
Хятад улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Афинд Грекийн ерөнхийлөгч Каролос Папоулиастай хэлэлцээ хийж, Хятад, Грекийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хамтаар цаашид нэн өндөр түвшинд хүргэж, хоёр ард түмэнд нэн их буян хийх болно гэж хоёр тал илэрхийлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Грек дипломат харилцаа тогтоосон 36 жилийн турш, хоёр орны харилцаа маш сайн сайхан хөгжсөөр байна. Грекийн засагын газар хийгээд ард түмэн Бээжингийн олимп болон Пара олимпийг наштай дэмжиж, их тусалсан байна. Хятадын засагын газар хийгээд ард түмэн үүнд талархаж байна гэжээ.

Хятад, Грек хоёр талын харилцааны хөгжилд холбогдуулан Хү Жиньтао дөрвөн зүйлт санал дэвшүүлэв, энэ нь тухайлбал, хоёр орны найрамдлыг бэхжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх, шинэ салбарыг нээж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөх, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөн, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эвсэг зохицонгүй хөгжлийн төлөө хамтаар чармайх гэсэн байна.

Хү Жиньтаогийн хоёр орны харилцааны тухай санал бодлыг Каролос Папоулиас сайшаагаад, хоёр тал бүх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулхыг хүсэж байгаагаа илэрхийлж, Хятад, Европын харилцааны хөгжлийн төлөө Грек үргэлжлэн чармайх болно гэж тэрээр мөн илэрхийлсэн байна.\Анар орчуулж, Цэцэн хянав\
|