• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-24 14:41:56    
Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд оролцсон Хятадын анхны тамирчин

CRI

      1984 оны 8-р сард Америкийн Лос-Анжелосд болсон зуны Олимпийн 23-р наадам дээр Хятадын Шянганы тамирчин Ү Лижү эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд оролцов. Эмэгтэйчүүдийн марафон гүлтийг олимпийн наадмын уралдаан тэмцээний төрөлд анх удаа оруулж байсан учраас Хятадын эх газар болон Тайваний тамирчин энэ уралдаанд оролцоогүй. Имйээс Ү Лижү нь Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн уралдаанд оролцсон Хятадын анхны тамирчин болсон байна.

     Хамгийн хол зай бүхий марафон гүйлтийн уралдаан: 1990-ээд оны үеийн байдлаар, Хятадын амгийн хол зай бүхий марафон гүйлт бол Хэй Лүнжян мужийн Харбин хотын холын гүйлтийн сонирхогч Янь Гэнхуа, Янь Гэнчэнь ах дүү хоёр 1985 оны 9-р сарын 1-ний өдөр Хэй Лүнжян мужийн Мөхэ шяний "Хойд туйлын тосгон"-оос мордож, өдөр тутамд 42,195 километрын хурдаар 136 өдөр гүйж, 1986 оны 1-р сарын 14-ний өдөр Хайнань арлын Я-шяний Хайжяо тосгонд хүрч, нийт 6600 гаруй километр гүйсэн марафон гүйлт болно.

      Олон улсын эмэгтэйчүүдийн марафон бухиа гүйлтийн уралдааны анхны аварга: Олон улсын эмэгтэйчүүдийн марафон бухиа гүйлтийн уралдааны Хятадын анхны аварга бол 1989 оны 2-р сарын 26-ны өдөр Японд болсон Олон улсын эмэгтэйчүүдийн марафон бухиа гүйлтийн уралдаанд 2 цаг 18 минут 32 скундын амжилтаар аваргалсан Хятадын баг болно. Хятадын охид энэ төрлийн уралдаанд олон удаа оролцож байсан боловч 1989 онд анх удаагаа аваргалсан юм. Хятадын баг нь Ван Чинхуань, Жүн Хуаньди, Хөү Жюйхуа, Ван Бихуа, Ли Шюшя, Шяо Хүнянь зэрэг 6 хүний бие бүрэлдэхүүнтэй юм байна.

     Азийн спортын наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн анхын аварга: Азийн спортын наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн Хятадын анхын аварга бол Жао Юуфэн юм. 1990 оны 9-р сарын 22 – 10-р сарын 7-ны өдөр хүртэл Хятадын Бээжинд болсон Азийн биеийн тамир спортын 11-р наадмын хугацаанд 9-р сарын 30-ны өдөр болсон марафон гүйлтийн уралдаанд Хятадын тамирчин Жао Юуфэн аваргалж алтан медаль авсан байна.

      Дэлхийн авто машны хээрийн марафон аялалын уралдаанд анх удаа оролцсон нь: Хятад улс Дэлхийн авто машны хээрийн марафон уралдаанд анх удаа оролцсон нь Хятхдын Ван Баолү \Маралбор\хээрийн аялалын багийн оролцсон 1991 оны 9-р сарын 1-ээс 27-ны өдөр хүртэл болсон Парис – Москва – Бээжингийн авто машны хээрийн марафон аялалын уралдаан болно. Энэ уралдаанд 20 орчим улс орон, газар нутгийн 250 гаруй машин оролцсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\