Хятад улсын Дарга Хү Жиньтао Америк, Европод хийсэн айлчлалаа 26-ны өдөр өндөрлүүлж эх орондоо буцах зам зуур, түүнийг дагалдан айлчилсан Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи сурвалжлагчид Дарга Хү Жиньтаогийн айлчлалын үр дүнг танилцуулсан юм. Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь найрамдлаа гүнзгийрүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хөгжлийг хамтаар хайх гэсэн зорилгодоо хүрч, бүрэн дүүрэн амжилттай болсон гэж Ян Жечи илэрхийлжээ.
Вашингтонд банк санхүүгийн зах зээл болон дэлхийн эдийн засгийн асуудлаарх 20-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад оролцсоныхоо дараа, Дарга Хү Жиньтао 11-р сарын 17-ноос 26-ны өдрүүдэд Перугийн нийслэл Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 16-р бага хуралд оролцож бас Коста-Рика, Куба, Перу, Грект төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр, Дарга Хү Жиньтао 70 гаруй арга хэмжээнд оролцож, олон орны удирдагчид болон олон салбарын хүмүүстэй уулзаж, олон оронтой хамтын ажиллагааны 30 гаруй хэлэлцээр тохиролцсон байна.
Ян Жечи хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал нь олон улсын банк санхүүгийн байдал улмаар гаарч, Хятад-Латин америк, Хятад-Грекийн харилцаа хөгжлийн түүхт шинэ үе шатанд орсон байдалд болсон болохоор, олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэж, Хятад-Латин америк, Хятад-Грекийн харилцааг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэлээ.
Дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчдын дээд уулзалтын хугацаанд, банк санхүүгийн хямралтай үр ашигтай тэмцэх, олон улсын банк санхүүгийн системийг өөрчлөх асуудлаарх Хятад улсын зорилтыг дэлгэрэнгүй танилцуулж, уулзалтад оролцсон удирдагчдын сайшаал дэмжлэгийг хүлээж, банк санхүүгийн хямралтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг цаашид ахиулсан юм. Дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийг дайчлах гэсэн Хятадын Засгийн газрын бодлого, арга хэмжээ болон олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улсын оруулсан нааштай хувь нэмрийг олон улс өндрөөр үнэлжээ.
АПЕК-ийн удирдагчдын дээд уулзалт дээр, Дарга Хү Жиньтао талуудын нийдмээр анхаарч бий дэлхий нийтийн чанартай асуудлаар 5 зүйлт санал дэвшүүлжээ. Энэ нь тухайлбал: нийтлэг ойлголтоо нягтруулж, олон талт худалдааны тогтолцооны эрүүл саруулаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх, хариуцлага хүлээж, цаг уурын өөрчлөлтөд хамтаар хандах, солилцоо, хамтын ажиллагаа хийж, хамтын хүчнээр байгаийн гамшигтай тэмцэх, удирдамжийг журамжуулан, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг эрчимжүүлэх, үйл ажиллагаагаа зохицуулан, дэлхийн үр тарианы аюулгүй байдал болон эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах гэсэн болно. АПЕК-ийн хөгжлийн чиглэлийн талаар Дарга Хү Жиньтао бас санал дэвшүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын шинж чанар болон хязгаарлалын бус чанартай хамтын ажиллагааны хэлбэрийг баримталж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон худалдаа хөрөнгө оруулалтын либералчлалыг цаашид тэнцүүртэй ахиулж, ялангуяа эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар оруулалтаа нэмэгдүүлэн, хөгжиж байгаа гишүүдийн чадавхын байгуулалтыг эрчимжүүлэх ёстой гэж санал болгожээ.
Ян Жечи хэлэхдээ, Дарга Хү Жиньтао энэ удаа 40 мянган км аялж, өрсөлдөөн сорилтод хандах аргыг хамтаар хайж, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх том арга хэмжээг зөвшин хэлэлцэж, баялаг үр дүнд хүрч, найрамдлаа зузаатган, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хөгжлийг хамтаар хайх гэсэн зорилгодоо хүрч, айлчлал нь бүрэн дүүрэн амжиллтай болсон байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|