• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 17:27:42    
Тал нутгийн ая дуу Шянган, Тайваньд цууриатав

CRI

        2008 оны 7-р сарын доор хагасаас хойш, Хятадын хамгийн анхны үндэстний цөөнхийн хүүхдийн найрал дууны хамтлаг болох "таван өнгөт" Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны хамтлаг дорно дахины гэрэлт сувд Шянган, эх орны эрдэнийн арал Тайваньд ая дуугаа тайзнаа сүр жавхаа, үнэнч сэтгэлээ харуулж үзэгчид түмнийг яахын аргагүй урмыг нь баясгаж тал нутгийн эгшигийн сайхныг Шянгангийн өнцөг булан болон далайн хоолойгийн хоёр эрэгт дамжуулав.

       Хүүхдүүд Шянгангийн "гэрэлт одод" –ын замд гарав

       "2008 оны Шянгангийн олон улсын хүүхэд залуучуудын найрал дууны баяр"-ын урилгаар "Таван өнгөт" Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны хамтлагийн 31 "бяцхан одод" анх удаа Шянгангийн тайзанд өөрийн хангинам цээлхэн дуугаа үзэгчидэд хүргэв. Эдгээр хүүхдүүд нь Хөлөнбуйрын тал нутаг болон Их хянган давааны ойн орцон, эвэнк, дагуур, буриад, монгол, барга монголын 31 багачуудын бүрэлдэхүүнтэй хамтлаг Шянгангийн "Гэрэлт одод"-ын тайзанд гарч ур авьяасаа харуулж чадна гэж ер нь санаж бодоогүй.

       7-р сарын 14-ний өдрөөс дараалан 3 хоног Шянгангийн их хурлын танхимд эгшиг дуугаа хангинуулан цууриатуулав. 1400 гаруй үзэгчдийг багтаасан их танхим нь пиг дүүрэн. Дэлхийн хүүхдийн найрал дууны баярын шүүгчид, Шянгангийн оршин суугчид болон олон улсын найз нар энэ сайхан ая дууг сонирхов.

       Өргөн уудам тал нутгийн үр хойчис энэ хорвоогийн тоост ертонцөөс салж, театрын тайзнаа хагийн хөөрхөн инээдээ илрүүлж, олон сайхан дуугаа дуулсны дотор, ой, тал нутаг, уул толгод, голын урсгал зэргийг магтсан дуу олон байлаа. Дууны агуулгын хувьд аж амьдрал, хайр дурлал, ажил хөдөлмөр, тоглоом зэргийг магтаж, морин нуруун дээрх үндэстний хавхаа, анчин үндэстний шуурхай зан, тариалах үндэстний борогжуун ааль занг илрүүлжээ. Бас эмэгтэй хүний эелдэг зөөлхөн, эрэгтэй хүний омоглон сүр жавхаа, хүүхэд нялхсын цовоо дэгжинг илрүүлсэн байна. дагуур үндэстний бяцхан найз Сү Вэньшян, орцон үндэстний бяцхан найз Ао Чэн нар өөрийн хамтлагт оролцсон учраа ярьсан нь балчир насны хүүхдийн уур амьсгалаар бялхаж хүмүүст шинэ сэвүүн чихэнд сонсголонтой шинэ сэрэл олгож өгсөн байна. бяцхан туулайн дүрслэг тоглолт, Уламжлалт бөхийн барилдаан зэрэг нь уралдааны үед хөгжөөн нэмэв. Үзэгчдийн сэтгэл догдолж, урт хугацаан үргэлжилсэн нижигнэсэн алга ташилт нь тайзны гэрэл унтарсан ч хүмүүс бүр салж ядаж байлаа. Үзэгчид тайзны өмнө ирж хүүхдүүдтэй гар барилцан, "үнэхээр сайхан тэнгэрийн эгшиг байна" гэж магтаж байлаа. Үүнээс гадна, бас олон арван хүмүүс сайн дураасаа хамтлагт үйлчилсэн байна. Шянгангийн хэвлэл мэдээллийн сэтгүүлч Линь Жячи "зургаа долоон насны бяцхан хүүхдүүд гэж битгий бас, тэд нарын хоолой өсөж төрсөн өлгий нутгийнхаа дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хүрч, тэд нарын дуунд Хөлөнбуйрын тал нутаг нүдний өмнө байх шиг харагдлаа" гэж үнэлжээ. Юй Чююй хэлэхдээ энэ дуу бол тэнгэрийн эгшиг, ямар ч харшлах нууж далдалсан юмгүй цэвэр язгуур урлаг байна. хүүхдүүд бол тийм цэвэр цайлган тийм хүлээсгүй тийм яруу сайхан урлагт зүтгэсэн байна....хэв.

       Энх тайван найрамдлын дууг эрдэнийн аралд уламжлав

       Шянганд тоглож дууссаны дараа уг хамтлаг 19-ний өдөр далайн хоолойг гаталж Тайваньд нисэн ирэв. 7-р сарын 23-ны өдрөөс эхлэн хоёр хоног Тайваньд ая дуугаа өргөсөн байна. Театрын тайзан дээр үндэстний өмсгөлөөр хувцасалсан 13 натай эвэнк хүү Баатардорж "Зүүдэнд ирсэн ээж" гэсэн ээжээ магтсан дууг дуулсан байна. энэ дуу нь түүний наснаас давсан торгон хоолойгоор үзэгчдийг нам жим байдалд оруулж үзэгчид хүүхдүүдтэй адилаар гэр нутгаасаа хол байгаа хүүхэд шиг настай буурал ээжээ санаж халуун нулимс асгаруулж байлаа. Нутагт байгаа үеийн Баатардорж бол тал нутгийн нэгэн бяцхан морь уяачин юм. Тэрээр сүүлийн үед 3 морь сургажээ. Тэрээр уг хамтлагийн зарим хүүхдүүдтэй адилаар зарим нэг амархан нотыг хүртэл мэдэхгүй. Мөн мэргэжлийн дуу хөгжмийн боловсрол хүртээгүй юм. Алдарт төгөлдөр хуурын хөгжимчин Лю Шыкүнь хэлэхдээ, энэ хүү төрөлхийн дуулах авьяастай хүүхэд байна гэжээ.

       Бяцхан найз маань "Баясгалант малчин", "эхүүлэн дэхүүлэн" гэх дууг дуулаад үзэгчдийн халуун хага ташилтыг хүртсэн байна. 6 настай ао Чэн монгол бүхийн хэсгээс тоглож үзүүлсэн, бас 13 настай монгол охин амарцэцэгийн удирдсан "Шувуудын цуглаан", "Хайлар гол" зэрэг дуунууд нь мөн үзэгчдийн халуун хүрээллийг хүртсэн аж. Хүүхдүүдийн дуулсан дуунууд нь бүгд нэрт хөгжмийн зохиолчдын ая дуу биш, харин бүгд тэд нарын өвөг дээдэс дээр үеэсээ уламжилж ирсэн зүйл байгаа юм.\Солонго сэтгүүлийн 172-раас\