• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 10:05:30    
Хятад Пакистаны найрамдал бат оршно

CRI

      Пакистан бол Хятадын найрсаг хөрш, хоёр орон улс төр, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбарт найрсаг хамтын ажиллагааны харилцаатай юм. 2006 онд Хятад улсын дарга Хү Жиньтао Пакистанд айлчлах үед тухайн үед ерөнхийлөгч байсан Мушарафтай 2007 оноос 2011 он хүртлэх хугацаанд хоёр орон жил болгон 100 залуус оролцсон төлөөлөгчид харилцан илгээн найрсаг айлчлал хийлгэх тухай хэлэлцээр тохиролцсон юм. 2007 онд Хятад Пакистан хоёр орон залуучуудын анхны танилцан айлчлагсадыг харилцан илгэж айлчлуулсан байна. Энэ зуны 8-р 21-ний өдөр Хятадын 100 хүний бүрэлдэхүүнтэй залуучуудын төлөөлөгчид Пакистаны эрэг дагуугийн боомтын хот Карачид хүрэлцэн очиж, 8 хоногийн айлчлал хийжээ.

      Мөн орой Шинь дэ мужийн албан захирагч Исратул Ибад ордондоо өргөн их хүлээн авалт хийж, Хятадын залуучуудын төлөөлөгчдийг хүлээн авч зочлов. Тэрээр угтах ёслол дээр, Олон улсын байдалд ямар өөрчлөлт гарсан ч Хятад улс бол Пакистаны итгэл найдвартай найз нөхөд мөн. Та нар хүрсэн газар бүхэндээ Хятадын ард түмэнд найрсаг хандах Пакистанчуудын халуун дотно сэтгэлийг мэдрэх болно гэжээ.

     Пакистан нь лалын орон мөн. 1947 онд Пакистан Английн харьяа Энэтхэгийн нутаг дэвсгэрээс тусгаарлаж, Английн холбооны нэг автономит район болж, тухайн үеийн лалын удирдагч Мохаммед Али Жинаи анхны амбан захирагч болсон юм. Хожим нь пакистанчууд түүнийг "пакистаны эцэг" хэмээн өргөмжилжээ. 1948 онд тэрээр таалал төгсөв. Түүнийг дурсгахын төлөө Пакистаны тухайн үеийн засгийн газар нийслэл байсан Карачид Мохаммед Али Жинаид бонхон байгуулсан юм. Айлчлалын үеэр, Хятадын залуучуудын төлөөлөгчид Мохаммед Али Жинаины бонхонд цэцэг өргөв. Энэ асар том барилгын гулдан оройн болор дүүжин чийдэнг Хятадаас авчирсан гэж танилцуулахыг сонсоод залуучуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнүүд өөрийн эрхгүй шагшин гайхцгааж билээ. Төлөөлөгчдийн гишүүн, Шанхайн Эдийн засгийн их сургуулийн оюутан Лю чан хэлэхдээ, Мохаммед Али Жинаины бонхонд чимэглэл болгон өлгөсөн энэ дүүжин чийдэнг Хятадын Лалын шанины нийгэмлэг Пакистанд бэлэглэсэн байна. Мохаммед Али Жинаи бол тэдний шүтэн биширдэг удирдагч мөн. Пакистанчуудын нийтээрээ шүтэн биширдэг удирдагчийн бонхонд Хятадын ард түмний бэлэглэсэн болор дүүжин чийдэнг өлгөж байгаа нь Хятад Пакистаны найрамдлын бэлэг тэмдэг болж байгаа юм. Энэ нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Хятадын залуучуудын төлөөлөгчид Пакистанд айлчлах хугацаандаа Пакистаны залуучуудтай өргөнөөр уулзан золгож, олон арга хэмжээ зохион явуулсан байна. Карачийн Худалдаа засаг захиргааны их сургуулийн Шахбаз Надир бол банк санхүүгийн мэргэжлийн 3-р ангийн оюутан юм. Энэ жилийн 7-р сарын сүүлч 8-р сарын эхээр тэрээр Пакистаны залуучуудын 100 хүний бүрэдэхүүнтэй төлөөлөгчдийн нэг гишүүний хувиар Хятад улсад айлчилсан юм. Тэрээр үзэж харсан зүйлээ урамтай сайхан ярьж байлаа. Хятадын ард түмэн маш тусархаг, найрсаг халуун сэтгэлтэй, зам харилцааны диг журам нь маш сайн , олимпийн наадмыг маш амжилттай зохион байгуулсан гэж тэр ярьж байлаа.

     Айлчлал өндөрлөх үед Пакистаны Ерөнхий сайд нийслэл Исламбадад Хятадын залучуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хоорондын харилцаа бол Пакистаны гадаад харилцааны чухал тал мөн. Бид Пакистан Хятадын найрамдлаар маш бахархаж явдаг. Пакистан Хятадын найрамдал бүс нутаг болон дэлхийн байдлаас болж нөлөөлөгдөхгүй, нэн ч хоёр орны өөр өөрийн улс төрийн орчны өөрчлөлт, удирдах хүний халаа солиогоос болж нөлөөлөгдөхгүй юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр орны залуус хоорондоо ингэж найрсагаар харилцан айлчилж байгаад миний бие маш баяртай байна. Харилцан айлчлахаар дамжин залуус нөгөө орныхоо нийгэм, соёл, хууль зүй, зан үйл зэрэг олон талын байдлыг ойлгох болно. Иймэрхүү айлчлалаар дамжин хоёр орны залуус хоорондын харилцаа эрчимжиж, Пакистан Хятадын найрамдал нэн бат бэх болно гэдэгт итгэж байна гэжээ. \Урангоо орчуулж бэлтгэв\