕК-ийн ирээдүйн хөгжлийн талаар Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, уг байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын шинж чанар болон хамтын ажиллагааны хягзаарлах бус чанарын хэлбэрийг талууд баримталж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон худалдааны хөрөнгө оруулалтын чөлөөтэй байхыг үргэлжлэн тэнцвэртэй ахиулж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хөгжиж байгаа улс орнуудын чадавхын байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

     Эдийн засгийн даяаршил гүнзгийрэн хөгжиж байгаа өнөөдөр, Хятад улсын ирээдүнй хувь заяа нь дэлхийн ирээдүйн хувь заяатай өдөр ирэх дусмаа нягт холбоотой болсон байна. Хятад улсад хамтын ажиллагааны олон улсын энх тайван, тогтвортой, эвсэг зохицонгуй хөгжлийн орчин шаардагдаж байна. Иймэрхүү орчинг буй болгохын тулд, өөрийн хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна. Хятад улс эх эцэс хэлбэрэлтгүйгээр энх тайван хөгжлийн замаар замнаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратеги үүрд хэрэгжүүлж, энх тайванч хөгжил, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжлийг төлөө байж, өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулах болно гэж Дарга Хү Жиньтао илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\