• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 15:36:08    
Хятадын засгийн газар эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий байдалд бага хэмжээний зохицуулалт хийж байна

CRI

      Сайхан өндрөлсөн БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн байнгын хорооны 4-р хурал дээр, Хятадын засгийн газрын өнгөрсөн оны эцсээр тогтоосон эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий байдлын тухай тодорхойлолт нэлээд өөрчлөгдсөн байна. Эдийн засгийн хэт өсөлтийг хязгаарлахын төлөө макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгохоо больлоо гэж мэдэгдсэн байна. Хятадын засгийн газар эдийн засгийн хөгжлийн байдлыг үндэслэн эдийн засгийн үйл ажиллагаандаа илүү уян хатан бөгөөд боловсронгуй аргаар зохицуулалт хийхийг чухалчилдаг болсныг энэ өөрчлөлт харуулж байна гэж мэргэжилтэн нар үзэж байна.

     2007 оны эцсээр болсон төв хорооны эдийн засгийн ажлын зөвлөлгөөн болон энэ оны эхэнд болсон бүх Хятадын хоёр чуулганаар, эдийн засгийн өсөлт арай түргэн байгаагаасаа хэт түргэн болохыг сэргийлэн хориглож, үнэ ханшийн бүтцийн чанартай өсөлтөөсөө мөнгөний ханш унадаг болж хувьрахаас сэргийлэхийг макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгоно гэж дэвшүүлсэн юм. Гэвч 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны тайланд, эдийн засгийг мөн нэлээд түргэн тогтвортой хөгжүүлж, юумны үнэ хэт түргэн өсөхийг тогтоон барихаар макро зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болгож, юумны үнэ өсч, мөнгөний ханш унахыг хязгаарлахыг тэргүүн байранд тавьж, макро эдийн засгийн бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг баталж, эдийн засгийн үйл явц дахь зөрчил асуудлуудыг зохицуулахад хүч тавьж, макро зохицуулалтын урьдчилан төсөөлөх, чиглэл хандлага, уян хатан чанарыг эрчимжүүлж, зохицуулалтын голдлого, хурд, эрчийг сайтар тохируулах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна.

     Эдээр өөрчлөлт нь Хятадын засгийн газрын эдийн засгийн байдлын өөрчлөлтийг олж тавьсанд улалсан байна гэж мэргэжилтэн нар үзлээ. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг жил бүр дунджаар хоёр оронт тоогоор өсөн нэмэгдэж ирлээ. Гэвч эдийн засаг дээд хурдаар өсөн нэмэгдэхийн сацуу бас итгэмжийн зээлийн нэмэгдлийн хурд хэт түргэн болсон, олон улсын орлого зарлага тэнцүүргүй болсон, дотоодын хэрэглээ эрч муутай байгаа, үйлдвэрлэлийн бүтэц зохимжгүй, эдийн засгийн өсөлтийн эх баялаг болон орчин ахуйн гарз хохирол хэт их болсон зэрэг асуудлууд тодрон гарч, эдийн засгийн өсөлт хэт түргэн болсны дарамт тасралтгүй нэмэгдэж ирсэн юм. Үүнд зориулж, Хятадын засгийн газар өнгөрсөн жилийн эцсээр, "эдийн засгийн хэт түргэн өсөлтийг хориглох" болон "юумны үнэ өсч мөнгөний ханш унах ил тодорхой байдал гарахыг сэргийлэх" эдийн засаг нийгмийн хөгжлийн ерөнхий зорилго тогтоосон байна.