
Дмитрий Медведев хэлэхдээ, дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Хятад, Орос хоёр орон стратегийн зөлшилцлөө эрчимжүүлэх ёстой. Хятадын талтай олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 20 орны бүлгийн удирдах хүмүүсийн Банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болон энэ удаагийн АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус бага хурлын үр дүнг авч хэлэлцэхэд Оросын тал бэлэн байна. "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хөдөлбөр"-ийг нэн даруй хэрэгжүүлж, хоёр орны худалдааны хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж, цөмийн эрчим хүчийг энх тайваны зорилгод ашиглах зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимүүлэх хэрэгтэй гэж би Оросын холбогдох салбарт заавар өгсөн байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээ, зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдал зэрэг харилцан сонирхосон асуудлаар санал бодлоо солилцсон байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\ 1 2
|