Өвөр Монголын дуулах урлагийн бүлгэмийн нэрт жүжигчин, төрийн 1-р зэргийн жүжигчин Оюунсан ӨМӨЗР-ны Шилийн Гол аймгийн адуучин хошуугаар нутагтай. Тэрээр Хятадын дуулах урлагийн жүжигчдийн нийгэмлэгийн гишүүн, ӨМӨЗР-ны дуулах урлагийн жүжигчдийн нийгэмлэгийн орлогч даргын ажлыг хариуцаж хийж байгаа юм. Оюунсан урьд хожид жараад дуулах урлагийн бүтээл зохион бүтээсний дотор 30 гаруй нь үндэсний ба районы хэмжээний шагнал хүртсэн юм. Үүнд Хятадын дуулах урлагийн хамгийн дээд шагнал "Мандарваа шагнал" гурвантаа өвөлж, Хятадын засгийн газрын "Вэньхуа шагнал", Өвөр Монгол районы хэмжээний "Сарна шагнал", Хятадын дуулах урлагийн урлагийн "Хамгийн содон жүжигчин"-ий шагнал болон Монгол улсын "Олон улсын урлагийн наадам"-ын тэргүүн шагнал зэргийг удаа дараалан хүртэж, хүн ардынхаа итгэл хайрд ивээгдэж явна. Тэрээр бас 1997 онд "Хятадын дуулах урлагийн тавцан дахь нэрт хүмүүсийн толь бичиг", 1999 онд "Дэлхийн мэргэжлийн шилдэг боловсон хүчний нэрт хүмүүсийн толь бичиг" болон "Хятадын мэргэжлийн нэрт хүмүүсийн толь бичиг", 2000 онд "Бүх дэлхийн Хятадуудын утга зохиол урлагийн тавцан дахь нэрт хүмүүсийн намтар"-д тус тус тэмдэглүүлж байсан. Ийнхүү уран бүтээлийн урт аяндаа Оюунсан өөрөө тоглосон "Хамар анжаагийн эмгэн---Санпиз"-ийн дүр шигээ үзэгч олныхоо "танимаар шуумал" болсон аж. Нэн ч түүнээс хойш Өвөр Монголын одон телевиз болон Монгол улсын хошин урлагийн жүжигчдийн хамтран тоглодог "Инээдтэй үдэш" сар шинийн хошин шогийн үдэшлэгийн эзний нэг болсны хувьд Оюунсан Хятад Монголын ард түмний үнэнхүү "таньдаг шуумал" нь болсон байлаа.
Тэрээр "Инээдтэй үдэш" хошин шогийн үдэшлэгийн жүжигчний гараанаас өөрийн сэтгэгдлээ ярихдаа, ер нь монгол үндэстний язгуур урлаг болох дуулах урлагийн соёл сүүлийн үед дахин амилж хөгжих хандлагатай болсон байна. Үүнд хөөмий, морин хуур, уртын дуу асан дүрэлзсэнээр үл баран, хошин шог ч ноцож эхэллээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хөгтэй цогтой болж байгаа цагаан сарын хошин шогийн үдэшлэг-"Инээдтэй үдэш" хүмүүсийг бүр хошин шогийн салхиар хийрхүүлж орхижээ. Манай Өвөр Монголын монголчууд, уран бүтээлчид үзэгчид гэсэнгүй хошин шогоор амьдарлаа аргадах болсон гэлээ.
Хятад Монгол хоёр орны монгол хошин урлагийн салбарынхны харилцан сурч солилцох талаар Оюунсан ярихдаа, Монгол улсын хошин урлагийн жүжигчид нь мэргэжлийн сургуульд боловсрол хүртэж, тусгай бүлгэмийн жолоодлоготойгоор ажиллаж байгаа тул тайзны, мэргэжлийн хүчин зүйлээр манайхаас давуулаг байж, мэргэжлийн найруулагч, жүжигчидтэй. Харин манайхны бол мэргэжлийн талаар долимог шиг байна, би өөрөөрөө жишээлж хэлэхэд эхлээд шог яриа ярьж байснаа хожим нь цаг үеэ дагаж хошин урлаг тоглож оролдсон. Иймээс бидэнд мэргэжлийн боловсрол шаардагдаж байна гэлээ.
Холбоо шүлэг, хошин шог, хөөмий дууны тэнгэрлэг онгодоороо монгол үндэстнийхээ язгуур урлагийг өргөж, итгэл ухаарлаар хүмүүсээ ивээж, уугуул монгол инээдээр Хятад Монгол хоёр орны ард түмнээ баясгаж яваа уран бүтээлчдэдээ үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөе.
|