Бээжин 3 мянга гаран жилийн түүхтэй эртний хот. Энэх эртний хотод өдөр бүр өөрчлөлт шинэчлэлт гарч байна. Ялангуяа 2001 онд Бээжингийнхэн 2008 оны Олимпийн наадам зохион байгуулах эрх авснаас хойш өөрчлөлт шинэчлэлт бүрч түргэн болсон. Гэвч хүмүүс зарим газарт Бээжин хотын эртний өнгө аясыг харуулсан зүйлсийг олж харч болно. Тухайлбал хааны ордон, иргэдийн суудаг дөрвөлжилсөн орон сууц, сүм хийд зэрэг болно.
Бээжин хотод буддын шашны 33 сүм хийд байгаа. Эдгээр сүм хийдүүд наанадаа хэдэн зуун жилийн түүх намтартай.
Бээжин хотын Дүнчэн дүүрэгт байгаа Найралт найрамдах сүм нь Хятадын дотор газрын хамгийн том түвд уламжлалт шашны сүм болно. Хийд буй болохоос өмнө энэ газар нь Чин улсын найралт төв хаан хуантайз байхын үеийн ордон байжээ. Тэнгэр тэтгэгч хаан энэд мэндлэв. Энэд хоёр хаан байсан болохоор Найралт найрамдах сүмийг азын газар гэж хүмүүс үздэг байна.
Найралт найрамдах сүм нь тэнгэр тэтгэгчийн үе буюу 1744 онд вангийн ордон байсны нь өөрчлөөд түвд уламжлалт буддын шашны сүм болгожээ. Тухайн үед 500 гаран лам хувраг сууж байв. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Найралт найрамдах сүмийг засч чимэглэж, нэг бүлэг лам хувраг авснаар сүмийн үйл ажиллагаа хөгжөөнтэй болов. Лам хуврагууд буддын ухааны төрөл бүрийн хичээл сурч, буддын шашны үйл ажиллагаа зохоин байгуулж, дэлхийн энх тайван хөгжил цэцэглэл, эх орны хөгжил мандал, баян хүчирхэгжих, түмэн олны түвшин амгалан амьдралыг бэлгэдэн таатгадаг байна.
Тухайн үед Найралт найрамдах сүм нь Чин улсын засгийн газар болон түвд, монгол зэрэг нутаг районы засгийн газрыг холбосон чухал газар болно. Түвд, монгол зэрэг газруудын түвд уламжлалт буддын шашны гэгээнтэд Бээжинд ирч хаанд бараалахдаа, Найралт найрамдах сүмд суудаг байжээ. Найралт найрамдах сүмд түвд уламжлалт буддын шашны түүхийн турсгалт зүйлүүд хатгалагдсаар байгаа. Алтан бомбо бол маш үнэт турсгалт зүйл болно. 200 гаран жилийн түүхтэй алтан бомбо нь түвд уламжлалын буддын шашны гэгээний хувилгаан дүр тодруулахад алтан бомбоноос шаваах татах түрмийн чуухал даац зүйл болно, түвд уламжлалын буддын шашны гэгээний хувилгаан дүр тодруулахад заавал төв засгийн газраар дамжин хүлээн зөвшөөрүүлэх түүхэн гэрч тэмдэг болно.
Бээжингийн буддын шашны сүм хийдийн зонхилох нь хятадын уламжлалт буддын шашны сүм хийд болно. Бээжин хотын өмнөд хэсэгт байгаа Фа юаньси хийд бол Бээжинийн Одоогийн хамгийн том буддын шашны хийд болно. Хятадын буддын шашны дээд сургууль, Хятадын буддын шашны ном бичиг турсгалт зүйлсүүдийн ордон Фа юаньси хийдэд байгаа. Фа юаньси хийд 1300 гаран жилийн өмнө Тан улсын үед байгуулагджээ. Сүүлийн жилүүдэд Бээжин хотын засгийн газраас 10 сая гаран юань санхүүжүүлж, Фа юаньси хийдийн ховор наньдин түүхийн турсгалт зүйлс болон соёлын өвийг хамгаалахад хэрэглэсэн байна.
Бээжин хотын Ши чэн дүүргийн Гуан жиси хийд ч нэр алдартай хийд юм. 800 гаран жилийн түүхтэй Гуан жиси хийд алтан улсын үед байгуулагдав. Уг хийд нь Хятадын түүх турсгалын үнэт зүйлсийг хамгаалах гол байгууллага болно. Гуан жиси хийдийн барилга одоод болтол бүрэн бүтэн хэвээр байсаар. Энэд 23 төрлийн үсэг бичгээр тэмдэглэсэн 170 мянга гаран ном судар байгаа. Сүн, Мин улсын үеийн чусаар бичсэн судар нь бүр ч ховор цухаг болно.
|