Гүнждийг мааж, хуумаа ч гэж нэрэлдэг. Хоолонд цагаан гүнжид эрүүл мэндэд ашигтай үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эм эмнэлэгд бол хар гүнжид нь ач тус илүүтэй. "Өвсөн эмийн товч"-д тэмдэглэж буйгаар, гүнжид нь элдэв шархнаас болоод тамир тэнхээ сульдахад эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд таван цул, тамир тэнхээнд дэм болж, булчин мах, нугас чөмгийг сайжруулдаг. Урт хугацаагаар хэрэглэвэл, бие хөнгөрөн яс шөрмөс чангаран хараа сонсгол сайжран, өлсч цангахад тэсвэртэй болж урт насалдаг юм байна. 100 грамм гүнждэд 21.9 грамм уураг, 61.7 грамм өөх, 4.3 нүүрс усны нэгдэл, 660 килокалори илч, 6.2 ширхэглэг зүйл, 564 миллиграмм кальци, 368 миллиграмм фосфор, 50 миллиграмм төмөр, 0.03 миллиграмм шар луувангийн эд, 0.24 миллиграмм аневрин, 0.2 миллиграмм рибофлавин, 140 миллиграмм калий, 410 миллиграмм натрий, 320 миллиграмм магний агуулагдаж байдаг юм байна. Ялангуяа төмөр нь амуу тарианд тун элбэг агуулагдаж байдаг.
Гүнждэд 55% орчим тослог зүйл байдаг. Гүнждийн тос нь 0 градусын хүйтэнд царцдаггүй. Гүнждийн дотор зүрхний эрүүл мэндэд тустай зүйл элбэг байдаг тул гүнждийн тосыг өдөр бүр хэргэлж байвал цусны өндөр даралт буурах болно. Гүнждэд бас В аймгийн амин дэм болон амин дэм А, E агуулагдаж байдаг тул эсийг идэвхжүүлж, цусны судасыг хамгаалж, артерийн судас хатуурахаас сэргийлдэг. Гүнждийн пигмент аминокислот болон өндөгний аминокислот нь эсийн эрүүл мэндийг хамгаалдаг төдийгүй элэг, бөөрний эрүүл мэндэд тун ашигтай бодис юм.
Гүнждээр эмчлэх аргууд:
Нэг. Хар маажтай шар гурил:
Хар маажаа хуурч болгож, цагаан гурилаа шаралтал хуурч бэлтгэнэ. Үүнийгээ буцалсан усанд зуурч зутан хийгээд өглөө бүр өлөн дээрээ уувал хоол боловсруулах системийг хамгаалж, ходоод элэгний чадавхыг сайжруулах үүрэг гүйцэтгэнэ.
Хоёр. Мааж хушгын нунтаг: Маажаа хуурч болгож, хушгаа нүдэж нунтаглаад өдөр бүр усаар даруулж уувал яс хэврэг болохоос сэргийлж болох юм.
Гурав. Нохойн хошуутай маажийн зутан: Хар мааж, цагаан будаа, нохойн хошуу гурваар зутан хийгээд уувал элгийг сайжруулж, үс цайж, үс унах, өтгөн хатхаас сэргийлдэг.
Дөрөв. Хушга маажтай буурцгийн зутан: хушгын цөм, хар маажаа ууранд хийж сайтар нүдэж нунтаглаад үнээний сүү, буурцгийн хамт чанаж, дээр нь зөгийн бал жаахан хийвэл нэн сайхан зутан болно. Ийм зутан нь үс эрт бууралтах, үс унахаас урьдчилан сэргийлэх үйлдэлтэй.
Тав. Хар маажийг зохих хэмжээний шөү үү\хятад эмийн нэр\ зөгийн балтай хольж найруулаад 6 грамм жинтэй үрэл хийнэ. Энэ үрлээ удаа бүр нэг ширхэгээр өдөрт 3 удаа уух аргаар хэдэн сар хэрэглэвэл үс эрт бууралтах, үс унах өвчнийг эмчилж болох юм.
Зургаа. 150 грамм хар маажийг хуурч болгоод өдөр бүр гахайн шийр чанасан шөлөөр даруулж уувал сүү дутагдахыг эмчилж болох юм.
Долоо. Хуурч болгосон маажаа чимх давстай нүдэж нунтаглаад үүнийгээ чанаж болгосон тахианы өндгөнд түрхэж хэрэглэвэл амаржсаны дараа сүү дутагдахыг эмчилж болох юм.
Найм. Маажтай шингэн будаа: Хар мааж, цагаан будааг зохих хэмжээгээр авч шингэн будаа хийнэ. Ингэж хийсэн шингэн будаа нь толгой эргэх, үс эрт бууралтах, өтгөн хатах, биеийн тамир муудах зэрэг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.
Ес. Хар мааж, шөү үү\хятад эмийн нэр\ нохойн хошууг тус бүр 25 грамм, дэр нь 15 грамм удвал цэцэг нэмээд хамтад нь чанаж болгоно. Энэ хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх юм бол бөөр муудах, толгой эргэх, үс эрт бууралтах зэрэг өвчнөөс сэргийлэн эмчилж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|