Хятадын Боловсролын Яамны 2008 оны 10-р сарын 27-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, 2007 оны эцсийн байдлаар, Хятад улсад 9 жилийн дүрэмт заавал сургах боловсролд хамрагдсан хүн амын хэмжээ 99.3 хувьд хүрч, 9 жилийн дүрэмт заавал сургах боловсрол түгээмэлжсэн хошуу шяний тоо нь бүх Хятадын нийт хошуу шяний 98.5 хувийг эзэлсэн байжээ.
Хятадын Боловсролын Яамны холбогдох хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, нам, засгийн газраас хөдөө нутгийн боловсролын ажил үйлсийн хөгжлийг дээд хэмжээнд чухалд үзэж ирсэн юм. 2005 онд Төрийн Зөвлөлөөс хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын баталгааны шинэ механизм тогтоож, хөдөө нутгийн заавал сургах боловсролыг үндэсний санхүүгийн баталгааны хүрээнд хамруулсан юм. 2006 онд шинэээр өөрчлөлт оруулсан "Заавал сургах боловсролын тухай БНХАУ-ын хууль"-д заавал сургах боловсролын талаарх шат бүрийн засгийн газрын үүрэг хариуцлагыг цаашид тодорхойлсон байна. 17 дахь удаагийн Төв Хоооны 3-р бүгд хурлаар "хөдөө нутгийн хүн болгонд боловсрол сайн хүртээх боломж хангах" гэсэн түүхт үүрэг дэвшүүлж, хөдөө нутгийн боловсролын ажлын шинэ шатан дахь хөгжлийн асуудлаар бүх талаар дахиж байрлуулалт хийж, хөдөө нутгийн боловсролын ажил үйлсийн өөрчлөлт болон хөгжлийн чиглэлийг зааж өгсөн юм гэлээ.
Олон жилийн турш, шат бүрийн засаг захиргааны байгууллагууд оюуны болон санхүүгийн үлэмж их хүчээр хөдөө нутгийн заавал сургах боловсролын үйлсийг дэмжиж ирсэн юм. Энэ нь юуны өмнө, хөдөө нутгийн сургуулиудын байшин барилга, байгууламж төхөөрөмжүүд сайжирсэнд илэрч байна. 2004 оноос хойш, хөдөө нутагт хоёр үндсэн ажил хийсэн, түүний нэг нь хөдөө нутагт дотуур байртай сургуулийн байгуулалт өрнүүлж, анх дундаар гол болгосон дотуур байртай сургуулиудыг шинээр байгуулсан буюу өргөтгөн шинэчилж байгуулжээ. Нөгөө нь хөдөө нутгийн дунд, бага сургуулиуд нь орчин үеийн зайн сургалтын төсөл хэрэгжүүлсэн явдал юм. Хоёрдугаарт, хөдөө нутгийн багш нарын боловсролын түвшин ихээр дээшилсэн байна.
Эдгээр жилүүдэд Хятадын хөдөө нутгийн заавал сургах боловсрол ингэж ихээр шат алгасан хөгжсөний чухал нэгэн угтвар нөхцөл нь зардал баталгаажсан явдал юм гэж Хятадын Боловсролын Яамны холбогдох албаны хүн үзсэн байна.
2003 оноос өнөөг хүртлэх 5 жилд хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын тогтолцоонд тодорхой өөрчлөлт гарлаа. Түүний нэг нь зардлын нийт хэмжээ нь үргэлжлэн ихээр нэлээд түргэн нэмэгдсэн явдал байлаа. 2007 онд хөдөө нутгийн заавал сургах боловсролын салбарт оруулсан нийт оруулалт нь 299 тэрбум 200 сая юаньд хүрсэн ба энэ нь 2003 оны 136 тэрбум 500 сая юаньтай зэрэгцүүлбэл 162 тэрбум 700 саяар нэмэгдэж, 119 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 21.7 хувьд хүрчээ. Мөн үеэр бүх Хятадын боловсролын зардлын нийт оруулалт нь жил тутамд дундажаар 18.3 хувиар өсч, хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын нэмэгдлийн дундаж хурд нь бүх Хятадынхаас 3.4 нэгжээр түргэн болсон байлаа. Нөгөө нэг өөрчлөлт нь санхүүгийн чанартай зардал ялангуяа төвсийн санхүүжилт нэлээд ихээр нэмэгдсэн нь хөдөө нутгийн заавал сургах боловсролын салбар дахь оруулалт нэмэгдсэний гол шалтгаан болно. Энэ талаар "засгийн газрын үүрэг хариуцлага" илэрч байгаа юм. Гурав дахь өөрчлөлт нь заавал сургах боловсролын нийт оруулалт дахь хөдөө нутгийн заавал сургах боловсролын оруулалтын эзлэх хувь харьцал нэмэгдэж, үүний зэрэгцээ, хот суурины заавал сургах боловсролын оруулалтын эзлэх хувь харьцал буурсанд илэрч байна. Дөрөв дэх өөрчлөлт нь хөдөө нутгийн дунд, бага сургуулийн сурагчдад зориулсан албаны дундаж зардлын нэмэгдлийн хурд нь хот суурины дунд, бага сургуулийн сурагчдад зориулсан албаны дундаж зардлын нэмэгдлийн хурдаас тодорохй хэмжээгээр түргэн байсанд илэрч байна.
|