Грекийн ерөнхийлөгч Каролос Пароулиас болон түүний хатан Хятад улсын дарга Хү Жиньтао болон түүний хатан Лю Юнчинтэй 25-нд Грекийн ерөнхийлөгчийн ордонд уулзаж үдэн мордууллаа.
Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Грек хоёр орон хамтран ажиллаж, улс төр, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, соёлын харилцаа холбоогоо эрчимжүүлэн, үүнээрээ хоёр орны ард түмний найрамдлыг зузаатгаж, Хятад Грек хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх ёстой юм гэжээ. Үүний дараа Хятад улсын дарга Хү Жиньтао бас Грекийн ерөнхийлөгч Каролос Пароулиасын өөрт нь зориулсан үдэн мордуулах ёслолд оролцсон бөгөөд ерөнхийлөгч Каролос Пароулиас болон түүний хатан нь дарга Хү Жиньтао болон түүний хатан Лю Юнчинд бараа болж, орчин үеийн олимпийн наадмын буурийг танилцуулжээ.
Мөн өдөр дарга Хү Жиньтао Грекийн ерөнхий сайд болон парламентын даргатай тус тус уулзав. Мөн өдөр дарга Хү Жиньтао бас Грекийн нармай Грекийн социалист хөдөлгөөний дарга Жорж Папандреоу болон ГКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Алека Папаригатай тус тус уулзсан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|