Нутаг дэвсгээр: 449964 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 4-р сарын байдлаар 9 сая 60 мянга. Түүний 90 хувь нь Шведи хүн. Гадаадын цагаачид болон түүний үр сад 1 сая орчим бөйдаг. Хойд хэсгийн Сами үндэстэн бол цорын ганц үндэстний цөөнх бөгөөд 10 мянга орчим хүн амтай. Албаны хэл нь Шведи хэл. Оршин суугчдын 90 хувь нь Христосын шашин шүтдэг.
Нийслэл: Стокгольм, 2005 оны 12-р сарын байдлаар 771 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 6,7 хэм.
Төрийн тэргүүн: Улсын ван Карл 16-р Густаф, 1973 оны 9-р сарын 15-ны өдөр суурид суув.
Чухал баяр дурасгалын өдөр: 6-р сарын 6-ны өдөр – Үндэсний баяр.
Ерөнхий байдал: Хойд Европын Скандинавийн хойгийн зүүн тал хэсэгт оршидог. Баруунш Норвегитай хиллэж, 1619 километр урт хилийн шугамтай. Зүүн хойш Финландтай хөршилж, 586 километр урт хилийн шугамтай. Зүүнш Балтын тэнгисийн эрэг хүрч, баруун өмнөш Хойд тэнгис хүрч, Данитай тэнгис аласлан харалдаа оршиж, тэнгсийн эргийн шугам нь 2182 километр, 12 милын харьяа усан хилтэй. Газрын байдал нь нарийн урт, газрын байц нь баруун хойноосоо зүүн өмнөш налуу байдаг. Хойд хэсэг нь Нурланы өндөрлөг, өмнөд хэсэг болон эрэг дагуу нутаг нь тал газар юм уу, доворхог газар голлож байна. 100 мянга орчим нууртай, гэвч усан тээвэр хийж болох гол мөрөн олон биш. Ихэнх нутаг нь дулаан бүсийн шүлмэст ойн цага агаартай, хамгийн өмнөд хэсэг нь дулаан бүсийн өргөн навчтай ойн цаг агаартай. Хойд Атлантын далайн дулаан урасгалын нөлөөгөөр 1-р сардаа хойд хэсэг нь дундажаар хасах 16 хэм, өмнөд хэсэг нь хасах 0,7 хэмтэй. 7-р сардаа хойд хэсэг нь дундажаар 14,2 хэм, өмнөд хэсэг нь 17,2 хэмтэй байдаг.
Манай эрний 1100 оны орчмоор улс болон бүрэлдэв. 1157 онд Финладыг хавсаргаан нэгэтгэв. 1397 онд Дани, Норвегитай Кармагийн холбоо байгуулж, Данийн ноёрхолд оров. 1523 онд энэ холбоогоос гарч, бие даав. 1654 – 1719 онд хүчирхэгжиж, өнөөгийн Финланд, Эстони, Латви, Литва, тэрчлэн Орос, Полыш, Германы Балтын тэнгисийн эрэг дагуу нутаг түүний нутаг дэвсгэрт багтаж байжээ. 1718 онд Орос, Дани, Полышийн эсрэг дайн хийж ялагдсаны дараа аажмаар доройтон буурав. 1805 онд Напольоны дайнд оролцож, 1809 онд Орост ялагдасаны дараа арга бус Финландыг таслан өгч, 1814 онд Даниас Нторвегийг олж, Шведи-Норвегийн холбоо байгуулав. 1905 онд Норвеги тусгаар тогтнов. Дэлхийн хоёр удаагийн дайнд Шведи төвийг сахиж, дайнд оролцсонгүй. \М.Цэцэн бэлэтгэв\
|